[НАНА блог]Нүүрний нүхжилт яагаад томордог вэ? Яаж багасгах вэ?

 Нүүрний нүхжилт яагаад томордог вэ?
Яаж багасгах вэ?😕😕

Сүүлийн үед маскны хэрэглээ ихэссэнээс болоод ч тэр үү толинд харах болгонд анзаарагдах болсон нүүрний нүхжилт.

Нэг анзаарчихсан болоод тэр үү😔😔😔
Байнга харагдах болсон арьсны нүхжилт хэрхэн багасгах аргаа мэдэхгүй олигтой авсан арга хэмжээгүй байсаар нэг мэдэхэд улам олон улам том болоод байгаа мэт. 

💪💁Тэгвэл өнөөдөр арьсны нүхжилт яагаад үүсдэг хэрхэн багасгаж ямар арчилгаа арга хэмжээ авах боломжтой талаар зөвлөе.


Арьсны нүхжилт нь үүсэх шалтгаан маш олон боловч ерөнхийд нь 2 хувааж үзвэл өсвөр насан дээр шилжилтийн нас ирж бие  физиологийн шилжилт явагдсанаар хөлсний булчирхай ихээр ажиллаж хөлс тос ялгаралт ихэссэнээр арьсны нүх томсч эхэлдэг. 
Хөлс тос ялгарч гадагшилдаг энэхүү уутанцарт бохирдолт хурдаг ба энэ нь гадагшлахгүй байсаар батгашилт болон арьс хуурайшилт нүхжилт хэт томсох зэрэг асуудлууд бий болдог.

Мөн хөгширөлт явагдсанаар арьсны давхаргын тэнцвэрт баланс алдагдаж энэ нь арьсны нүхэнд нөлөөлснөөр арьсны нүх унжих болон томрох үзэгдэл бий болдог. 

Арьсны нүх томрох нь улиралын чанартай байх тохиолдол ч бий. Хэт хурц халуун наранд ил байх нь арьсны тос хөлсний ялгаралтыг нэмж ингэснээр мөн нүхжилт ихэсдэг. Гэвч бид шилжилтийн нас ирэх болон хөгширөлт үүсэх үзэгдэлийг зогсоох аргагүй юм.

Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

1. Нүүрний нүхжилт багасгах бүтээгдэхүүн байнга тууштай хэрэглэх
2. Арьсны эмнэлэгт хандах
Өдөр тутмын хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнээ бүгдийг арьсны нүх багасгах болон тос ялгаралт багасгадаг бүтээгдэхүүнээр солин өдөр бүр маш тууштай дэс дарааллын дагуу нямбай хэрэглэх. 
Та үнэхээр өөртөө итгэж байгаа бол энэ арга нь эрүүл хийгээд үр дүнтэй арга байж болох юм. Гэхдээ та хүссэн үр дүнгээ авахын тулд танаас маш их цаг болон хүч хөдөлмөр шаардагдана гэдгийг анхаараарай. 
Ихэнх хүмүүс тууштай явж чадаагүйгээс арчилгаагаа дундаас нь орхиж үр дүн үзэж чадахгүй орхидог. 
 Арьсны эмнэлэгт хандах нь таны цагийг хэмнэж хурдан хугацаанд үр дүнг өгнө. 
Танд санал болгох үйлчилгээ 👇👇👇
Арьсны нүх багасгах мугун токсинг буюу нүх агшаагч тариа. 
Энэхүү тариа нь ямар нэг сөрөг нөлөө байхгүй ба антиогксидант найрлагатай тул та санаа зоволгүй энэхүү үйлчилгээг хийлгэж болно. 
Мөн энэхүү үйлчилгээг хийлгэхдээ санал болгох бусад үйлчилгээнүүд байгаа ба
Арьсны гүн цэвэрлэгээ хийж өгдөг Акуафеел. 
Энэ нь арьсны бохирдолыг маш сайн цэвэрлэж өгөх ба рижуран болон Жүбэрүк зэрэг арьс чийгшүүлэх үйлчилгээнүүдтэй их сайн зохицож үр дүнгээ үзүүлдэг. 
Акуафеел хийлгэсний дараа та арьсаа чийгшүүлэх тэжээл өгөх өглөө оройны арьс арчилгаагаа илүү сайн хийгээрэй. 
Мугунтоксинтай маш сайн зохицох бас нэгэн үйлчилгээ ПРАКСЕЛ .
Праксел нь таны нүүрний арьсны өнгөн хэсэгт хурсан бохирдол гуужсан арьс зэргийг ор мөргүй арилгаж шинэ арьс төлжихөд маш сайн үр дүн үзүүлдэг. 
Та Акуафеел, Праксел, Мугунтоксинг хийлгэх бол Рижураныг хамтад нь хийлгэвэл
хамгийн Бэст. 
Рижуран нь Саламон загасны ДНА агуулсан ба арьсанд хэрэгтэй амин дэм тэжээлийг агуулсан нь арьсны нөхөн төлжилт болон эрүү байхад маш их нөлөө үзүүлдэг.
Мөн хүний биед ямар нэг гаж нөлөөгүй, сөрөг үр дагавар гардаггүйгээрэй Солонгосчууд төдийгүй Монгол бүсгүйчүүд дунд ч маш нэр хүндтэй ба сар болгон хийлгэдэг байнгийн үйлчлүүлэгчид маш их.

Дээрхи үйлчилгээнүүд нь таныг богино хугацаанд арьсны нүхээ багасгах мөн илүү томрохоос хамгаалж эрүүл залуугаар нь байхад тусална. 

Танд манай блог таалагдаж тус болсон бол манай блогийг та SHARE хийж LIKE дарж өгөөрэй.

😀😀😀😀

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇

        FACEBOOK         INSTAGRAM        


Солонгосын NANA гоо сайхны эмнэлэг
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 2-13давхар/9-р шугам Шиннунхён буудалsinnonhyeon/ 신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш бүтэн эргээд зам гарахгүй чигээрээ 3мин/











Comments

Хамгийн их хандалттай блог

[NANA real model] Монгол youtuber Номинтөгс | #Хамрынмэсзасал #Нүднийцүлхэн 👩

Нүүрний арьс, дээд зовхи татах мэс заслын 4 сарын дараах өөрчлөлт

NANA Монхор хамрын мэс засал