[НАНА бодит өөрчлөлт] Зүсэлттэй арьс татах мэс заслыг ямар тохиолдолд хийдэг вэ? 👩‍⚕️👨‍⚕️ Q&A

Сайн байцгаана уу?
Энэ удаагийхаа блогоор залуужуулах мэс заслын
бодит өөрчлөлтийн талаар та бүхэндээ хүргэх болно.

Богино хугацаанд залуу, чанга арьстай болохыг хүссэн ч олон давтамжтай
хийлгэх арьс арчилгааны аппарат, тарианы үр дүнг
хүлээхэд бэрхшээлтэй байна уу? Завгүй ажлын хажуугаар сар бүр арьсны 
эмнэлэг орохоос ч залхаад байна уу?

Ийм асуудалтай хүмүүст арьсны унжилтаа нэг дор шийдэх боломжтой
ЗҮСЭЛТТЭЙ АРЬС ТАТАХ МЭС ЗАСЛЫГ танилцуулж байна.  
Бодит үйлчлүүлэгчийн мэс заслын ӨМНӨХ&ДАРААХ зурган дээр
тулгуурлан бодит_өөрчлөлт хүргэхээр бэлтгээд байна.

Мэс заслын өмнөх
Уг үйлчлүүлэгч мэс заслын өмнө нүүрний арьсны унжилтандаа маш их санаа зовж байсан. Ялангуяа хамрын хажуу тал, амны хоёр талын унжилт, давхар эрүү, хүзүүний унжилт гээд... Яаж шийдэхээ мэдэхгүй байв.
Тиймээс мэргэжлийн эмнэлэгт хандан зөвлөгөө авч үзэхээр шийдсэн байна.
НАНА гоо сайхны эмнэлгийн Ким Хён Жүн эмчид үзүүлснээр
нүүрний зүсэлттэй арьс татах мэс засал хийлгэхээр болсон байгаа.

Мэс заслын дараа хавдалт бүрэн бууж эдгэсний дараах зурагтай
харьцуулан харвал мэс заслын өмнө санааг нь зовоож байсан зүйлсээ
бүгдийг засч чадсан байгааг харж болно. Зүсэлттэй хагалгааны дараа
олон хүн сорви их үлдэхвий гэдэгт санаа зовдог.
НАНА эмнэлэгт хийлгэсэн тохиолдолд та сорвинд санаа зовох шаардлагагүй🤗🤗
Учир нь мэс заслын зүсэлт нь чихний урд, ард хэсгээр хийгддэг.
Мөн дээрээс нь маш нарийн зүүгээр оёдол тавьдаг учраас бараг л анзаарагдахгүй гэж хэлж болно.

Доор уг мэс заслыг хийлгээд 10сарын дараах сорвины зургийг орууллаа👇👇

Q&A

Q. Мэс засал хийлгэсэн эхний өдрөө их өвддөг үү?

Эхний өдөр нь чихний ард хэсгээр огт өвдөлтгүй байсан хэрнээ 
эрүүний доод хэсгээр нэлээн өвдөлттэй байсан. Эхний өдрөө зүсэлт хийсэн хэсгээрээ
цусны шүүс гадагшлуулах гуурстай байсан болохоор эмнэлэгтээ нэг хоносон байгаа.
Хоёр дахь өдрийн өглөө нь гуурсаа авахуулаад эмнэлгээс гарсан. Сувилагч, эмнэлгийн ажилчид их найрсаг харилцаатай үйлчилгээ сайтай болохоор их таалагдсан.
Тэгээд хоёр дахь хоногоос их хавдаж эхэлсэн. Бараг 3-4хоног хүртэл нэмж хавдсаар байсан санагдаж байна.

Q. Эхний долоо хоногтоо биеийн байдал нь ямархуу байсан бэ?

Амаа сайн ангайж чадахгүй байсан. Нүүэндээ битүү утас суулгасан юм шиг мэдрэмж гэх үү дээ хэхэ. Хавдалтаа хурдан буулгахын тулд эхний долоо хоног хулууны шүүс аль болох их уусан. 2долоо хоногийн дараа эмчдээ ирж үзүүлэхэд харьцангуй хурдан эдгэж байна гэсэн.

Q. Нэг сар өнгөрөхөд мэс заслын үр дүн мэдэгдэж эхэлсэн үү?

Үнэндээ хавдалт ихтэй ч гэсэн мэс заслын дараагаас арьс чангарсан юм шиг мэдрэмж төрсөн. Гэхдээ нэг сар өнгөрөөд ирэхээр амаа чөлөөтэй ангайлгаж чаддаг болсон. Ямар зовиургүй, илүү чөлөөтэй нүүрний хувирал гаргах боломжтой болсон гэх үү дээ. 10-14хоногийн дараагаас л өдөр тутмын амьдралд асуудалгүй болсон болохоор сар өнгөрөхөд адилхан л байсан. 3сар болоод ирсэн миний хувьд хавдалт нь бараг 80хувьтай арилсан.

Q. Энэ төрлийн төрлийн мэс засал хийлгэхээр төлөвлөж байгаа хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна вэ?

Би ч гэсэн эхэндээ их өвдөх болов уу гээд санаа зовж байсан. Гэхдээ толинд харах бүртээ унжсан арьсандаа илүү их санаа зовж байсан болохоор хагалгаа хийлгэхээр зориглож чадсан. Хийлгээд үзсэн санасныг бодоход тэгж их өвддөөгүй. Тиймээс та бүхэн ч гэсэн унжсан арьс, үрчлээгээ арилгахыг хүсвэл эхлээд зөвлөгөө аваад үзэхийг зөвлөмөөр байна. 



 😀😀😀😀

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇

        FACEBOOK         INSTAGRAM        




Comments

Хамгийн их хандалттай блог

[NANA real model] Монгол youtuber Номинтөгс | #Хамрынмэсзасал #Нүднийцүлхэн 👩

Нүүрний арьс, дээд зовхи татах мэс заслын 4 сарын дараах өөрчлөлт

NANA Монхор хамрын мэс засал