[NANA-real story] Хамар, давхрааны мэс заслын дараах бодит #ӨӨРЧЛӨЛТ💁♀️
Сайн байцгаана уу?
Ээлжит мэс заслын өмнөх/дараах өөрчлөлтийг харуулсан
блогоо хүргэж байна.
✨✨✨
Хийлгэсэн мэс засал
❤ Зүсэлттэй давхраа
❤ Хамар өндөрлөх мэс засал
Уг үйлчлүүлэгчийн нүдний хувьд зовхиндоо илүүдэл өөх ихтэй,
мөн бага зэргийн унжилт өгсөн байсан.
Тиймээс зүсэлттэй давхрааны мэс засал хийлгэхээр болсон.
Зовхинд зүсэлт хийн илүүдэл өөх, унжсан арьсыг авч өгснөөр
илүү нимгэн зовхитой, тод давхраатай болоход тусладаг.
Хамрын хувьд өргөн махлаг учраас үзүүр болон нуруу хэсгээр
хамгийн боломжтой байдлаар нарийсган өндөрлөж өгсөн байгаа.
Мэс заслын маргааш өдөр хамгийн их хавддаг ба
хавдалт ихсэх эхний 3хоногт хүйтэн жин тавьж өгөх нь тустай.
Харин 4 дэх хоногоос хавдалт бууж эхлэх үе учраас
бүлээн жин тавих нь илүү үр дүнтэй байдаг.
Мэс заслаас 7 хоногийн дараа
ил оёдол, наалтаа авахуулдаг ба үүнээс хойш нүүрэндээ
ус хүргэх боломжтой.
7-14хоногийн дараа хагалгааны дараах том хавдалт
ерөнхийдөө буух хэдий ч хавдалт бүрэн буух хүртэл
дунджаар 6-8сар зарцуулдаг.
Мэс заслаас нэг сарын дараа гэхэд
томоохон хавдалт, хөхрөлт арилж жижиг хавдалт л үлддэг.
Эхний нэг сарын хугацаанд архи, тамхи хэрэглэхгүй,
саун бассейн, ачаалалтай дасгал хийхээс зайлсхийх хэрэгтэй байдаг.
Үүнээс хойш хавдалт бага багаар буусаар
илүү натурал болох үйл явц
🤎🤎🤎
Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~
ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601
Comments
Post a Comment