[Real model] Хамрын мэс засал хийлгээд хэд хоногийн дараа ажил, сургуульдаа явж болдог вэ? | НАНА эмнэлэг👃
Сайн байцгаана уу?
Та бүхэндээ энэ удаа манай эмнэлэгт
хамрын мэс засал хийлгэсэн монгол бүсгүйн
мэс заслын туршлагаас хуваалцахаар бэлтгээд байна.🙋♀️
💖 БИЧЛЭГ 1-Р ХЭСЭГ ШУУД ҮЗЭХ---->
Хийлгэсэн мэс засал:
🌼Хамрын монхор яс багасгах ажилбар
🌼Хамрын нурууны өргөн яс тэгшилж нарийсгах ажилбар
🌼Хамрын үзүүрийн хэлбэр засах ажилбар
🌼Хамрын нурууг силиконоор өндөрлөх
💖 БИЧЛЭГ 2-Р ХЭСЭГ ШУУД ҮЗЭХ---->
Монгол үйлчлүүлэгч Баасанжаргалын хувьд хамрын далийлт болон үзүүрийн унжуу байдлаа янзлауулахын тулд хамрын мэс заслын талаар бодож эхэлсэн байна.
Тэрээр хамрын нурууны өндөртөө сэтгэл дундуур биш байдаг ч ерөнхий хэлбэрийг нь
натурал байдлаар засуулахыг хүссэн тухайгаа бидэнд ярьж байсан юм.
Мэс заслын өмнөх шинжилгээ болон мэдээ алдуулалт👍
Хамрын мэс заслын өмнө цусны шинжилгээ, цээжний зураг, зүрхний бичлэг гэсэн гурван төрлийн шинжилгээг хийлгэдэг.
Шинжилгээний хариугаар нойрсуулах мэдээ алдуулалт ашиглан хагалгаа хийлгэхэд асуудалгүй гэсэн тохиолдолд мэс засалд орох боломжтой болдог.
***
НАНА эмнэлгийн хувьд эмнэлэг дотроо "Шинжилгээний төв"-тэй учраас
түргэн шуурхай шинжилгээгээ өгөх боломжтойгоороо давуу талтай.
Мөн мэдээ алдуулалтын мэргэжилтэн эмч нар
тусдаа байдаг учраас хагалгаа аюулгүй явагдаж дуусахад чухал нөлөө үзүүлдэг байгаа.
Мэс заслын дараа наалт болон оёдолтой 7 хонох ба
хавдалтын хувьд эхний 3-4 хоног хамгийн их хавддаг.
Энэ үеэр хүйтэн жин тавьж өгөх нь хавдалт бага үүсэхэд тусладаг.
Хагалгаанаас 4-7 хоногийн дараа хавдалт эрчимтэй бууж эхлэх үе ба
энэ үеэр бүлээн жин тавьж өгөх нь хавдалт, хөхрөлт хурдан буухад тусладаг.
Хагалгаанаас 7-14 хоногийн дараа ерөнхий том хавдалтууд
буух хэдий ч жижиг хавдалтууд буух хүртэл
6-8сар зарцуулдаг байгаа.
Мэдээж хүн бүрийн биеийн онцлог ялгаатай учир яг адилхан
хурдаар эдгэхгүй байх боломжтой.
Мэс заслын дараа нэг сарын хугацаанд хэт хүнд зүйл өргөх,
халуун орчин ажил хийх, архи тамхи хэрэглэхээс
зайлсхийх хэрэгтэй байдаг~!
💫💫💫
Comments
Post a Comment