[Нана эмчийн зөвлөгөө👨⚕️👙]-Хөхний суулгац яагаад доошилдог вэ?
😊Сайн байцгаана уу?
Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе
🏣🏤Өнөөдөр та бүхэндээ хөхний мэс засал хийлгээд хөхний суулгац яагаад доошилж унждаг талаарх мэдээлэлийг хүргэж байна.
👙👙👙Хөхний мэс засал хийлгэсний дараа суулгац яг адилхан байрлалтай хийгдсэн ч гэсэн гадны нөлөөнөөс болж нэг тал нь унжих болон өөр харагдах тохиолдол байдаг.
Өмнө нь хатуу суулгац хэрэглэдэг байхад ийм тохиолдол байдаггүй байсан.
Хатуу суулгац хэрэглэдэг байхад хөдөлхөд яг л тэр байрандаа байх болон мэдрэмж нь өөрийнх биш мэт мэдрэгддэг байсан.
Босоо байдалтай хэвтээ байдалтай байхад хэлбэрийн хувьд яг адилхан байдаг байсан нь хуурамч гэдэг нь мэдэгддэг байсан нь нөгөө талаар дутагдалтай талтай байсан юм.
👨⚕️👨⚕️😎Сүүлийн үеийн суулгацнууд биеийн хөдөлгөөнөөр хөдөлж хөрвөх чадвартай болсон учир яг өөрийнх мэт хөдөлдөг болсон байгаа.
Тиймээс хэт их хөдөлгөөн хийснээс болж суулгац доошлох магадлал ихсдэг мэдээж ийм тохиолдол нь маш ховор байдаг ч яагаад үүсдэг шалтгааныг нь мэдэх нь зүйтэй болвуу.
🌰🌰🌰/ Суулгац доошлох шалтгалаан /🍑🍑
1. Биенд тохироогүй хэтэрхий том суулгац суулгасанаас болж хүндээс болж доошлох магадлал өндөрсдөг.
2. Зориулалтын хувцасыг зөв өмсөөгүй тохиолдолд
3. Мөн цээжний булчинг ашигласан дасгал их хийсэн тохиолдолд
👙👆🍑Тиймээс суулгац байраа олхын тулд доод тал нь1-6 сар орчим шаардагдах бөгөөд эхний 1 сар нь хамгийн их гам барих хэрэгтэй хугацаа юм.
1 сар болох үед хальслаг бүрхэвч үүсэх үе шат юм.
👉✌💞1сард сайн гам барьсан тохиолдолд суулгацын байршил өөрчлөгдөхгүйгээр байршилаа олдог үе юм.
Энэ үед нь зориулалтын даруулгыг сайн зүүж суулгац байраа олтол нь дээр доор, далий зүүхгүйгээр 2 талын хөхийг яг адилхан хэмжээнд зүүх хэрэгтэй юм. барьж өгдөг гэсэн үг юм.
3 сарын турш болгоомжтой байж цээжний дасгал хийхгүй байх болон доошоо харж унтахгүй байх хэрэгтэй.
☝☝☝Тиймээс та бүхэн хөхний мэс засал хийлгэхийг бодож байгаа бол мэргэжлийн найвдартай эмнэлэгт хандан зөвлөгөөг маш нарийн авч мэс заслын дараа эмчийн зааврын дагуу гам барьвал бүх зүйл аюулгүй бөгөөд хөөрхөн хөхний галбиртай болход бид туслахад бэлэн байгаа.
Comments
Post a Comment