[Чөлөөт мэдээ ]Солонгос драманы зураг авалт хийгдсэн АЯЛАЛЫН алдартай газрууд🤗💁♀️
Сайн байцгаана уу?
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Аялал зугаалгын улирал ирж байгаатай холбоотойгоор
#НАНА_блог уншигчиддаа зориулан
Солонгос драма дээр гарсны дараа алдаршсан
аялалын цэгүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.
1) Samcheok Galnam Beach/삼척 갈남해변
< Twenty Five Twenty one/ 스물 다섯 스물 하나>
Эхний газар болох Kangwondo Samcheok-ийн Galnam далайн эрэг нь
энэ оны хоёр сараас tvN сувгаар цацагдсан Twenty Five Twenty One ‘스물다섯 스물하나’
драма дээр гарсны дараагаар хүмүүс олноор зорих болсон.Гол дүрийн 5 залуусын арван жилийн зугаалгаар явдаг хэсэг дээр гардаг.
2) Triple street/트리플 스트리트
<Itaewon Class/이태원 클라쓰>
Япон гэлтгүй олон улсад одоог хүртэл алдартай байгаа 'Itaewon class' драма дээр гарснаар алдаршсан Incheon-д байдаг triple street shopping mall.
Уг киноны 11-р анги дээр эмэгтэй гол дүр нь эрэгтэй гол дүрдээ
сэтгэлээ илчилдэг хэсэг дээр гардаг байна.
3) Onbit Natural Recreation Forest/온빛 자연 휴양림
<그해 우리는/ Our Beloved Summer>
Дараагийн танилцуулах газар бол 2021 оны 12сард SBS сувгаар цацагдсан '그해 우리는'/Our Beloved summer драма дээр гардаг амралтын газар байна.
Солонгос даяар нэлээн алдартай байсан учраас драманы үнэнч фэнүүдээс гадна модоор хүрээлэгдсэн байгалийн сайханд зургаа даруулах гэж очдог
хүмүүс олон байгаа нь оорх зургаас харагдаж байна.

4) Hantangang Sky Bridge/한탄강 하늘다리
<사랑의불시착/Crash Landing on you>
Солонгост гэлтгүй монгол үзэгчдийн дунд ч ихээхэн алдартай драма
болох Crash Landing on you дээр гол дүрийн хоёр хойд солонгост
уулзахаасаа өмнө Шведэд хамгийн анх уулзсанаар гардаг гүүр нь
солонгост байдаг юм байна.
Дараагийн блогоороо илүү сонирхолтой, хэрэгтэй мэдээлэл хүргэх болно оо.
😀😀😀😀
Comments
Post a Comment