[Нана Өөх соруулах мэс заслын талаарх мэдээлэл] Галбирлаг байхын нууц💃
😊 Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе😊
💛💛💛Сүүлийн үед өөх соруулах мэс заслын талаар сонирхсон хүмүүс маш олон байгаатай холбогдуулан өөх соруулах мэс заслын талаар Нана эмнэлэгийн Захирал эмч Хуан Дун Ёон- эмчтэй ярилцсан асуулт хариултыг товчлон хүргэж байна.
👆👆👆Өөх соруулах мэс заслыг ихэнх хүмүүс хялбар мэс засал гэж ойлгож явдаг хүмүүс олонтаа. Тиймээс та бүхэн мэргэжлийн эмчээс сайн зөвөлгөө аван мэс заслыг хийлгэх нь зөв юм.
🌷🌷Өөх соруулах мэс заслыг яаж хийж ямар багаж хэрэглэдэг вэ?🌷🌷
Өөх соруулах хэсэгт бага зэргийн нүх гаргаж зориулалтын багаж болох Cannula гэх соруул мэт багажаар өөхийг соруулан авдаг байгаа энэ багаж нь урд хэсэгээрээ хурц иртэй биш учир дотор эрхтэн гэмтээхгүйгээр өөхийг соруулах боломжтой байдаг.
🌷🌷Яагаад хялбар мэс засал гэсэн хирнээ аюултай гэж үзэж байна вэ?🌷🌷
Мэргэжлийн туршлагатай эмч нарт даатган мэс заслыг хийлгэхгүй бол зориулалтын багажаар эрхтэнг гэмтээх тохиолдол маш их байдаг тул эмнэлэгээ сайн сонгон мэс заслыг хийлгэх хэрэгтэй юм. Ялангуяа хэвлийн өөх соруулах мэс засал нь багажийг хурдан хугацаанд хөдөлгөн өөхийг соруулах ёстой байдаг ба туршлаггүй болон анхан суралцаж байгаа хүмүүс эрхтэнг гэмтээн нас барах тохиолдол ч байдаг нь харамсалтай.
🌷🌷Өөх соруулах мэс засал нь ямар хүмүүст үр дүнтэй ямар хүмүүс үр дүнг үзэх боломжгүй байдаг вэ?🌷🌷❓
Урт хугацааны турш спортоор хичээлсэн болон булчинлаг хүмүүс үр дүнг харах боломжгүй байдаг. Дасгал хийдэг байж байгаад таргалсан гэх хүмүүс ирээд өөхөө соруулхыг хүсдэг боловч үнэхээр зузаан байдаг учир үр дүн үзэх нь бага байдаг.
Хамгийн сайн үр дүнг үзэх хүмүүс бол мэдээж өөхжилт ихтэй, булчингийн хэмжээ бага хүмүүс өндөр үр дүнг үздэг.
🌷🌷Өөхийг их хэмжээгээр соруулах нь аюултай юу?🌷🌷❓
💕💕Хүн болгоны биеийн жин онцлог өөр байдаг тул маш ихээр өөх соруулвал болохгүй бөгөөд өөрт нь таарсан хэмжээний өөхийг соруулах хэрэгтэй байдаг мэдээж мэс заслын дараа үр дүнг харуулах хэмжээтэй өөхийг соруулах боловч аюулгүй байдал хамгийн чухал юм. 5000-6000cc бол хамгийн аюулгүй хэмжээ юм.
💭💭Хамгийн их анхаарах ёстой зүйл бол хэдий өөхийг соруулсан ч гэсэн биеийн жинд их хэмжээгээр нөлөө үзүүлдэггүй.
💜💜💜Харин харагдах байдал галбиржсан байдлаар харагддаг байгаа. 1л ус 1кг-тэй тэнцдэг бол өөхний 1л нь 0.6-0.7 кг байдаг.
Өөх соруулсны дараа таргалалт явагдвал өөх соруулсан хэсэг таргалах нь бага байдаг хирнээ бусад хэсэг нь таргалахдаа амархан байдаг юм.
Мэс заслын аргаар дотор өөхлөлтийг соруулах боломжгүй тул мэс заслын дараа тогтмол дасгал хөдөлгөөн хийвэл сайн юм. Өөхөө соруулах мэс засал жин хасахын тулд хийгддэг мэс засал биш юм. Галбиржуулах мэс засал гэвэл тохиромжтой юм.
Comments
Post a Comment