[Мини-Арьс татах мэс засал] Залуужуулах мэс заслын талаарх БҮХ ЗҮЙЛ 🙋♀️👩🔬
Сайн байцгаана уу?
Мэс заслын бодит үр дүнг харуулдаг
ээлжит блогоо хүргэхээр бэлдээд байна.
#ЗАЛУУЖУУЛАХМЭСЗАСАЛ
#АРЬСТАТАХМЭСЗАСАЛ
Цаг хугацааны эрхээр нас ахиж
бидний царай төрх урьдын адил байхаа болих нь жам ёсны асуудал хэдий ч
гоо сайхны мэс заслын хөгжлийн ачаар бид хөгшрөлтийг илүү удаашруулж,
залуу сайхан төрхөө удаан хадгалах, эргүүлэн олох боломжтой болсон.
Манай үйлчлүүлэгчийн хувьд ч гэсэн суларсан арьс, наснаасаа овортой
харагддаг төрхөөсөө болоод гоо сайхны мэс заслын талаар сонирхож эхэлж байжээ. Гоо сайхны эмнэлэг идэвхтэй хайсны эцэст НАНА эмнэлгийг сонгон
зөвлөгөө авахаар ирсэн.
/Захирал эмч Ким Хён Жүний хамт/ |
Эмчээс мэргэжлийн зөвлөгөө авсны эцэст арьс татах мэс засал болон
өөх суулгах мэс засал хийлгэхээр болсон.
/Мэс заслын өмнө зураг даруулах/ |
Арьс татах мэс заслыг арьсны унжилтаас хамаараад
нийт 4 янзаар хийх боломжтой байдаг.
Унжилт ихтэй байх тусмаа зүсэлтийн хэмжээ нь урт байдаг.
Манай үйлчлүүлэгчийн хувьд хамрын хажуу тал, завьж, эрүүний хэсгээрээ
унжилт ихтэй байсан учраас Мини-арьс татах мэс засал/доод хэсэг/
хийлгэхээр болсон байгаа. Энэ мэс заслын хувьд зүсэлтийн хувьд чамархайн
/хуйхны захаар/ хэсгээс эхлээд чихний доод хэсэг хүртэл зүсэлт хийж,
унжсан арьсыг татаж өгдөг мэс засал.
/Мэс заслын өмнөх эмчийн зөвлөгөө&дизайн/
Мөн үүн дээр дух, хацрын урд хэсэг, эрүүний үзүүр,
хамрын хажуу талын үрчлээний хэсэгт өөх шилжүүлэн суулгах мэс заслыг хамт хийснээр залуужуулах мэс заслын үр дүнг сайжруулж өгсөн байгаа. Хацрын урд тал, нүдний доод талын хонхорхой нь хүнийг илүү овортой харагдуулдаг учраас
эдгээр хэсэгт өөх суулгаж өгснөөр илүү залуу харагдах боломжтой.
Харин эрүүний үзүүр, духны хэсэгт өөх суулгаж өгөх нь нүүрний хэлбэрийг
илүү зөв, жижигхэн харагдуулдаг.
/Мэс заслын өрөөний урд/ |
/Мэс заслын өрөөнд/ |
Мини-арьс татах мэс засал нь нийт 3 цаг орчим үргэлжилдэг. Мэдээ алдуулалтын хувьд нойрсуулах мэдээ алдуулалт хэрэглэдэг учраас мэс заслын үеэр өвдөлт огт мэдрэхгүй.
Мэс заслын дараа 2-3 хоногт хамгийн их хавддаг үе бөгөөд
энэ үеэр хүйтэн жин тавьж, хөнгөн алхаж өгөх нь
хавдалт буухад тусладаг.
Өөх суулгах мэс заслыг хамт хийлгэх тохиолдолд
жингээ тавихдаа өөх суулгасан хэсгүүдээсээ холуур тавих хэрэгтэй.
Учир нь өөх суулгасан хэсгийн хэлбэр алдагдах магадлалтай учраас
2-3 сарын хугацаанд хүчтэй дарагдахаас болгоомжлох хэрэгтэй байдаг.
Оёдол авахуулсны дараа мэс заслын сорви тод харагдах ч
хугацаа өнгөрөх тусам бүдгэрсээр
мэдэгдэхээ больдог байгаа.
*****
❤❤❤
Мэс заслаас 2 сарын ДАРААХ
👇👇👇
Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~
ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601
Comments
Post a Comment