[НАНА блог]Дархлаа гэж юу вэ ? Хэрхэн дархлаагаа дэмжих вэ ?

 Дархлаа гэж юу вэ ?
Хэрхэн дархлаагаа дэмжих вэ ?


Covid 19 вирус үүссэнээр хүн бүр дархлаа гэдэг зүйлийн талаар ихээхэн сонирхож байгаа ч бидний дархлалын систем хэрхэн ажилладаг болон хэрхэн зөв дархлаагаа дэмжих талаар дутмаг мэдээлэлтэй байдаг. Энэхүү өвчин үүсгэг ч нь ихэвчлэн дархлааны тогтолцоо муутай хүмүүст хурдан халдаж байгаа нь таныг дархлаагаа маш сайн болгох шаардлагатайг анхааруулж байгаа юм. 

Тэгвэл бид энэ удаагын блогоороо дархлааны талаар товчхон танилцуулъя. 
Хүний биед өвчин үүсгэгч эмгэг төрүүлэгчээс антибоди буюу уургийн молекул үүсгэх замаар гадны биеээс хамгаалах үйл явцыг дархлаа гэнэ.
 Дархлаа нь биднийг хамгаалах өндөр зохион байгуулалттай цэргийн армитай адил юм.
Бидний дархлааг хоёр ангилах ба байгалаас заяасан болон олдмол гэх ба олдмол дархлаа нь бидний биед орж ирсэн вирусыг таньж хадгалагдсан мэдээллээр хурдан устгаж үгүй болгох чадвартай эсийн бүрэлдэхүүнийг хэлнэ. 
Бид өдөр тутамдаа маш их хэмжээний гадны биет өвчин үүсгэгч бактерууд дунд амьдардаг. Мөн бидний биед орж гарч байдаг. Тэглээ гээд бид тэр болгонд өвчин тусаад байдаггүй. Учир нь бидний дархлааны арми биднийг хамгаалж байдаг. 
Дархлааны арми нь өндөр шат дараалалтайгаар ажилладаг ба бактери, вирус, мөөгөнцөр, эгэл биет, шимэгч зэрэг нь биед нэвтрэхийн тулд эхний ханыг нэвтлэх хэрэгэй. Энэ нь арьсны гадаргуу, шүлс, салст бүрхэвч, нулимс ходоодны хүчил шээс өтгөн зэрэг юм. Нулимсны фермент, хамар хоолойн салст, шүлс болон ходоодны хүчил, тэр ч бүхий л шээс өтгөн зэрэг нь гадны биетүүдийг таньж, биед нэвтрэн өвчин үүсгэхээс сэргийлдэг лизоцим агуулдаг тул эмгэг төрүүлэгчийг устгах болон гадагшлуулах ажлыг хийж байдаг. 
Гэвч энэ бүгдийг даван биед нэвтэрсэн вирус бактери нь өвчин үүсгэх чадвартай ба үүнийг хамгаалахын тулд дархлааны үндсэн систем ба байгалын дархлаа ажиллаж эхэлдэг.
Харин шинэхэн танигдаагүй өвчин үүсгэгч орж ирэхэд 
лимпийн эс гэгдэх T болон  B эс ажиллаж эхэлдэг ба гадны биетийн мэдээллийг хадгалан устгах болон түүнийг санадаг.  Мөн дахин адил өвчин үүсгэгч вирус бактери орж ирэхэд хэдийн мэдээлэлтэй болсон дархлааны эсүүд хоорондоо илүү хурдан мэдээлэл солилцож гадны биетийг устгах  ажилд ордог.  
Энэ мэт дархлааны эсүүд хурдан ажиллаж чаддаг хүнийг дархлаа сайтай гэж хэлдэг. 
 
Дархлаа суларсан гэдгийг хэрхэн мэдэх вэ ?

Дархлаа суларсанаар бие амархан эцэж сульдах, архаг ядаргаатай болох, нозоорч нойр хүрэх эсвэл бүр эсрэгээрээ нойргүйдэх, толгой өвдөх, булчин болон үе мөч хөндүүрлэх зэрэг шинжүүд илэрдэг. Хүндрэлийн дараагийн шатанд ямар ч вирус, ямар ч өвчний халдвар аваагүй хэр нь байнга өвдөнө. Мөн уруул дээр хомхой гарах, татаж чимчигнэх зэрэг нь бие организм дэх хүчтэй илрэл юм.

Дархлаагаа яаж сайжруулах вэ?

Витамин С-г хэрэглэх Вит С-р баялаг хүнс - бүх төрлийн ногоон навчтай ногоо /ямар ч жимснээс дутахгүй их вит С агуулдаг/, лимон, лайм, зэрэг жимсийг тогтмол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй.
Витамин Д – өмнө хэлсэнчлэн дархлааны системийн хамгийн гол зохицуулагч, орчин нөхцөл бий болгогч, цагаан жсүүдийн дасгалжуулагч гэх мэт маш олон үүрэг гүйцэтгэнэ.
Цайр – хүний дархлааны системийн хамгийн гол дэмжигч оролцогчдийн нэг байдаг. Мөн цайр нь вирусээс маш сайн хамгаалдаг.
Сармис – нь вирус, нян, эмгэг үүсгэгчдийн эсрэг номер нэг хүнс.
Витамин А – нь салстан бүрхэвчийн гол бүрдүүлэгч бүтэц хэсэг болдог. Салст нь бидний “гааль” гэж дээр хэлсэн шүү дээ. Витамин-А нь өндөгний шар, загасны тос, маслонд ихээр агуулагддаг.
Идэвхитэй дасгал хөдөлгөөн - Биеийн дулаан нэмэгдэх нь дахрлааны систем идэвхитэй ажилж нэмэгдэхэд тусалдаг. 
Нойрны зөв дэглэм -  Оройн 10-аас шөнийн 02 цагт унтаж байх хооронд бие физиологи өөрийгөө цэвэрлэж нөхөн төлжих хамгийн тохиромжтой цаг юм. Энэ цагт унтаж амарсанаар та биеэс бохирдолоо гадагшилуулж, илүү эрүүл эд эсүүдийг бий болгох боломжтой юм. Нойр муутай байх болон стресстэй байх нь дархлааны системийг туйлдуулж муутгадаг. Эрт унтаж, сэтгэл санаагаа тайван байлгаж, муу муухай мэдээ, зүйлсээс өөрийгөө хол байлгах хэрэгтэй. Сонирхолтой гоё юм хийж сэтгэлээ сэргээ, инээ, хөнгөн дасгал хий, сэтгэлийн угаас баярла таларх.

😀😀😀😀

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇

        FACEBOOK         INSTAGRAM        


Солонгосын NANA гоо сайхны эмнэлэг
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 2-13давхар/9-р шугам Шиннунхён буудалsinnonhyeon/ 신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш бүтэн эргээд зам гарахгүй чигээрээ 3мин/













Comments

Хамгийн их хандалттай блог

[NANA real model] Монгол youtuber Номинтөгс | #Хамрынмэсзасал #Нүднийцүлхэн 👩

Нүүрний арьс, дээд зовхи татах мэс заслын 4 сарын дараах өөрчлөлт

NANA Монхор хамрын мэс засал