Гоо сайхны мэс засал хийлгэхэд УЛИРАЛ ХАМААГҮЙ | НАНА эмнэлэг 👀

Сайн байцгаана уу?

Ээлжит блогоо хүргэж байна.

Энэ удаа гоо сайхны мэс засал хийлгэхэд хамгийн

тохиромжтой улирлын талаар мэргэжлийн

хүний зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. 


Та гоо сайхны хагалгааг хэзээ хийлгэсэн нь дээр вэ гэж
асуувал олон хүн өвөл гэж хариулах байх.
Учир нь зуны улирал хэт халуун учраас шарх хурдан эдгэхгүй, дээрээс нь
хөлс их гарах учраас шарх бохирдох магадлалтай гэж боддог
хүмүүс цөөнгүй байдаг.
Гэвч бодит байдал дээр гоо сайхны мэс засал хийлгэхэд
улирал, цаг агаар хамааралгүй байдаг.

Нэгэн гоо сайхны эмнэлгээс 20-60насны 214 хүнийг оролцуулан

"Гоо сайхны хагалгаа хийлгэхэд тохиромжтой улирлын талаарх

хүмүүсийн бодол" гэсэн судалгааг явуулсан байна.

Гоо сайхны мэс заслын бүх л мэргэжилтнүүд
гоо сайхны хагалгаа хийлгэхэд
улирал хамааралгүй гэж хэлдэг ч

судалгааны үр дүнгээс хүмүүс энэ асуудлыг талаар

ташаа ойлголттой байдаг нь харагдсан байна.

Судалгааны үр дүнгийн талаар танилцуулвал:

Гоо сайхны мэс заслыг аль улиралд хийлгэх нь тохиромжтой гэж боддог вэ? гэсэн

асуултанд 

71,2% нь өвөл

Шалтгаан нь: "Шарх хурдан эдгэх юм шиг санагдаад"

22.4% нь намар

Шалтгаан нь: "Хичээл эхлэх, сургуульд элсэхийн өмнө амралт ашиглах боломжтой учраас"

5.8% нь хавар

Шалтгаан нь: "Малгай, ороолт үэргээр нүүрээ халхлах боломжтой болохоор"

0.6% нь зун

Шалтгаан нь: "Бусад жижиг шалтгаануудаас болоод"

гэж хариулжээ.

Мөн эдгээр хүнээс өмнө нь гоо сайхны мэс засал

хийлгэж байсан хүмүүсийн 58,5% нь өвлийн улиралд хийлгэсэн байна.

Харин 19,5% нь хаврын улирал,

намар, зуны улирал нь тус тус 11% байжээ.


Энэхүү судалгааны үр дүнгийн талаар

гоо сайхны мэргэжилтнүүд дүгнэхдээ гоо сайхны мэс засал хийлгэхдээ 

ийм олон хүн улирал, цаг уурыг чухалчилж

үздэг гэдэг нь сонирхолтой санагдаж байгаагаа хэлцгээсэн байна.

Хүн бүрт өөрт нь илүүд үздэг улирал байж болох ч

бодит байдал дээр цаг агаар, улирал гоо сайхны мэс заслын

үйл явц болоод үр дүнд ямар ч хамааралгүй гэдгийг 

батлан хэлэх боломжтой.😎




Зун мэс засал хийлгэж болдоггүй байсан бол халуун орны

хүмүүс сэрүүн улсад ирж хагалгаа хийлгэх хэрэгтэй гэсэн үг болж байгаа юм 😅😅

Харин ч зуны улирал биеийн хэм өндөр байдаг учраас

цусны эргэлт эрчимтэй явагдаж

хавдалт хурдан буухад тустай байдаг.

Улирал бүр хагалгаа хийлгэхэд өөрийн давуу болон сул талтай

учраас аль ч улиралд хийлгэх нь хамаагүй байдаг байна. 

😀😀😀😀

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇

        FACEBOOK         INSTAGRAM        


Солонгосын NANA гоо сайхны эмнэлэг
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 2-13давхар/9-р шугам Шиннунхён буудалsinnonhyeon/ 신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш бүтэн эргээд зам гарахгүй чигээрээ 3мин/



Comments

Хамгийн их хандалттай блог

[NANA real model] Монгол youtuber Номинтөгс | #Хамрынмэсзасал #Нүднийцүлхэн 👩

Нүүрний арьс, дээд зовхи татах мэс заслын 4 сарын дараах өөрчлөлт

NANA Монхор хамрын мэс засал