[НАНА-чөлөөт блог] Өндөр давхарт байрладаг КАФЕНУУД ☕🌇 | #View
✨Сайн байцгаана уу? Энэ амралтын өдрөөр
юу хийхээ хараахан төлөвлөөгүй байгаа бол анхаарлаа хандуулаарай.😉
Энэ удаагийн блогоороо та бүхэндээ #Солонгосын
өндөр давхарт байрладаг кафенуудаас
хамгийн алдартай гурван кафег танилцуулахаар бэлтгээд байна!!!
1) Cafe Goyouhan/고유한 🌊
Хамгийн түрүүнд танилцуулах кафе бол Goyouhan/고유한 юм.
Naver хайлтын сайтаас өндөр давхарт байрладаг кафе гээд хайвал
хамгийн түрүүнд гарч ирэх хэмжээний алдартай газар байгаа.
Байрлал. Busan хот, метроны Geumnyeonsan буудал 5-р гарцаар гараад 489метрийн зайтай. Golden Beach барилгын 9,10 давхарт байрладаг.
Цай, кофе, bakery гээд олон менютэй болохыг харж болно. Bakery дундаас black sesame cake хамгийн их зарагддаг гэсэн шүү.
9 давхар |
9 давхарт бүгчим байвал 10 давхарт гараад тагтны суудал дээр
суух боломжтойгоор зохион байгуулжээ.
10давхар |
Цаг агаар дулаахан байхад 10давхарт гарвал
дээшээ тэнгэр шууд харагддаг, цонхоор далай шууд харагддаг
view-тэй болохыг харж болно. 🌼
Төрөл бүрийн халуун цайтай тохирох уламжлалт амттангууд🥐🥨🥯 |
🌊🌊Цонхоор нэвт харагдах далай, гүүрний view💙
2) Cafe TEA Collective/티 컬렉티브🍵
💚Дараагийн танилцуулах cafe бол сөүлд Ганнам дүүрэгт байдаг
TEA Collective/티 컬렉티브 юм.
Хотын хөл хөдөлгөөнтэй хэсэгт байдаг хэрээрээ
суудал гартал 10-20минут хүлээх шаарлага тогтмол гардаг гэсэн шүү.
Байрлал. Метроны 9-р шугам Samsung JoongAng/삼성중앙 буудлаас 5минут зайтай.
Барилгын хамгийн дээд давхар буюу 17давхарт байрладаг.
<Tea collect меню>
Цай кофеноос гадна олон төрлийн дарс худалдаалдаг.
TEA Collective кафе нь нэртэйгээ тохирохоор цайны менюгээрээ алдартай бөгөөд
олон төрлийн цайны навчисыг үзүүлэн маягаар тавьсан.
Үүнийг үнэртэж үзэж таалагдсан цайгаа сонгох боломжтой.💁♀️🤗
🌵🌾Энэ кафегийн бас нэг онцлог нь counter н хажуу хаалгаар гараад
цэцэрлэгт хүрээлэн шиг тохижуулсанбайрлах
бяцхан тагт юм.
Дотор танхимдаа ч гэсэн цэцэг, ургамал ихтэй болохоор
хүлэмж ч юм уу цэцэрлэгийг санагдуулам интерьертэй болохыг харж болно.
🌳🌴🌵🌾
Кафен том цонхоор хотыг тольдох ч боломжтой🚗🚓🏢🏣🏰🌆
3) Cafe Coffee and Cigarettes/커피앤시가렛 😎
Сүүлийн танилцуулах кафе бол Coffee anf Cigarettes юм.
Байрлал. Метроны 2-р шугам City Hall/시청역 буудал
Да-Ба өглөө 8:30-21:00 цаг
Бя өглөө 11:00-21:00 цаг
Нямд амарна.
Амттай кофетой, байрлал сайтай кафе болохоор
тэр хэрээрээ үйлчлүүлэгч байнга ихтэй байдаг нь
ганц сул тал нь гэж хэлж болохоор...
Coffee anf cigarettes цонхоор..☕☕
17 давхраас харагдах хотын #VIEW🌹🌇💞
✨Дотроосоо өөрийн goods/бараа бүтээгдэхүүнийг зардаг.
Нисэх онгоцонд өгдөг аяга, балыг санагдуулам дизайнтай санагдсан 😅
Бас дотроо photomatic booth-тэй болохоор
найз нөхөдтэйгөө дурсгалын зураг үлдээх боломжтой.🎞🎞
💫💫💫
Comments
Post a Comment