[НАНА бодит өөрчлөлт] Энэ зуны хамгийн эрэлттэй МЭС ЗАСАЛ - гарын өөх соруулах мэс засал (10 сар)😎

Сайн байна уу? 
Зуны улиралд хүссэн хувцсаа өмсөн 
өөртөө итгэлтэй алхах нь эмэгтэй хүн бүрийн хүсэл билээ.
Даашинз өмсөхөд хамгийн их санаа зовоодог хэсгүүдийн нэг бол
 гарын шууны илүүдэл өөх( "авгай мах" гэж бас нэрлэдэг)!!!

Тэгвэл өнөөдөр гарын шууны илүүдэл өөх соруулах
мэс заслын талаар моделийн бодит өөрчлөлт дээр
тулгуурлан мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. 
😀😀😀
 Гарын өөх соруулах мэс засал нь та бүхний бодож байгаагаас 
илүү нийтлэг хийгддэг "амархан" мэс засал бөгөөд
үр дүн нь шууд харагддаг мэс заслуудын нэг байгаа.
✌✌✌

НАНА гоо сайхны эмнэлгийн гарын шууны өөх соруулах мэс засал

Гарын шууны илүүдэл мах нь төрөлхийн тэр хэсгээрээ илүү их таргалдаг байх тохиолдолд хасахад хүндрэлтэй байдаг ба мөн дээрээс нь целлюлит ихтэй тохиолдолд
хоолны дэглэм, дасгалаар хасахад хэцүү хэсэг юм.

Ямар тохиолдолд санал болгодог вэ?

-Бусал хэсгээрээ туранхай хэрнээ гарын шуугаараа таргалалттай байх тохиолдолд
-Гарын махнаасаа болоод богино ханцуйтай хувцас өмсөж чаддаггүй тохиолдолд
-Дасгал хийж, хоолны дэглэм барьсан ч гараараа турахгүй байх тохиолдолд

Манай эмнэлэгт гарын өөх соруулахдаа
хамгийн жижиг зүсэлтт хийдэг. 
Суганы хэсэг 0,2~0.3см урттай үл мэдэгдэх жижиг зүсэлт хийдэг учраас
 ил харагдахгүй давуу талтай. 💁‍♀️


Хагалгааны дараа дээрх зурган дээрх шиг
зориулалтын хувцас өмсөх шаардлагатай байдаг.
Нэг сарын хугацаанд сайн өмсөж өгвөл өөх соруулсан хэсэг 
чанга, жигд эдгэхэд тусладаг байгаа.


Өөх соруулсан хэсгийн оёдлыг мэс заслаас 7 хоногийн дараа
авдаг ба энэ өдрөө эмнэлэг дээр шарлага эмчилгээг хамт хийж өгдөг байгаа.

"Өөх нь хамгийн ихээр соруулах---> Тусгай аргаар өөх болон бусад эдийг нарийн нягт ялгах
Эдгэрэлтийг хурдлуулах зориулалын лазер арчилгаа---> Өөх соруулсны дараа хавдалт, өөхний бөөгнөрөлийг багасгаж өгөх"

Суларч, сунасан өргөн гарын шуунаас чанга, нарийхан гарын шуу бий болгохын тулд өөхийг жигд соруулж арьсны гадаргыг овон товонгүй эдгээх нь чухал байдаг. 
Булчин овойж харагддаг хэсгийн өөхийг ч гэсэн жигд хасч өгснөөр нэгэн жигд шулуун хэлбэрийг гаргах боломжтой байдаг.

 Мөн буцаж өөхлөх магадлалыг бууруулахын тулд өөх соруулахдаа цус, бусад шингэний эзэлхүүнээс соруулж буй цэвэр өөхний хэмжээ өндөр байх шаардлагатай.
Хагалгааны дараах 1-2сард хавдалт бүрэн бууж
түүнээс хойш өөхний бөөгнөрсөн хэсэг бага багаар тарж үр дүн харагдаж эхэлдэг. 

Өдөр ирэх тусам улам нарийсч буй гараа
харах болно😍🤗🤗😍


Гарын шууны хэсэг нь арьс нь нимгэн эмзэг байдгаас гадна
цус, мэдрэлийн судас нь арьсны гадаргатайгаа ойрхон байрладаг онцлогтой хэсэг юм.
Тиймээс туршлага, чадвартай газарт энэхүү мэс заслыг хийлгэх нь чухал.

Гарын өөх соруулах мэс заслын ҮНЭ:

Зуны онцгой хямдрал—-> 1.500.000вон
(Эмчилгээ, шинжилгээ, нөат бүгд багтсан үнэ)

😀😀😀😀

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇

        FACEBOOK         INSTAGRAM        



Comments

Хамгийн их хандалттай блог

[NANA real model] Монгол youtuber Номинтөгс | #Хамрынмэсзасал #Нүднийцүлхэн 👩

Нүүрний арьс, дээд зовхи татах мэс заслын 4 сарын дараах өөрчлөлт

NANA Монхор хамрын мэс засал