[NANA] Арьсны сэвх, нөсөө толбо, мэнгэ | ЛАЗЕР ЭМЧИЛГЭЭНҮҮДИЙН ТУХАЙ 🙋♀️✔
Арьсны сэвх, нөсөө толбонд лазер эмчилгээ
хамгийн үр дүнтэй юу?
Хүн бүр өөгүй цэвэрхэн арьстай байхыг хүсдэг ч нарын гэрлийн нөлөөгөөр өө сэвгүйгээр арьсаа хадгалахад амаргүй байдаг. Үүнийгээ дагаад нөсөө толбо, арьсны асуудлыг арилгах олон төрлийн эмчилгээ улам боловсронгуй болсоор байгаа. Энэ дундаас лазер эмчилгээ нь хамгийн үндсэн бөгөөд үр дүн сайтай эмчилгээ юм.
Сэвх, нөсөө толбо үүсэх шалтгаан
Нөсөө толбоны хувьд олон төрлийн шалтгаанаар үүсдэг ба тэр дундаас нарын туяа нь хамгийн голлох шалтгаан болдог. Арьс нарын туяаг арьсны гүн рүү нэвтрүүлэхгүйн тулд өөрийгөө хамгаалах давхарга үүсгэдэг ба энэ нь нөсөө толбо болж үлддэг байна. Үүнээс гадна элэг, бодисын солилцооны доголдол зэргээс болж сэвх толбо үүсэх боломжтой байдаг. Мөн эмэгтэйчүүдийн хувьд гормоны нөлөөгөөр үүсэх тохиолдол ч байдаг. Учир нь эмэгтэй гормон болох эстроген нь нөсөө толбыг тодруулахаас гадна меланин эсэнд шууд нөлөө үзүүлдэг. Жирэмсэн үед сэвх их үүсдэг нь үүнтэй холбоотой. Мөн жирэмснээс хамгаалах эм нь гормонд нөлөөлдөг болохоор нөсөө толбо үүсэхэд нөлөөлөх боломжтой. Эмэгтэйчүүдэд сайн гэсэн анар, улаан хүн орхоодой, чихэр өвс зэрэг бүтээгдэхүүнүүд ч цэвэршилтийн шинж тэмдгээс сэргийлэхэд сайн нөлөөтэй ч меланин эсийг цочроож нөсөө толбо үүсгэх, илүү тодруулахад нөлөөлөх боломжтой. Мөн тохирохгүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэснээр үүсэх тохиолдол ч байдаг.
Сэвх, нөсөө толбоны эмчилгээ💁♀️
1) Сэвх, мэнгэ
Арьсны гадарга дээр өнгөц үүссэн мэнгэ, сэвх зэрэг нь арилгахад илүү хялбар байдаг. Мэнгэ арилгахад арьсны гадарга хэсгээс мэнгийг шууд хуулж өгдөг СО2 лазерийг хамгийн өргөн ашигладаг. Мэнгэний ёзоор нь гүнзгий, том хэмжээтэй, тод байх тусмаа нэг удаагийн лазер эмчилгээгээр бүрэн арилгах боломж нь багасдаг. Тиймээс мэнгэний гүн, хэмжээ, тод байдлаас хамаараад 1-2сарын зайтай 3-5 удаа хийлгэхийг санал болгодог. Мөн арьсны гадарга дээрх өнгөц үүссэн тод сэвхийг IPL гэдэг лазераар эмчилгээ хийдэг. IPL нь хүчтэй туяаны энергиэр хийгддэг ба хийлгэсний дараах хэд хоногоос хар тав үүсч энэ нь ховхорч унаснаар сэвх бүдгэрч арилж өгдөг. Нэг удаагийн үйлчилгээгээр нүдэнд харагдахуйц үр дүнтэй эмчилгээнүүдийн нэг байгаа.
2) Нөсөө толбо
Арьсны нөсөө толбоны хувьд 30-аас дээш насныханд элбэг үүсдэг ба бүдэг бор, сааралтсан өнгөтэй байдаг. Жигд биш хэлбэртэйгээр шанааны дээд хэсэг, хацраар үүсдэг. Заримдаа уруулын дээд хэсэг, хамрын эргэн тойронд үүсдэг.
Нөсөө толбоны эмчилгээ нь ерөнхийдөө тод нөсөө толбо үүсгэгч меланин эсийн синтезийг зогсоох эмчилгээ болон нэгэнт үүссэн меланин толбыг арилгах гэсэн хоёр аргад хуваагддаг. Энэ төрлийн эмчилгээнүүдээс тонинг лазер нь хамгийн олонд танигдсан (солонгос) лазер байгаа. Солонгосоос эхлээд ази, европ, америк руу ч танигдаж эхлээд байгаа. Энэ төрлийн лазер нь меланин эс доторх өнгө үүсгэгч мелланузмийг устгаж өгдөг. Сүүлийн үеийн судалгаанууд дээр лазер тонинг нь хамгийн аюулгүй, үр дүн сайтай лазераар дурдагддаг.
Нөсөө толбоны лазер тонинг эмчилгээний хувьд 1-2долоо хоногийн зайтай 10-аас дээш удаа хийлгэх нь үндсэн курс болдог. Хийлгэсний улайлт, тав зэрэг үүсдэггүй учраас өдөр тутмын амьдралд ямар ч саад болдоггүй давуу талтай лазер юм.
/НАНА эмнэлгийн арьсны үйлчилгээний үнэ/ |
Арьсны сэвх, нөсөө толбо нь тус тусдаа үүсдэг гэхээс илүү холилдсон байдлаар үүсдэг. Тиймээс мэргэжлийн эмч, эмнэлгээс зөвлөгөө авч яг тохирсон лазерийг сонгож байж хүссэн үр дүнгээ үзэх боломжтой байдаг. Мөн лазераа зөв сонгохоос гадна лазерын онцлог, үйлчилгээг бүрэн ойлгож, мэргэжлийн ашигладаг туршлагатай хамт олонд хандах нь нэн чухал юм.
✌✌✌✌
Comments
Post a Comment