/ НАНА БЛОГ/ Өнөөгийн бидний дуртай хоолнууд яг хаана үүссэн бэ?
👋Сайнуу та нартай энэ өдрийн мэндийг хүргэе👋
Өнөөдөр ч гэсэн манай блогыг уншиж байгаа та бүхэндээ баярлалаа. Маргааш амралтын өдөр учир бүгд л гадуур гарч хоол идэх юм уу гэртээ хоол хийх нь ойлгомжтой байх.
💫💫💫НАНА блог та бүхэндээ долоо хоногт 2 удаа танин мэдэхүйн болон гоо сайхны хагалгааны талаар та хүргэдэг байгаа. Өнөөдөр сонирхолтой мэдээ болох таны идэх дуртай хоол, хүнс хаанаас гаралтай болох талаар өмнө нь бодож байсан уу?
Хэрэв үгүй бол та доорх нийтлэлээс дэлхийн хамгийн алдартай хоолнуудын гарал үүслийг мэдээд гайхах нь гарцаагүй биз ээ. Учир нь ихэнх хоолны жор нэг газраас бус хэд хэдэн үндэстний онцлог шинж чанарыг өөртөө шингээж авсны хүчинд өнөөгийн төрхөө олсон байдаг аж.
🍩1. Цагирган боов🍩
🎈🎈Алдартай болгосон орон: АНУ
Үүссэн орон: Грек
АНУ-д өдөрт хэдэн сая цагирган боов худалаалагддаг гэхээр ямар их эрэлттэй бүтээгдэхүүн болох нь ойлгомжтой байна.
Анх Грекчүүд лукамад хэмээх цагирган боов хийж иддэг байсан бөгөөд үүний жор аажимдаа европ даяар тархсан аж. Харин 1700-аад оны сүүлээр Нидерланд цагаачид одоогийн бидний мэдэх цагирган боовны жорыг АНУ-д нэвтрүүлсэн гэнэ.
2.Чуррос🍢
🎈🎈Алдартай болгосон орон: Испани
Үүссэн орон: Хятад
Ютао хэмээх хятад хоолны жорыг Испаничууд 17-р зууны үед нутагтаа авч иржээ. Тэд харин үүнийг давс бус чихрээр амталж иддэг болгосон аж.
3. Гоймон 🍜
Алдартай болгосон орон: Итали
Үүссэн орон: Хятад
Гоймон анх Хятад улсад үүссэн бөгөөд тэднээс Азийн бусад орнууд хуулбарласан байдаг. Харин торгоны замаар худалдаа хийдэг байсан Арабчууд гоймонг урт замд ашиглахад нэн тохиромжтойг ойлгон өөрсдөө хийж сурсан байна. Эцэст нь Италичууд тэднээс гоймон хийх технологийг авсан аж.
4. Мөхөөлдөс🍦🍦
Алдартай болгосон орон: Итали
Үүссэн орон: Монгол
Монголчууд Юань гүрний үед сүү, жимс, тос амттаныг хольж хөлдөөж мөхөөлдөс, зайрмаг хийдэг байсан тухай италийн нэрт аялагч Марко Поло тэмдэглэсэн байдаг аж. Түүний энэхүү тэмдэглэлээс санаа авсан Италичууд өөрсдийнхөөрөө сүүг хөлдөөн төрөл бүрийн хольцтойгоор мөхөөлдөс хийх болжээ.
5.Шотланд өндөг🐣
Алдартай болгосон орон: Их Британи
Үүссэн орон: Энэтхэг
Татсан махан дотор чанасан өндөг хийдэг жор НТӨ 500-аад оны үед Энэтхэгт анх гарч ирсэн байна. Харин англичууд тус орныг өөрсдийн колони болгосны дараа дээрх жорыг эх орондоо авч иржээ. Эцэст нь Fortnum & Mason компани тус хоолонд шотланд өндөг хэмээх нэрийг өгсөн аж.
6. Виндалу🍛🍛🍛
Алдартай болгосон орон: Энэтхэг
Үүссэн орон: Португали
Энэтхэг хэдий хоолны соёлоор баялаг хэдий ч энэ хоолны жорыг өөр улсаас авсан байна. Виндалу гэдэг нь Португалиар Carne de Vinha D'alhos гэдэг үгний буруу дуудлага аж. 15-р зууны үед Энэтхэгт ирсэн Португали далайчид өөрсдийн хоолоо нутгийн иргэдэд зааж өгсөнийг энэтхэгчүүд амжилттай нутагшуулсан нь энэ юм. Ингэхдээ тэд жинхэнэ жоронд хэрэглэгддэг цагаан цууг төрөл бүрийн халуун ногоогоор орлуулсан байна.
7. Махан бөмбөг🍖🍖🍖
Алдартай болгосон орон: Швед
Үүссэн орон: Турк
Олон хүмүүс махан бөмбгийг Шведэд үүссэн гэж үздэг. Гэвч үнэндээ махыг бөөрөнхий хэлбэрт оруулж идэх жор дэлхийн хаа сайгүй байдаг байжээ.
Харин бидний одоо үед хэрэглэдэг жорыг Туркууд 400-аад оны үед гаргаж ирсэн байна. 18-р зууны үед Шведийн Хаан XII Чарльз туркийн махан бөмбгөнд их дуртай байсан тул улсдаа нэвтрүүлэхээр шийдсэн гэнэ. Тэрээр ганцхан өөрчлөлт хийсэн нь үхрийн махыг гахайн махаар сольжээ.
Comments
Post a Comment