#НАНАэмнэлгийн зовхи татах мэс засал яагаад хамгийн сайн нь вэ? | БОДИТ ЗУРГУУД 💖🌈
Сайн байцгаана уу?
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе😎😍
🎇🎇🎇
Гоо сайхны мэс заслын арга барил илүү нарийн боловсронгуй болж
хүрээ нь өргөжих тусам хөгшрөлтийн эсрэг мэс заслууд ч
улам төрөлжиж, сайжирсаар байгаа.
🖤🖤🖤
Өнөөдөр та бүхэндээ нүдний эргэн тойронд хийгддэг залуужуулах мэс засал болох
дээд, доод зовхи татах, хөмсөг сойх мэс заслын талаар мэдээлэл хүргэхээр бэлтгээд байна.
#МОНГОЛМОДЕЛИУДЫН
#БОДИТЗУРГУУД
Нас ахих тусам доод зовхины арьс унжихаас гадна зовхины өөх цүлхийж овон товон харагдах тохиолдол элбэг үүсдэг. Энэ тохиолдолд эдгээр асуудлыг #доодзовхитатах мэс заслаар нэг доор шийдэх боломжтой. Мэс заслын аргын хувьд доод сормуусны хэсгээр зүсэлт хийж илүүдэл арьсыг авахаас гадна овон товон өөхийг тэгшлэн давхар бэхэлгээ хийж өгдөг.
Дээрх зурган дээрх шиг ил зүсэлт хийгдэх хэдий ч оёдол, сорви нь анзаарагдах хэмжээний тод үүсдэггүй байгаа.
Арьс нь унжаагүй хэрнээ өөхний цүлхэн их үүссэн бол доод зовхины цүлхэн авах юм уу өөхийг тэгшлэн тараах мэс заслыг хийх боломжтой байдаг.
Дээд зовхины унжилт их үүсэхээс гадна нүд нээх булчин сул байх тохиолдолд
булчин чангалах ажилбартай дээд зовхи татах мэс засал хийх нь хамгийн үр дүнтэй байдаг. Ингэж хийвэл дээрх зурган дээрх шиг булчинг чангалж өгснөөр нүдний хар нь илүү тод харагдаж, илүү эрч хүчтэй залуухан харагдуулдаг.
Дээд зовхи татах мэс засал хийхэд унжсан арьсыг арилгах нь гол зорилго хэдий ч шинээр үүсгэж байгаа давхрааны хэлбэр ч гэсэн чухал юм. Өөрт хамгийн зохимжтой давхрааны хэлбэрийг гаргангаа зовхио татуулах нь танийг илүү залуухан, хөөрхөн болоход тусална.
Мэдээж мэргэжлийн өндөр ур чадвартай эмчээс зөвлөгөө авснаар та мэс заслынхаа үр дүнг илүү сайжруулах боломжтой юм.👩⚕️
Аль эсвэл өөрийн давхрааны хэлбэрээ өөрчлөхгүйгээр зовхи татах мэс засал хийлгэхийг хүсэх тохиолдлууд байдаг. Энэ тохиолдолд заавал зовхины хэсгээр зүсэлт хийхгүйгээр хөмсөгний доогуур зүсэлт хийж унжсан арьсыг сойх боломжтой байдаг. Энэ төрлийн мэс заслыг хөмсөгнөөс сойх мэс засал гэдэг. Сорви эдгэрэлтийн хувьд
дээрх шиг зурган дээр харагдаж байгаачлан 7хоногийн дараа оёдол авахуулсны дараа
улаан зураас нь мэдэгдэж байгаад хугацаа өнгөрөх тусам бүдгэрсээр
хөмсөгтэй давхцаад бараг анзаарагдахаа больдог.
НАНА эмнэлэгт хийгдэж байгаа #ЗАЛУУЖУУЛАХ мэс заслын төрлүүд:
🎀Дээд, доод зовхи татах, хөмсөг сойх мэс засал
🎀Зүсэлттэй арьс татах мэс засал (Бүтэн нүүрний болон МИНИ-таталт)
🎀Духнаас татах мэс засал
🎀Хүзүүний арьс татах мэс засал
🎀Мэсгүй арьс татах утас, аппарат, тарилга
🎀Нүүрэн өөх суулгах мэс засал гэх мэт
Эдгээр мэс заслыг тухайн хүний нүүр царайны байдлаас хамааран
дангаар нь болон хослуулан хийж хамгийн сайн үр дүнг гаргаж байна.
Comments
Post a Comment