НАНА ЧӨЛӨӨТ БУЛАН-:[Сакура цэцгийн талаарх🌸🌸🌸]
🥰Сайн байцгаана уу?😍
Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе өнөөдөр та бүхэндээ Сакура цэцэгийн талаарх мэдээлэл хүргэх гэж байна. Урин дулаан цаг ирж сакура дэлгэрэх цаг иржээ.
Япон оронд 600 гаруй төрлийн Сакура ургадаг бөгөөд эдгээрээс хамгийн түгээмэл нь Сомеи-Ёошино /Somei-yoshino /аж.
Сомеи-Ёошино-г Эдо -н үеэс ургуулан тариалж эхэлсэн.
Энэ төрлийн Сакура нь ихэвчлэн 5 дэлбээтэй байдаг. Цэцгийн өнгө цагаан, ягаан туяатай байдаг нь маш үзэсгэлэнтэй сэтгэл татам харагддаг.
🤗🌸 Сакура цэцэг дэлбээлэх үеэр иргэд, ах дүү найз нөхдөөрөө цуглан салхинд гарч сакура-н мод доор суун хээр хооллодог байна.
Үүнийг Японоор Ханами буюу цэцэг үзэх хэмээн нэрлэдэг бөгөөд одоо цагт түлхүү сакура цэцэг үзэж нүдээ баясгах утгаар хэрэглэгддэг байна.
Ихэнхи Сакура цэцэг 5 дэлбээтэй байдаг ба 100 хүртэлх дэлбээтэй төрлүүд ч байдаг байна. Хамгийн сонирхолтой нь эдгээр цэцгүүдийг дэлбээний тоогоос хамааран өөр өөрөөр нэрлэдэг гэнэ шүү. 💕💕💕
Сакура цэцэг 7 хоноод хагдардаг. Сакура цэцэг хэдий үзэсгэлэнтэй ч маш бага настай аж. Анх цэцэглэж эхэлсэн цагаасаа бага багаар дэлбээ нь унадаг бөгөөд ойролцоогоор 7 хоноод л хагдардаг аж. Иймдээ ч Сакураг аль болох удаан байгаасаа гэсэндээ таслахыг цээрлэдэг байна.
3.27 бол Сакура цэцгийн өдөр. 1992 оноос хойш уг өдрийг Сакура цэцгийн өдөр хэмээн тэмдэглэж эхэлсэн бөгөөд цэцгийннэрний эхний үсгүүдээр он сарыг тогтож байжээ. SA=3; KU=9, 3×9=27,
Сакура гоо үзэсгэлэн болоод мөнх бус байдлыг бэлэгддэг. Сакура нь мөн хайр дурлал, оюун билэг , гэгээрэлд хүрэх замыг билэгддэг
Японд змэгтэй хүүхдийг Сакура гэж нэрлэх нь элбэх байдаг
1990 оноос өмнө хүүхдийг сакура гэж нэрлэхийг цээрлэдэг байжээ. Учир нь уг цэцэг хурдан хагдардаг тул билэгдэлгүй гэж үздэг байжээ. Харин одоо бол энэ нь хамгийн түгээмэл нэрнүүдийн нэг юм.
Comments
Post a Comment