[Бодит сэтгэгдэл] "Богинохон, хэлбэр муутай байсан хамрыг минь ийм гоё хэлбэртэй болгож өгсөн😍😍"| НАНА эмнэлэг
Сайн байцгаана уу?
Мэс заслын бодит өөрчлөлтийг харуулсан ээлжит блогоороо
хамгийн их хийгддэг мэс заслуудын нэг болох хамрын мэс заслын талаар хүргэхээр бэлтгэлээ.
Гоо сайхны мэс засал хийлгэхийг хүссэн ч хангалттай мэдээлэлгүйгээсээ болоод тодорхой шийдвэрт хүрч чадахгүй байх нь цөөнгүй байдаг. Тиймээс НАНА эмнэлгийн мэс заслын *Бодит сэтгэгдэл*-ээр анх удаа мэс засал хийлгэх гэж байгаа хүмүүст тус болохоор сториг хүргэж байна.
"Анхны ажилдаа орохын өмнө хийлгэсэн анхны
хагалгааныхаа талаар та бүхэнтэй хуваалцах гэж байна.
Эмнэлэгт ирэхээс эхлээд бүх үйл явцын талаар мэдээлэл өгөх болно."
"Хагалгаа хийлгэх талаар их удаан бодсон ч миний хүссэн шиг болох болов уу гэсэн айдсаас болоод зориглож чадахгүй байсан. Олон олон эмнэлгийн бодит сэтгэгдэл уншиж, олон эмнэлэг дээр очиж зөвлөгөө авсан. Энэ бүхний эцэст НАНА эмнэлгийг сонгосон шалтгаан маань мэс засал хийлгэсэн хүмүүсийн сэтгэгдлээс болсон гэж хэлж болно.
НАНА эмнэлэгт хийгдсэн хамар болон нүдний мэс заслын стайл нь миний хүсч байсан стайлтай илүү ойрхон санагдсан. Энэ бүхнээс илүү эмчийн зөвлөгөө бас шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Миний мэс заслыг хийсэн Ким Ил Хуан эмч миний хүсч байгаа зүйлийг сайн сонсож, хүссэн үр дүндээ хүрэхийн тулд ямар мэс заслыг яаж хийлгэвэл илүү зохимжтой талаар маш сайн ярилцаж зөвлөсөн.
Эмч миний хамрыг богинохон бас жижигхэн учраас хамрын мөгөөрс болон чихний мөгөөрс ашиглан хамрын үзүүрийг илүү урт, зохимжтой хэлбэртэй болгохыг зөвлөсөн. Мөн нуруу хэсгээр тийм ч өндөр биш учраас силикон суулгац ашиглан өндөрлөж өгөх нь илүү порпорцтой, натурал харагдана гэсэн.
Эмчийн зөвлөгөөний дараа мэс заслын өдөр бэлдэх зүйлс гэвэл хоол сойх, хумны маникураа арилгах, шинжилгээ өгөх зэрэг байгаа."
"Ингээд мэс засал хийлгэсний дараа нойрсуулах мэдээ алдуулалтаас болоод нэлээн толгой өвдсөн байдалтай байсан. Хагалгаанаас 2-3цагийн дараа гэхэд зүгээр болсон ба эмнэлгээс бичиж өгсөн эмийг өдрийн 3-аар 7 хоног уусны ачаар өвдөлт бараг л мэдрээгүй. Харин хамар доторх хөвөнгөөс болоод амьсгалахад бэрхшээлтэй байсан. Хөвөнгөө 2хоногийн дараа авахуулдаг юм билээ. Энэ нь хамар доторх цус, шүүсийг шингээх үүрэгтэй байдаг. Эсвэл үүний оронд оронд шүүс гадагшлуулах "драйн" хэрэглэх ч боломжтой байдаг гэсэн. "
"Эхний 3хоног хавдалт, хөхрөлт ихсэж байгаад 4дэх хоногоос эрс буурч эхэлдэг юм билээ. Тэгээд яг 7 хоногийн дараа эмнэлэг дээрээ дахин очиж хамрын наалт болон оёдлоо авахуулсан. 7дахь хоногийн зургийг харвал хавдалт нь арай гайгүй болсон нүд хамрын хажуу талаар хөхрөлт бүрэн арилаагүй байгааг харж болно.
Хажуу талаас нь харвал хамрын үзүүр маань хамаагүй урт гоё хэлбэртэй болсныг бас харж болно. Хавдалт бүрэн буувал ямархуу болох бол гэж тэсэн ядан хүлээж байсан."
"Дээрх зураг бол яг 14 хоносны дараах зураг байгаа. Хөнгөн нүүрээ будаж эхэлсэн ба өдөр тутмын амьдралд ямар ч асуудалгүй байсан. Тэгсэн ч юм мөргөх, архи тамхи хэрэглэх, ачаалалтай дасгал хийх зэргээс нэг сар зайлсхийх хэрэгтэй. Аюулгүй болтол 1-3сар болгоомжтой байхыг зөвлөж байна."
"2сарын дараах зургийг харвал хөхрөлт бүрэн буусан. Бас хамар маань илүү нарийхан тод болсон байгааг харж байна уу? Богинохон хэлбэргүй байсан хамрыг ийм гоё хэлбэртэй болгож өгсөн😍😍 Тэгээд бүүр хагалгаа хийлгэсэн нь мэдэгдэхгүй натуралаар!!! Анхны мэс заслаа НАНА эмнэлэгт хийлгэсэндээ үнэхээр их баяртай байгаа🤗🥰"
"Хамрын хагалгаа хийлгэмээр байгаа ч онцгүй болохвий гэж санаа зовж байвал илүү туршлагатай сайн эмнэлэг, эмчийг сонгоорой гэж зөвлөмөөр байна."
"Өөрийн шинэ төрхөндөө үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Зураг авахуулахдаа ч өөртөө илүү итгэлтэй🎀💚💙"
Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~
ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601
Comments
Post a Comment