[НАНА эмнэлэг]Нүүрэнд өөх суулгах мэс засал хэр удаан барьдаг вэ?✨💁‍♀️👩


Сайн байцгаана уу👩
Та бүхэндээ шинэ долоо хоногийн
мэнд хүргэе

Энэ удаагийн ээлжит блогоороо
нүүрэнд өөх суулгах мэс заслын талаар
мэдээлэл хүргэхээр бэлтгээд байна.
Энэ мэс засалтай холбоотой хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт бол
өөх суулгаад хэр удаан барьдаг талаар юм.
Үүний дараа эдгэрэх хугацаа, анхаарах зүйлс гээд
нийтлэг асуултуудыг их асуудаг байгаа.

Q. Өөх суулгах мэс заслыг ямар хүмүүст санал болгодог вэ?



Юун түрүүнд энэхүү мэс засал нь нүүрний хэлбэрыг зөв болгох, залуужуулах
зорилгоор хамгийн их хийгддэг. Нүүрэндээ өөхгүй болохоор ясны овон товон хэлбэр нүдэнд илүү өртдөг, үүнээсээ болоод нүүрний хэлбэр онцгүй харагдахаас гадна овортой харагдуулдаг. 
Дээрх модель бүсгүйн хувьд
улаанаар зурсан хэсгүүд болох дух, чамархай, хацрын урд хэсэг,
хамрын хоёр хажуу талын хонхорхой, эрүүний үзүүртээ 
өөх суулгасан байгаа. 

Q. Суулгах өөхийг аль хэсгээс соруулдаг вэ?

Хэвлий юм уу гуяны хэсэг- өөх ихтэй хэсгээс соруулах хэрэгтэй байдаг.
Ихэнхдээ туранхай хүмүүс өөх суулгах мэс заслыг хийлгэдэг учраас
зөв хэсгээс хангалттай хэмжээний өөх соруулах нь чухал.

Мэс заслын дараа нүүрэнд дээрх зурган дээрх шиг наалтууд нааж өгдөг.
Үүнийг 2-3хоногийн дараа хуулж авах боломжтой. Тиймээс нүүрээ угааж,
нүүрээ будахад ямар ч асуудалгүй байгаа. 
Гэхдээ мэдээж 1-7 хоногийн дараа хавдалт, хөхрөлт
бага зэрэг үүсдэг. Өөхний тогтоц муудахаас сэргийлж
хүйтэн халуун жин тавихаас зайлсхийх хэрэгтэй байдаг.

Харин өөх соруулсан хэсэгт нэг, хоёр оёдол тавьдаг ба
үүнийг 7хоногийн дараа эмнэлэг дээрээ ирж авахуулдаг:

Q. Мэс заслын цаг хэр их зарцуулдаг вэ?

Суулгах өөхөө эхэлж соруулж авдаг ба энэ нь 20-30минут зарцуулдаг.
Соруулж авсан өөхөө ялгаад суулгахад мөн 20-30минут зарцуулна. Мэс заслын цаг нийтдээ нэг цаг орчим зарцуулна гэсэн үг.

Q. Мэс заслын дараах эдгэрэлт, барих хугацаа

Мэс заслын дараа 1 сарын хугацаанд хавдалт хөхрөлт бүрэн буудаг.
Өөх суулгах мэс заслын нэг онцлог нь анх суулгасан өөхний хэмжээнээс
1-2сарын хугацаанд тодорхой хэмжээ нь шимэгдэж хасагддаг.
Тиймээс энэ хугацаанд хоол сойх, дасгал хийх, архи тамхи хэрэглэх, ядаргаа стресстэх зэргээс зайлсхийх нь өөхний тогтоцыг сайжруулдаг.
Түүнээс хойш үлдэж тогтсон өөх нь таний бусад биеийн өөх шиг болж үлддэг байгаа.
Тиймээс хэт их жин хасах юм уу ачаалалтай дасгал хөдөлгөөн 
өдөр бүр хийх зэргээр өөхөө хайлуулвал суулгасан өөх мөн адил бусад өөх шиг хайлах боломжтой гэсэн үг юм.  


Q. Өөх суулгах мэс заслыг заавал хоёр удаа хийлгэх хэрэгтэй байдаг уу?

Хоёр сарын дараа өөхний тодорхой хувь нь үлдэхэд хангалттай гэж үзвэл
заавал нэмж суулгах шаардлагагүй байдаг.
Харин зарим тохиолдолд нэмж суулгахыг хүсэх тохиолдолд
2сарын дараа давтан хийлгэх боломжтой.

💖Үнэ: 
Нэг удаа/1,000,000 вон
Хоёр удаа/ 1,500,000 вон



Уруулын филлер
1сс-99,000вон



                                            💫💫💫
Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~
ХОЛБОГДОХ ХАЯГ 👇


🤳Холбогдох утас : 010-4756-6601


        FACEBOOK        INSTAGRAM       

 
 HOMEPAGE




Comments

Popular posts from this blog

[Монгол Үйлчлүүлэгч] Залуужуулах мэс заслаас хойш 2 сарын дараах үр дүн

Хамрын мэс заслын эдгэрэх явц | Монгол үйлчлүүлэгч Youtuber @iexynn

Муруй, монхор хамрын мэс засал