[НАНА-арьс арчилгаа ] УЛЬСЕРА аппарат хийлгэхэд өвдөх тусмаа үр дүнтэй гэж үнэн үү? 💫💢
Сайн байцгаана уу?
Өнөөдөр та бүхэндээ арьс татаж, чангалах мэсгүй ажилбаруудын нэг болох
Ulthera/Ульсера аппаратны талаар танилцуулахаар бэлтгэлээ.
Ульсера хийлгэснээс 1сарын дараах өөрчлөлт/ НАНА эмнэлэг |
Ульсера нь арьс чангалах аппаратнууд дундаас
хамгийн энерги өндөртэй, үйлчилгээгээ удаан барьдгаараа онцлогтой
аппарат юм.
Тэгвэл энэ аппараттай холбоотой хүмүүсийн хамгийн их сонирхсон
асуултуудад НАНА эмнэлгийн гоо заслын эмч Ким Жи Йний хариулсан ярилцлагыг
орчуулан хүргэж байна.
Асуулт1) Ульсерагийн дахин цэнэглэсэн хошуу ашиглавал ямар сөрөг нөлөөтэй вэ?
- Ульсера аппаратны хошуугаар дамжих энерги арьсанд жигд тархахгүй учраас хамгийн аюултай нь түлэгдэх магадлалтай. Мөн хацар хэсгээр хэт хонхойх, өөх нэгхэн хэсэгт хайлах зэрэг нь хамгийн муу талууд байгаа. Үүнээс гадна хүссэн хэмжээгээр энерги ашиглах боломжгүй болохоор үр дүн ч мууддаг.
Асуулт2) Оригнал бүтээгдэхүүн эсэхийг яаж мэдэх боломжтой вэ?
Ульсера ориг эсэхийг шалгахын тулд хийх үед өвдөж байна уу эсэхээр шалгах боломжтой гэж яриад байдаг. Үнэндээ тийм биш.
Шалгахын тулд нэгдүгээрт үйлчилгээ хийлгэсэн эмнэлгээсээ ульсера хошууны бүртгэлийн дугаарыг шалгах боломжтой. Хоёрдугаарт ульсе
Ульсера баталгааны бичиг/үйлчилгээ хийлгэсний дараа эмнэлгээс хамт өгдөг/ |
Асуулт3) Өвдөхгүй бол ориг биш гэж үнэн үү?
Өвдөлтийн хувьд үнэхээр субъектив зүйл байгаа. Хүн бүрийн өвдөлт мэдрэх байдал нь ялгаатай байдаг. Тийм хэдий ч ульсера нь энэ төрлийн аппаратнууд дундаасаа арьсны хамгийн гүн хэсэгт энергийг хүргэж үйлчилдэг учраас жирсжирсхийсэн мэдрэлийн судалны эмчилгээ шиг өвдөлт байх нь зүй ёсны хэрэг юм. Тиймээс ийм мэдрэмж огт байхгүй байвал ориг болов уу гэж сэжиглэж болох байх.
Асуулт4) арьс татах аппарат хийлгэхээр ирсэн хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна вэ?
Хүчтэй энергиэр их өвтгөж хийх тусмаа үйлчилгээ сайн гэж боддог хүмүүс байдаг. Үнэндээ нимгэн арьстай хүнд арай зөөлөн, зузаан арьстай бол илүү хүчтэй гэх маягаар тухайн хүний арьсанд тохируулах нь хамгийн сайн үр дүнтэй байдаг.
Comments
Post a Comment