[НАНА бодит өөрчлөлт] Бяцхан өөрчлөлтөөр илүү үзэсгэлэнтэй харагдах боломжтой~
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Өнөөдөр ч бас сэтгэл , заваа гарган уншиж байгаа танд баярлалаа^^
Юуны түрүүнд гоо сайхны мэсийн болон мэсийн бус ажилбарыг юуны тулд авдаг вэ ? гэсэн асуултаар талаар яриагаа эхэлье.
Нэг өглөө босоод толинд хартал нэг л царай алдсан , нүүр маань хавагнаснаас болоод тэрүү нэг л давхраатай нүд минь онийж жижгэрсэн, нөсөө толбо маань тодорч арьс маань суларч унжсан юм санагдаад сэтгэлээр унах үе бүсгүй хүн бүхэнд байдаг байх. Таньд ч бас байгаа байх .
Энэ бол таныг гоо сайхандаа анхаарах болсныг бие маань хэлж байгаагын илрэл шүү.
Харин хэрхэн яаж анхаарах вэ ? гэдэг таны сонголт.
Мэдээж биен дэхь коллаген багассанаар эрчимтэйгээр хөгшрөлт явагддаг.
Тиймээс шингэн уух юм сайн ууж, сайн унтаж амрах хэрэгтэй .
Бас арьс , гоо сайхны эмнэлэгтэй дотно найзлах хэрэгтэйн илрэл юм.
Ийм үедээ зориг гарган очдог газар бол яах аргагүй арьс гоо сайхны эмнэлэг.
Гоо сайхны эмнэлэгт ирсэн үйлчлүүлэгчдийн маань дийлэнхи нь эмнэлэг гэдэг үгнээс болоод ч тэрүү айж сандарсан, санаа зовсон биеэ барьсан байдалтай ирж байгаа харагддаг л даа .
Мэдээж дотно биш газар, танихгүй нэгэнд өөрийн асуудлаа дэлгэн ярих амаргүй...
Гэхдээ гоо сайхны эмнэлэг бол таныг илүү гоё сайхан болгохоор зорьж ажилдаг газар учраас санаа зовох шаардлага огт байхгүй юм шүү.
Харин хэрхэн сэтгэл гаргаж үйлчилдэг вэ ? Таны хүссэн үр дүнг гаргаж чадах эсэхэд л учир байгаа.
Мөн хагалгааны дараах бодит өөрчлөлт , аюулгүй байдал , үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж өндөр байх нь хамгийн чухал.
Тийм ч учраас бид эхлээд үйлчүүлэгчийнхээ юу хүсэж байгаа талаар маш нарийн судалж , ярилцсаны үндсэн дээр түүнд таарах үйлчилгээг санал болгодог.
Өнөөдөр манай эмнэлэг дээрээс өөрийн нуугдмал гоо үзэсгэлэнгээ сэргээсэн бас нэгэн үйлчлүүлэгчийнхээ бодит өөрчлөлтөөс сонирхуулж байна.
![]() |
Өмнө нь Дараа нь |
Түүний хувьд хацар хэсгээрээ тарган ,нүүр урд хэсэг нийтдээ унжиж үрчлээ суусан , хамарын үзүүр хэсэг намхан байсан тул эмчийн зөвлөгөө болон түүний саналыг үндэслэн Хамар өндөрлөх ,Нүүрний өөх соруулах, 4D утас суулгах зэрэг үйлчилгээг хийхээр төлөвлөгдсөн байгаа.

1. Эмчтэйгээ сайн ярилцсаны үндсэн дээр дизайнаа нарийн зөв гаргах ба энэ нь хамгийн эхний бөгөөд хамгийн чухал хэсэг юм шүү. |

Comments
Post a Comment