[НАНА Блог]Таны арьсыг үгүй хийдэг 8 муу зуршил / Асуудлыг шийдэх 3 арга
Таны арьсыг үгүй хийдэг 8 муу зуршил / Асуудлыг шийдэх 3 арга
Бид өдөр дутам огт анзаардаггүй мөн байнга хийсээр л байдаг зуршилууд бидний арьсыг үгүй хийсээр байдаг гэдгийг та мэдэх үү. Магадгүй та арьсныхаа төлөө гэж хийж байсан үйлдэл чинь таны арьсыг үгүй хийж байсан байвал та тэр хүү зуршилыг заавал засаарай.
💫💫💫
Ус дутагдах нь арьс нөхөн төлжих эргэлтийг зогсоож улмаар хэт хуурай байснаар үрчлээтэх магадлал өндөр байдаг. Ялангуяа хавар зуны улирал дөхөж арьс хуурайших нь бүр амархан болно.Арьс өөрийгөө нөхөн төлжүүлэхийн тулд чийгшил маш их хэрэгтэй. Мөн ус нь биед байх хорыг гадагшилуулах байгалын хамгийн том эмчлэгч эм юм. 👵
💓7-р байр. Хэт халуун усанд орох болон нүүрээ угаах
Маш хүнд урт өдрийн дараа халуун усанд орох нь биеийн булчинг суллаж, ядаргааг тайлж өгдөг. Хэрэв энэхүү зуршил нь өдөр дутам давтагдвал арьсыг үгүй хийх хорт зуршил болох юм. Учир нь хэт халуун ус нь биенээс байгалийн журмаар бий болох тос чийгийг үгүй хийдэг. Мөн өдөр дутамдаа хэрэглэдэг химийн гаралтай саван шампунь хэрэглэх нь энэ асуудлыг улам хурц болгодог байна. 💣
💛6-р байр. Арьсаа гуужуулахгүй байх
Нүүрээ хэт их гуужуулах нь арьс нимгэрч эмзэгшиж мөн хуурайших эх үүсвэр болдог. 👺Гэвч нөгөөтэйгүүр огт гуужуулахгүй байх нь арьсны бохирдол ихсэж үхсэн арьс бөөгнөрөхөд хүргэдэг. Мөн арьс нөхөн төлжих боломжийг давхар үгүй хийж байдаг.
👹Ямар ч тохиолдолд байсан та өдрийн турш гэртээ байсан ч бай хамгийн цэвэрхэн гэж бодсон газраа өдрийн турш байсан ч унтахын өмнөх арьс арчилгааг хэрхэвч хойш тавьж болохгүй. Өдрийн турш хамт байсан гоёмсог оо ингэсэг, тоос шороо, арьснаас ялгарсан тос зэргийг заавал цэвэрлэж арьсаа шөнийн турш эрүүл амьсгалж, хэрэгтэй амин дэмээ авахад нь тусалж арьсаа заавал арчилаад унтаарай.
👋Бохир ч бай цэвэр ч бай нүүрний арьсандаа гараараа хүрч оролдсоноор гаранд байх бүх зүйл арьсанд шууд дамждаг. Энэ нь арьсны нүхэнд орж улмаар батгашилт болон хар батга болж үүсдэг. Мөн өдрийн турш гараараа оролдож байдаг утсаа нүүрэндээ чихэндээ наахдаа ч мөн арчиж байхыг сануулъя.
👻Батга нүүрэнд үүссэн өдрөөс л уур ихээр хүрч толинд хархаас ч дургүй хүрдэг биз. Үүнийг үгүй хийх хамгийн зөв арга батга шахах гэж үздэг. Тэгвэл энэ нь та арьсаа өөрийн гараар шархлуулж үрэвсүүлж улмаар сорив тогтох нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа хэрэг гэдгийг мэдэх үү
Тамхины хор уршиг шинжлэх ухаан хөгжсөнөөр маш их танигдаад байгаа. Тэгвэл арьсанд учруулах тамхины хор уршиг гэвэл арьсны коллагеныг үгүй хийдэг ба арьсны өнцөг булан бүрт цус хүрэлцэх замыг үгүй хийж хаадаг байна. Мөн тамхины утаа нь хүний биед хуримтлагдаж арьсны өнгийг гундаадаг байна. 💀
💥Арьсаа нарнаас хамгаалахгүй нарны тос хэрэглэхгүй байх нь арьсны мянган асуудлын эх үүсвэр юм. Арьс хуурайших үрчлээтэх нөсөө толбо үүсэх өвчлөх харлах эмзэгших зэрэг бүхий л асуудлыг нарны хэт ягаан туяа бий болгодог. Та нарны тосны ашиг тусыг мэддэггүй төдийлөн анхаардаггүй бол оройтохоосоо өмнө нарны тос хэрэглэхийг зөвлөе. Нарны хэт ягаан туяа нь коллагеныг үгүй хийж хөгширөлтийг хурдасгадаг байна. Хэт их нартай үеэр аль болох гарахгүй байх эсвэл нарны тос хэрэглэх нь арьсны асуудлаас сэргийлж болох арга юм.
