[НАНА-Хамрын мэс засал] Надад хамгийн зохих хамрын хэлбэр? 👃😎
Сайн байцгаана уу?
Та бүхэндээ ээлжит блогоо хүргэхээр бэлтгээд байна.
Өнөөдөр та бүхэндээ #НАНАэмнэлгийн
хамрын мэс заслын
онцлогийн талаар мэдээлэл хүргэх болно.
😍😍😍
Хүний царай төрх, имижэд
тухайн хүний хамар ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг.
Тиймээс өөртөө хамгийн зохисон хамрын хэлбэр, өндөр, мэс заслын арга зэргийг
сайтар анхааран үзэж хамрын мэс засал хийлгэх нь чухал байдаг.
1. ХАМРЫН МЭС ЗАСАЛ ГЭДЭГ НЬ?
Хамрын мэс засал гэдэг нь намхан хамар, далий хамар, монхор хамар, монтгор хамар, ээтэн хамар, богино хамар, нуман хамар гэх зэрэг
хамрын хэлбэрээс хамаарсан асуудлуудыг шийдэх болон
аль эсвэл битүүрэх асуудалтай хамрын асуудлыг шийдэхэд туслах зорилготой
мэс заслын аргыг хэлдэг.
2. ХАМГИЙН ЗОХИСТОЙ ХАМРЫН ӨНДӨР
Хамрын нуруу л өндөр байх нь зохимжтой хамрын шалгуур болдоггүй.
Дан ганц хамрын нуруу биш, хамрын нуруу хамрын үзүүр хоорондын харьцаа зэргийг харгалзан үзэж өөрийн царай төрхөнд тааруулах нь нэн чухал байдаг.
Хамар нь нүүрний төвд байдаг учраас шанааны яс, духны хэлбэр, нүд, эрүү уруул зэрэгт тохируулан хамрын мэс заслыг хийх хэрэгтэй.
Хамрын ерөнхий урт нь нүүрний 3 хуваасны нэгтэй тэнцүү байхаар
урт, өндөрийн балансыг барих нь зүйтэй юм.
3. ХАМРЫН МЭС ЗАСЛЫН ТӨРЛҮҮД
<Монхор хамрын мэс засал>
Хамрын нурууны яс болон таславчны мөгөөрс том байх тохиолдолд
хамрын нуруу хэсгээр хэт товгор харагдаж,
хөмсөгний гол хэсэг намхан, хамрын үзүүр унжуу харагддаг.
Хамрын монхор яснаас болоод илүү хурц төрхтэй харагдах талтай байдаг учраас
монхор яс багасгах ажилбар хийлгэдэг хүмүүс олон байдаг.
Хийх арга:
1. Хамрын нуруу хэсгийн овойж гарсан яс болон мөгөөрсийг үрэх юм уу зориулалтын багажаар тайрч багасгадаг.
2. Монхор хамрын хувьд хамрын үзүүр нь унжуу байх тохиолдол их байдаг учраас хамт хамар доторх мөгөөрс ашиглан хамрын үзүүрийг өндөрлөж өгдөг.
Мөн үзүүрийн өндөрт нь тохируулан хамрын нуруу хэсэгт силикон суулгац ашиглан өндөрлөж өгнө.
3. Монхор яснаас гадна хамрын нурууны яс хоёр тал руугаа өргөн байх тохиолдолд өргөн ясанд зүсэлт хийж дотогш нарийсгаж өгдөг.
<Монтгор хамрын мэс засал>
Хамрын үзүүрийн мөгөөрс нь хэт өргөн, арьс, зөөлөн эд ихтэй байх тохиолдолд
хамрын нуруутайгаа харьцуулахад хамрын үзүүр нь монтгор зузаан харагдах талтай байдаг.
Энэ тохиолдолд монтгор хамрын мэс засал хийх шаардлагатай байдаг.
Хийх арга:
1. Хамрын үзүүрийн мөгөөрснөөс багасгаж өгнө
2. Арьсны зузааныг яах ч аргагүй ч арьсны доорх зөөлөн эдээс багасгаж өгнө
3. Хамрын үзүүрийн өндөрлөж өгөнгөө өргөн мөгөөрсийг төв рүү цуглуулж бэхэлж өгнө.
4. ӨӨРИЙН ЗӨӨЛӨН ЭД, МӨГӨӨРСӨӨР ХАМРЫН МЭС ЗАСАЛ ХИЙХ
Хамрын мэс засал хийхэд хамгийн нийтлэг ашиглагддаг арга бол
хамрын үзүүрийн хэлбэр засахад хамар доторх таславчны мөгөөрс болон чихний мөгөөрс, хамрын нуруунд силикон суулгац ашигладаг байгаа.
Силикон суулгац ашиглахыг хүсэхгүй байх юм уу аль эсвэл
давтан мэс засал байх тохиолдолд
хавирганы мөгөөрс, ахар сүүлний зөөлөн эд, хуйхны булчингийн бүрхүүл гэх мэт материалыг ашиглан хамрын мэс засал хийх боломжтой.
5. САРТГАР ХАМРЫН МЭС ЗАСАЛ
Хамрын нүх том, сатгар байх тохиолдолд хамрын самсаа багасгах ажилбар хийдэг.
Дээрх зураг шиг зүсэлт хийж
багасгадаг ба хамрын нүхний угаар зүсэлт хийдэг учраас
бүрэн эдгэсний дараа сорви нь
ил харагддаггүй.
Мөн энэхүү мэс заслыг дангаар нь хийлгэх боломжтой.
😀😀😀😀
Comments
Post a Comment