Унжиж, жижгэрсэн хөхний мэс засал | Сорви, эдгэрэлт, үр дүн 💁‍♀️☝

 Сайн байцгаана уу?
Өнөөдөр та бүхэндээ сүүлийн үед хүмүүсийн маш их асууж байгаа
хөх сойх, хөх томруулах мэс заслын талаар хүргэхээр бэлтгэлээ.


Хүүхэд төрүүлж хөхүүлсний дараа хөх унжиж, жижигрэх тохиолдол
олон хүнд тохиолддог. Нэгэнт унжиж, жижгэрсэн хөхийг томруулж, хэлбэрийг засахын тулд хөх сойх мэс засал болон хөх томруулах мэс заслыг хослуулан хийх шаардлагатай байдаг. Тэгвэл эдгээр мэс заслыг хамт хийлгэсэн #монгол үйлчлүүлэгчийн
мэс заслын туршлагаас мэдээлэл хүргэе~!

💟Хийлгэсэн мэс засал:
1) Хөх томруулах мэс засал /ментор суулга/
2) Хөх сойх мэс засал
3) Суганы урд хэсгийн илүүдэл өөх соруулах мэс засал

Мэс заслын өмнөх зургийг харвал
хөх нь унжиж жижгэрэхээс гадна хоёр хөх нь ялгаатай хэлбэртэй байгааг харж болно.
Тиймээс хөх сойх мэс засал хийхдээ унжилтыг арилгахаас гадна
ялгаатай байдлыг боломжтой хэмжээгээр тэнцүүлж өгөх нь чухал байдаг.

/Суганы өөх соруулах мэс заслаас болоод хөхрөлт их үүссэн -13дахь хоног/

Харин хөх томруулах мэс засал хийхэд силиконы төрлөө зөв сонгохоос гадна
 силиконы хэмжээг зөв сонгох нь мэс заслын үр дүнд чухал нөлөө үзүүлдэг. Цээжний тойрог, арьсны зузаан, зөөлөн эдийн хэмжээ зэргээс хамаарч хамгийн тохирсон хэмжээний силикон хийж байж өөрийн мэт натурал харагддаг байгаа.
 Энэ үйлчлүүлэгчийн хувьд зүүн талдаа 350сс, баруун талдаа 325сс хэмжээтэй силикон суулгасан байгаа. Өөрийн хөхний хэлбэр хэмжээнээс хамаарч хоёр талд ялгаатай хэмжээтэй силикон хийх нь нийтлэг байдаг. 


Хөх сойх мэс засал нь унжилтын хэмжээнээсээ хамаараад
гурван янзын зүсэлтийн аргаар хийгддэг. 
Хөх сойлтын талаар дэлгэрэнгүйг доор зургаас!!👇👇
Энэ үйлчлүүлэгчийн хувьд хөх нь дундаж унжилттай байсан учраас
хөхний толгойг тойруулан зүсэлт хийж сойсон. Ингэж хийх 
тохиолдолд сорви нь зөвхөн хөхний толгойг тойроод үлдэнэ гэсэн үг.


Хагалгаанаас 1-2 сар өнгөрсний дараа хавдалт, хөхрөлт сайн бууж
сорви ч гэсэн маш сайн бүдгэрсэн байгааг харж болно. Хавдалт бүрэн буутал 6-8сар зарцуулдаг./тухайн хүний биеийн онцлогоос хамаараад ялгаатай байх боломжтой/

Мөн сойлт хийлгэсэн хэсэгт дээрх зурган дээрх шиг наалт нааж өгдөг нь
шарх хурдан аниж, эдгэхэд тусладаг. Нэг сарын хугацаанд усанд орохдоо энэ наалттайгаа орох ба харин уснаас гарч ирээд хуурай наалтаар сольж өгөх хэрэгтэй.
Шарх нь сайн эдгэсний дараа сорвины тос түрхэж эхлэх боломжтой байдаг.

Мэс засал хийлгэснээс хойш 1сарын дараа дахин
эмчдээ үзүүлэхээр ирсэн байгаа. /Нэг сарын дараах үзлэг заавал биш/
Энэ зурган дээр зүсэлт бол силикон суулгасан хэсгийн
сорви байгаа. Мөн л жижигхэн хэрнээ цэвэрхэн эдгэж байгаа нь
харагдаж байна. Энэ хэсгийн сорви ч мөн адил хугацаа өнгөрөх тусам 
бүдгэрсээр бараг мэдэгдэхээ больдог.
Илүү хурдан арилгахыг хүсвэл сорвины тос түрхэх боломжтой.

#НАНАгоосайхныэмнэлэг #солонгосынгоосайхнымэсзасал
#хөхнийхагалгаа #хагалгаа 



😀😀😀😀

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇

        FACEBOOK         INSTAGRAM        


Солонгосын NANA гоо сайхны эмнэлэг
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 2-13давхар/9-р шугам Шиннунхён буудалsinnonhyeon/ 신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш бүтэн эргээд зам гарахгүй чигээрээ 3мин/






Comments

Popular posts from this blog

[Монгол Үйлчлүүлэгч] Залуужуулах мэс заслаас хойш 2 сарын дараах үр дүн

Хамрын мэс заслын эдгэрэх явц | Монгол үйлчлүүлэгч Youtuber @iexynn

Муруй, монхор хамрын мэс засал