[НАНА-ЧӨЛӨӨТ ЦАГ] Аймшгийн баяр яагаад тэмдэглэдэг болсон бэ?

🎃 Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе🎃


💛💛💛Өнөөдрийн блогоороо та бүхэндээ Halloween  баярын талаар сонирхолтой мэдээлэл хүргэх гэж байна. Halloween баярыг яагаад тэмдэглэдэг болсон юм бол? 

Америкчууд жил бүр ойролцоогоор 2.5 тэрбум ам.долларыг ганцхан өдөрт зориулдаг. Энэ бол аравдугаар сарын 31 буюу “Halloween”-ий баярын өдөр юм. 

💛💛💛Энэхүү баярын үүсэл гарал нь 2000 гаруй жилийн өмнөөс эхтэй бөгөөд эртний Кельтүүдийн үеийн “Samhain” гэх зан үйлтэй холбоотой. Эртний Кельтүүд өвөл эхлэхийн өмнө элдэв муу ёрын сүнс, буг чөтгөрүүд гарч ирдэг гэж итгэн, тэнүүлч сүнснүүдийг зайлуулахын тулд аравдугаар сарын 31-нд галын наадам хийж, элдэв баг, зүүсгэл өмсөн “Samhain” гэх ёслол үйлддэг байжээ.



💛💛💛Жил бүрийн аравдугаар сарын 31-ний орой Англи, Америк, Ирланд, Шотланд гээд барууны ихэнх оронд янз бүрийн бяцхан чөтгөр, шулмасын дүрд хувирсан хүүхдүүд гартаа уут бариад хөрш зэргэлдээх айлуудаараа хэснэ. 

💛💛💛Тэд хаалга онгойнгуут уутныхаа амыг нээж “Trick or treat” буюу “хуурах уу, дайлах уу” гэж хэлдэг. Ингэхэд гэрийн эзэн уутанд нь амттан юм уу, цаасанд боосон чулуу хийнэ. 

Энэ заншил нь хүүхдүүдийг баярлуулахгүй бол муу юм болно гэсэн мухар сүсгээс үүдэлтэй ч, одоо үед үүнийг хүүхдүүдийг баярлуулах сайхан завшаан хэмээн үзэх болжээ.


                                                      

🎃“Halloween”-ий баярын сонирхолтой тоон баримтаас🎃

🎃 АНУ-ын хүнсний ногоо тариаланчид жил бүр “Halloween”-ий баярт зориулан 680 мянга гаруй тонн хулуу тарьдаг аж.

🎃АНУ-д “Halloween”-ий баярын урд орой насанд хүрэгчдийн 46 хувь нь хулуу сийлж бэлддэг байна.

🎃 2018 оны байдлаар тус улсад 5-14 насны 41.2 сая хүүхэд “Trick or treat” гэж хэлэн айлын хаалга тогшино.

🎃 2018 байдлаар АНУ-д энэ жилийн баярт зориулан 6.9 тэрбум ам.долларын хувцас, хэрэглэл, чихэрийн худалдан авалт хийгджээ.

🎃 Өнгөрсөн оны “Halloween”-ий баярын үеэр аймшгийн кино 255 сая ам.долларын ашиг олжээ. 

Коронагаас болоод Halloween-ний баяр тэмдэглэх хэцүү болсон бөгөөд энэ жил ч гэсэн маскаа сайн зүүж анхаарал болгоомжтой явахыг хүсч байна😊😊😊


Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        



Comments

Popular posts from this blog

[Монгол Үйлчлүүлэгч] Залуужуулах мэс заслаас хойш 2 сарын дараах үр дүн

Хамрын мэс заслын эдгэрэх явц | Монгол үйлчлүүлэгч Youtuber @iexynn

Муруй, монхор хамрын мэс засал