Нана Чөлөөт цаг- 🎭🎭[ Netflix дахь Солонгос 5 кино танилцуулга ]🎭🎭

 
🎥🎬🎥Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.🎭🎭 

Өнөөдрийн блогоороо та бүхэндээ Netflix дахь сонирхолтой 5 солонгос кино танилцуулгыг толилуулж байна.

 1. Там /Hellbound/


2021оны 11сарын 19нд “Там″ гэх олон ангит драма нэлтээ хийсэн өдрөөсөө эхлэн олон ангит драмануудын 1-рт зогсож эхэлсэн нь кино сонирхогчдын анхаарлыг татаж эхэлсэн билээ. 
Тамын элч нараас тамруу мэдээлэл хүлээн авдаг ер бусын үзэгдлийн тухай өгүүлдэг Там нь эмх замбараагүй байдлыг ухаж буй шашны бүлэглэл болон хэргийн үнэнийг илрүүлэхийг оролдсон хүмүүсийн мөргөлдөөний тухай өгүүлдэг.
Там кино нээлтээ хийсэн эхний өдрөө Солонгос, Вьетнам, Марокко, Бельги, Хонг Конг зэрэг 24 орны чартуудад тэргүүлсэн. Тиймээс та бүхэн киноны үргэлжлэлийг Netflix-с сонирхоорой. 

2. Миний нэр/My name/


2021оны 10сарын 15нд нээлтээ хийсэн Хан Су Хи-гийн тоголсон ”Миний нэр“ кино нь Эрэн сурвалжлагдаж байгаа аавтайгаа хамт амьдардаг байсан ахлах сургуулийн сурагч Жиү аавынх нь талаар сургуулийн хүүхдүүд бүгд мэддэг болсоноор Жиү сургуулиасаа гадуурхагдаж эхлэнэ. 

17дахь төрсөн өдрөөрөө сургуулиасаа шилжүүлэнэ гэсэн багшийн үгийг сонссо Жиү өөрөө сургуулиасаа гаран гэртээ ирхэд нь үүдэнд нь цэцэгийн баглаа болон торт тавьсан байлаа. 

Аав нь холбоо барьж удахгүй бүх асуудлаа шийдээд гэртээ очино гэхэд нь Жиү уурандаа аавыгаа үхсэн гэж бодож байна дахиж холбоо битгий бариарай хэмээн утсаа салгатал аав нь санаа зовон цагдаа нараас зугатан гэртээ иртэл гэрийнхээ үүдэнд алуулдаг юм.

Аавыг нь алсан хэрэгтэнг олхын тулд нэгэн бүлэгт орон шинэ дүр төрхөөр гарч ирэн цагдаа хүртэл болон Жиү-гийн өшөө хонзонгийн сонирхолтой үйл явцууд үргэлжлэх юм. Сонирхолтой Action кинонд дуртай бол та заавал үзээрэй😎😎

3. D.P-Оргодол цэргийг мөрдөгч 



Бидний мэдэхгүй цэргийн амьдралын талаарх драма. 
Цэргийн амьдралын талаар харуулсан энэхүү драма нь солонгост төдийгүй гадаад хүмүүсийн сонирхолыг маш ихээр татсан киногоор шалгарсан юм. 
D.P /Deserter Pursuit/ гэж юу гэсэн үг вэ гэсэн хүмүүс маш олон байсан энэ нь оргодол цэргийг мөрдөгч гэсэн утгатай юм. 
Энгийн цэргийн албаа хааж байсан цэрэг болох Ан Жүн Ху нэгэн өдөр D.P болж оргосон цэргүүдийг барьхаар томилогддог. Цэрэгт байх хугацаанд ахлах цэргүүд шинэ цэргүүдийг байнга дарамтлах төсөөлж байгаагүй дарамтуудыг үзүүлдэг хэсэгүүд маш олноор гардаг. Үүнээс болон цэргүүд цэргийн албаа хаахгүй оргох болон амиа хорлох тоиолдол ч их гардаг тухай гардаг драма юм. 


4. Гүгёний


Цагдаа гаралтай даатгалын мөрдөн байцаагч Гүгён гэх бүсгүй тэрээр гадаах ертөнцөөс тасарсан амьдралтай байж байгаад нэгэн өдөр цуврал алуурчныг хайж эхэлдэг. Бидний эргэн тойронд аллага хийсэн хүмүүс байгаа хирнээ баригдахгүй байгаад байдаг. Үүнийг мөрдөн мөшгөхийн тулд киноны үйл явдал болж эхлэнэ. 


5. Хөгжмйин Альбом. 

Хайрын тухай өгүүлсэн энэхүү кино нь 85 тэрбумын зардал гарсан бөгөөд энэхүү киноны хөгжимд хэрэглэсэн зардал нь 6 тэрбум болсон байдаг юм. 

Киноны үйл явц нь ээжийнхээ талхны газарт ажилдаг Мисү болон сэтгэлийн шархтай Хёну 2н 1994-2005 он хүртэлх 11 жилийн турших хайр дурлал болон хагацлын талаар өгүүлэгддэг кино юм. Цаг хугацааны хувьд таарахгүй болон азүйтсэнээс болж мөн ямар нэгэн асуудлаас болж салж нийлэх явдлууд нэлээд тохиолддог. 

Энэ 2 хосын хайрын харилцаа салж нийлсэнээс болж бидний амьдралд хайр ямар их хэрэгтэй болхыг харуусан нэг ангит кино юм. Та бүхэн үргэлжлэлийг Netflix-c үзээрэй

 Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой

мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇

        FACEBOOK         INSTAGRAM        


Солонгосын NANA гоо сайхны эмнэлэг
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 2-13давхар/9-р шугам Шиннунхён буудалsinnonhyeon/ 신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш бүтэн эргээд зам гарахгүй чигээрээ 3мин/




Comments

Popular posts from this blog

[Монгол Үйлчлүүлэгч] Залуужуулах мэс заслаас хойш 2 сарын дараах үр дүн

Хамрын мэс заслын эдгэрэх явц | Монгол үйлчлүүлэгч Youtuber @iexynn

Муруй, монхор хамрын мэс засал