[НАНА-гоо сайхны эмнэлэг] Утсан давхраа хийлгээд 2 нүдний хэлбэр өөр болчихлоо😅?

💫Сайн байцгаана уу? 💫
Та бүхэндээ ажлын сүүлийн өдрийн мэнд хүргэе🕊🕊

 😎🌈Өнөөдрийн блогоороо та бүхэндээ нүдний мэс засал хийлгэсэн бүсгүйн өмнөх болон дараах зурган блогийг танилцуулж байна. 

🎀🎀🎀Модель бүсгүй маань мэс заслын өмнө нүдээ нээх хүч сул байсан тул 
утсан давхраа хийлгэх болсон юм. 
Нүдээ нээгээд харах үед 2 нүд нь өөр харагддаг. Мөн 
өөрийн гэсэн давхраа байгаа хэрнээ яагаад мэс засал хийлгэх гэж байгаа юм бол гэж бүгд гайхаж байж магадгүй. 
Бүдэг давхраатай үед зарим тохиолдолд нэг давхраа нь гарах эсвэл бүр давхраагүй болох гэсэн сул талууд их байдаг. Тиймээс тэр мэдрэмжийг байхгүй болгохын тулд мэс заслын аргаар сайжруулж өгсөн байгаа. 
Дээрх зурагнууд нь мэс заслаас хойш 1-2 сарын дараах зурагнууд юм.

🌼🌼🌼Модел бүсгүйн зовхины арьс нь нимгэн бөгөөд унжилт багатай учир зүсэлт хийхгүйгээр мэс засал хийсэн байгаа. Хэрвээ зовхиндоо өөх ихтэй зузаан, мөн зовхины арьсанд унжилт өгсөн байвал зүсэлтгүй давхрааны аргаар мэс засал хийхэд тохиромжгүй байдаг. Энэ тохиолдолд зүсэлт хийж илүүдэл өөх, арьснаас авч өгөх нь мэс заслын үр дүнг сайжруулдаг. 
Манай модель бүсгүйн хувьд нимгэн зовхитой учраас заавал зүсэлттэй давхраа хийх шаардлагагүй байсан байгаа юм.
Зүсэлтгүй давхрааны мэс засал нь мэс заслын дараа оёдол авахуулахаар эмнэлэг дээр ирэх шаардлагаггүй байдаг.  

😎😊😎Мэс засал хийлгэсний дараа эхний
 2-3 хоногийн хугацаанд хамгийн их хавддаг учир хүйтэн жинг сайн тавьж өгөх шаардлагатай. Харин хавдалт бууж эхлэх 4дэх хоногоос бүлээн жин тавьж өгөх нь хавдалт, хөхрөлт хурдан буулгахад тустай.
Мөн хөнгөн алхах нь хавдалт хурдан буухад үр дүнтэй байдаг.
Дээрх зургаас харвал хагалгаа хийлгэсэн өдөр нэг нүд нь маш их хавдсан байгааг харж болно. Нэг тал нь л маш их хавдартай нүд нь дутуу нээгдэж байгаа нь ямар нэгэн асуудал үүсчихлээ, энэ чигээрээ үлдэх вий дээ гэсэн санаа зоволтыг төрүүлэхээс өөр аргагүй шүү дээ.
⏰⏱⏲Гэхдээ өдөр өнгөрөх тусам  хавдар нь буураад нүдний хэлбэр адилхан болж илүү өөртөө итгэлтэй хөөрхөн болсон гэж модел бүсгүй ярьж байсан юм. 


Мөн утсан давхраа хийлгэснээр амархан суларч тайлагддаг гэсэн яриа маш их байдаг. 👩‍⚕️👨‍⚕️Эмч нарын зөвлөсөнөөр ерөнхийдөө 20 настангууд утсан давхраа хийлгэх нь зохистой байдаг. Яагаад гэхээр арьсны хувьд хүртэл нимгэн болон унжилт гэх зүйлс бага байдаг учир мэргэжлийн эмчээс зөвлөгөө аван тохирох мэс заслыг хийлгэвэл зөв зохистой байдаг. 
🧐👀Утсан давхраа хийлгэсний дараа мэдээж энгийн өмнөх шигээ нүүрний будаг арилгах болон нүдний будаг түрхэхдээ багсаа зөв ашиглах хэрэгтэй гэж зөвлөдөг. 

💫💫💫

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        




Comments

Popular posts from this blog

[Монгол Үйлчлүүлэгч] Залуужуулах мэс заслаас хойш 2 сарын дараах үр дүн

Хамрын мэс заслын эдгэрэх явц | Монгол үйлчлүүлэгч Youtuber @iexynn

Муруй, монхор хамрын мэс засал