Сөүлд сакура хэзээ дэлгэрэх вэ? | BEST 4 газар 🌸🏵🌸

 

Сайн байцгаана уу?
Цаг агаар дулаарч хэдийн сакура цэцгийн улирал эхлээд байна. ~ 😇
Сөүл хотод энэ жил 4сарын 2-нд сакура дэлгэрэх  төлөвтэй байгаа.
Орон даяар сакура цэцэглэх хугацаа ялгаатай ч  ерөнхийдөө 
энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад 3-5өдрөөр эрт цэцэглэх юм байна.
Бусан 3/24
Дэгү 3/25
Гуанжу 3/27
Жонжү 3/27
Дэжон 3/30
Ганнин 3/31
Сөүл 4/4 
Чүньчонь 4/5
Өнөөдөр та бүхэндээ Солонгост хамгийн үзэсгэлэнтэй дэлгэрдэг сакураны мэдээлэл хүргэхээр бэлтгээд байна.
Уншаад хадгалаад аваарай. 💝😇😇

🌺🌸🏵

1.       Seokchon Lake Cherry Blossom 

Сөүлийн Сунфа дүүрэгт байдаг Сукчу нуурны эргэн тойронд хавар болохоор ягаан цэцэгс дүүрэн цэцэглэдэг. Нуурны эргэн тойронд алдартай хоолны газар, кафе ч их байдаг. Хэрвээ урьдчилж захиалга өгөхийг хүсвэл "송리단길/ songridangil" гэж хайгаад гарч ирсэн газруудаас сонголтоо хийгээрэй~

Байрлал: Метроны Seokchon station, jamsil station ойролцоо



2.       Jinhae Gunhangje 

Кённам Чанвон хотод байдаг Жинхэ болон Жүнвонрутори хэсгийн цэцэг. Үзэсгэлэнтэй цэцгийн үзэсгэлэн үзэхээс гадна цэргийн жагсаал, цэргийн найрал хөгжмийн тоглолт зэргийг үзэх боломжтой баяр жил бүр болдог.

Байрлал: 9, Telecom-dong, Jinhae-gu, Changwon-si, Gyeongsangnam-do South Korea

3.       Daegu E-World Starlight 

Дэгү хотын E-world starlight тоглоомын газрын сакура. Гэрэлт тоглоом, чимэглэлтэй хослоод зураг даруулахад хамгийн тохирсон газар. 

4.       Jeju King 
Жежү арал дээр ургадаг сакура цэцэг нь цэцэгсийн дэлбээ том хэмжээтэй гэдгээрээ онцлогтой. Шөнийн гэрэлд илүү үзэсгэлэнтэй харагддаг болохоор өдөр, шөнө ялгахгүй хүн ихтэй байдаг. 

😀😀😀😀

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇

        FACEBOOK         INSTAGRAM        


Солонгосын NANA гоо сайхны эмнэлэг
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 2-13давхар/9-р шугам Шиннунхён буудалsinnonhyeon/ 신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш бүтэн эргээд зам гарахгүй чигээрээ 3мин/



Comments

Хамгийн их хандалттай блог

[NANA real model] Монгол youtuber Номинтөгс | #Хамрынмэсзасал #Нүднийцүлхэн 👩

Нүүрний арьс, дээд зовхи татах мэс заслын 4 сарын дараах өөрчлөлт

NANA Монхор хамрын мэс засал