Богино жижиг эрүү таны санааг зовоож байна уу?🥰👨⚕️ -[ Эрүүний суулгац болон эрүүний мэс заслын талаарх мэдээлэл ]
💞💞Дээрх зурган дээрх шиг ам нь урагшаа товойж гарсан хүнийг бид нийтлэгээр домбогор гэж тодорхойлох нь элбэг байдаг. Гэвч үнэндээ амны хэлбэрээс болж домбогор харагдаж байгаа гэхээс илүү хэт богино эрүүний хэлбэрээс болоод ингэж харагддаг байна. Эрүү нь богино учраас ам нь харьцангуй урагшаа харагддаг гэсэн үг юм. Тиймээс эрүүг уртасгах мэс заслын тусламжтай нүүрний хэлбэрээ засах боломжтой. Эрүүний хэлбэр ямар байхаас нүүрний ерөнхий хэлбэр ямар байх нь ихээхэн хамаардаг.
👆👆👆Эрүүний уртасгахын тулд мэс заслын болон мэс заслын бус аргууд байдаг. Мэсийн бус арга нь эрүүний үзүүрт филлер тарилга хийх арга юм. Харин мэс заслын аргад эрүүний үзүүрт өөх шилжүүлэх суулгах болон силикон суулгац суулгах гэсэн аргууд ордог. Мөн эрүүний ясанд зүсэлт хийж ясны байршлыг өөрчлөн, уртасгах арга ч бий.
🍒🍒🍒Филлер болон өөх суулгах нь аргууд нь хурдан хугацаанд хялбараар үр дүнг үзэх боломжтой боловч сул тал нь барих хугацаа богинотой байдаг. Мөн хэтрүүлэн хийх тохиолдолд унжилт өгөх магадлалтай байдаг.
Харин силикон суулгацны хувьд аман дотуур зүсэлт хийж силикон суулгаж, эрүүний хэлбэрийг засах мэс заслыг хэлдэг. Силикон нь насан туршийх учраас хурдан хайлж, алга болно гэсэн асуудалгүй байдаг.
Гэхдээ биедээ гадны биет суулгахыг хүсэхгүй байх тохиолдолд ясны мэс засал хийлгэх нь илүү тохиромжтой.
Энэхүү мэс засал нь бусад аргуудтай харьцуулахад харьцангуй том мэс засалдаа орох хэдий ч өөрийн ясны байршлыг сольж хийдэг болохоор ямар нэгэн сөрөг нөлөөгүй, төрөлхийн мэт натурал үр дүнг өгдөг.
💭💭💭Эрүүний ясны байршлыг засан хийгддэг мэс засал нь
нүүрний хэлбэрээс шалтгаалаад янз бүрийн хэлбэрээр тайрч хийгддэг бөгөөд эхний арга нь эхлээд зурган дээрх шиг
хэвтээ хэлбэр болон гурвалжин хэлбэрээр тайрсны дараа
боломжтой хэмжээгээр урагш нь эрүүний ясыг гаргаж өгнө гэсэн үг юм.
Түүний дараагаар зориулалтын тогтоогч бэхэлгээгээр тогтоон хэлбэрт оруулж өгдөг.
Дараагийн тайралтын арга нь эрүүний хэлбэр нь богино хэрнээ өргөн байх тохиолдолд эрүүний гол хэсгийн ясыг авсны дараа эрүүг нарийсган ясыг урагшлуулан тохируулдаг.
Эрүүний хэлбэр нь дотогш хэрнээ урт байх тохиолдолд Сэндвич хөндлөн хэлбэрээр тайран голын хэсгийн ясыг авч уртаас нь багасган урагшлуулах арга юм. Дээрээс нь яс нь өргөн байвал 2 төрлийн аргыг хослуулан хийх юм.
😊😊😊Олон төрлийн арга байгаа учир та бүхэн доорх линкээр орж эмчийн тайлбарыг бичлэг хэлбэрээр үзээрэй~!
НАНА эмнэлгийн захирал эмч Ким Хён Жүн 🔎🔎🔎
💖💖💖

Comments
Post a Comment