💟💟💟
Арьсны асуудлыг шийдэх 3 шилдэг арга.
Дэлхий даяарх пандэмикаас болж бид маскыг өдөр тутмын хэрэглээ болгоод байна.
Энэ нь биднийг аюулт өвчнөөс хамгаалж байгаа ч олон олон хүний арьсанд асуудал үүсэх эх үүсвэр болж байгаа юм.💥
Тэгвэл таны нүүрний арьсанд асуудал нэгэнт үүссэн бол үүнийг хэрхэн шийдэхээ мэдэхгүй байгаа бол дараах аргыг санал болгож байна.
Хэрэв таны нүүрэнд сэвх толбоны асуудал үүссэн бол
асуудлаасаа гарахын тулд удаан хугацааны тууштай байдал болоод мөнгө өвдөлт цаг гурвыг зарцуулах хэрэгтэй юм.👆
Сэвх толбыг зориулалтын гоо сайхны бүтээгдэхүүн эсвэл лазер цайруулах үйлчилгээгээр арилгах мөн меланини багасгах эм бэлдмэл хэрэглэх зэрэг бий.
Гоо сайхны бүтээгдэхүүн эм бэлдмэл олон байдаг ч баталгаатай мөн надад тохирох эсэхийг олж хэрэглэх нь чухал юм.
👰Цайруулах сэвх толбоны лазер нь зөвхөн сэвх толбонд хийгдээд зогсохгүй арьсны өнгийг нийтэд нь сэргээж өгдгөөрөө онцлог ба витамины үйлчилгээ болон арьс нөхөн төлжүүлэх үйлчилгээг хийх нь арьсыг илүү эрүүл байхад тусална.
Таны арьс нимгэрч улайж хорсож таталддаг бол👿
💗Арьсны буруу арчилгаа хийгээд хэт их бохирдол эрдэс бодисын дутагдалаас болж нимгэрч улайсан арьсыг эмчлэх х"угацааг оройтуулах нь амархан үрчийж мөн арьсны гүнд бохирдол хурах эх үүсвэр болж өгдөг . Мөн угаас улаан хацартай болон арьсны судас бүдүүрсэнээр судас гэрэлтэж харагддаг бол лазер үйлчилгээ хийх нь таны арьсыг улам нимгэрүүлж эмзэгшүүлнэ гэдгийг анхаараарай.
Чийгшүүлэх тос маск зэргийг хэрэглэсэн ч тэдгээр нь арьсны гүнд хүртэл хүрч үйлчилэх нь маш муу тул чийгшүүлэх тариа болон коллаген ялгаралтыг дэмжигч зэргийг хэрэглэх хэрэгтэй юм. Арьсыг гүнээс нь чийгүүлж эмчилж арьсны ханыг зузаатгаж өгөх нь илүү эрүүл цэвэр гэрэлтсэн арьстай болгож өгнө.
Хөгширөлт гэдэг зүйлийг хүсэх хэн ч байхгүй биз. Арьс унжиж үрчлээтэх нь маш том асуудал ч цаг хугацааны эрхээр үүсэх энэ асуудлыг бүрэн зогсоох арга үгүй юм. Харин үүнээс урьдчилан сэргийлэх болон бага зэрэг удаашруулах арга байх ба арьсны коллаген ялгаралтыг дэмжиж мөн арьсыг татах чангалах илүүдэл өөхөөс салгах үйлчилгээнүүдийг хэрэглэх нь таныг арьсыг илүү толигор хийгээд үрчлээг хэсэг ч болов үгүй хийхэд туслах юм. Та үрчлээтсэн арьсаа хэрхэн засах талаар сонирхож байвал манай өмнөх удаагийн блогыг уншаарай. 👇👇👇
https://nanamongolia.blogspot.com/2021/03/blog-post.html
https://nanamongolia.blogspot.com/2021/03/blog-post.html
*********
*
*********
😀😀😀😀
Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~
ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
Солонгосын NANA гоо сайхны эмнэлэг
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 2-13давхар/9-р шугам Шиннунхён буудалsinnonhyeon/ 신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш бүтэн эргээд зам гарахгүй чигээрээ 3мин/

#нанагоосайхныэмнэлэг #солонгосгоосайхныэмнэлэг #арьстатахүйлчилгээ #арьстатуулах #залуужуулах #мэсзасал #наназөвлөгөө
Comments
Post a Comment