[НАНА блог]Солонгос эмэгтэй жүжигчин Оскар хүртлээ👏

Солонгос эмэгтэй жүжигчин анх удаа Оскар хүртлээ. 
Америкийн цагаар 4р сарын 25ны өдөр 93дахь удаагийн Академи шагнал гардуулалт болж өнгөрсөн.

Энэ удаагийн Оскараар Солонгос эмэгтэй жүжигчин анх удаа шагнал авсан нь томоохон шуугиан тариад байгаа билээ. 
Минари, Зарц, Тэр л миний ертөнц, Эмээ зэрэг маш олон кинонуудад чадварлагаар дүр бүтээсэн.

Энэхүү жүжигчин нь 1947 оны 6сард төрсөн өдгөө 74 настай ч
насандаа байхгүй залуу сэтгэлгээ, үзэл бодлын эрх чөлөө, хэл зүйн чадвар зэргээрээ олныг анхаарлыг илүүтэйгээр татаж байгаа билээ. 

Жүжигчний амьдралаа эхлээд 50 жил болсон тэрээр хэлэхдээ Би амьдрахын тулд, надад мөнгө хэрэгтэй байсан болохоор жүжигчин болсон. Мөн би хамгийн шилдэг шилдэг гэхэд дургүй, надад таалагддаггүй. Яагаад хамгийн шилдэг байх гээд байдаг юм, яагаад хамгийн дунд байж болохгүй юм гэсэн нь хэн нэгэнтэй дайсагнах хүсэлгүй байдаг гэдгийг илэрхийлжээ. 

Мөн хамгийн ихээр олны анхаарлыг татсан зүйл нь шагнал гардуулах ёслол дээр хэлсэн түүний сэтгэгдэл. 
👇👇👇
https://youtu.be/ZhB1EEjuNLs

Тэрээр сэтгэгдэлдээ 
"ӨӨ сайн байна уу Брэд Питт
уулзсандаа таатай байна. 
Та бидний Тэлист зураг авалт хийж байхад хаана байв аа гэж хошигножээ."

/Брэп Питт нь Минари киноны гол хөрөнгө оруулагч байсан юм./ 
Мөн тэрээр "Намайг Юн Ё Жон гэдэг. 
Намайг Европчууд Ё ён эсвэл Ю жон гэдэг. 
Гэхдээ би энэ үдэш бүгдийг нь уучлъя." 

"Би өрсөлдөөнд итгэдэггүй. 
Би Глэн Глөүсийг хэрхэн дийлэх билээ. 
Би түүнийг өөрийн дүрээр хичнээн сайн бүтээж байгааг маш олон харсан.
Бидний киноны төрлүүд өөр дүрүүд өөр. 
Би зүгээр л азтай байсан. 
Америгчидууд Солонгос жүжигчидэд илүү зочломжтгой ханджээ. 
Мөн намайг ажил хийхэд хүргэсэн хоёр хүүдээ баярлалаа. 
Энэ миний ажилаа сайн хийсний баталгаа шүү хэмээн 
ямар ч илүү чимэглэлгүй илүү маяггүй зөвхөн Юн Ё Жон гэдэг хүнээрээ сэтгэгдэлээ хуваалцжээ.

https://youtu.be/ZhB1EEjuNLs

😀😀😀😀

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇

        FACEBOOK         INSTAGRAM        


Солонгосын NANA гоо сайхны эмнэлэг
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 2-13давхар/9-р шугам Шиннунхён буудалsinnonhyeon/ 신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш бүтэн эргээд зам гарахгүй чигээрээ 3мин/



Comments

Хамгийн их хандалттай блог

[NANA real model] Монгол youtuber Номинтөгс | #Хамрынмэсзасал #Нүднийцүлхэн 👩

Нүүрний арьс, дээд зовхи татах мэс заслын 4 сарын дараах өөрчлөлт

NANA Монхор хамрын мэс засал