[NANA-Чөлөөт мэдээ] Netflix-ийн санал болгох цувралууд 2021он 💁

Сайн байцгаана уу?

Өнөөдөр та бүхэндээ

Netflix-ийн санал болгох цувралууд 2021он

гэсэн блогийг орчуулан хүргэхээр бэлтгэлээ.

                               Орчуулгын эх сурвалж: breakingcube.com

❤❤❤👀

Энэ удаа та бүхэндээ Netflix-ийн сонирхолтой цувралуудын талаар танилцуулах болно.  Netflix 2016 онд анх байгуулагдсанаас нь хойш тасралтгүй үзэж ирсэн өөрийн туршлагаасаа шилдэг 8 цувралыг санал болгож байна.

Дарааллаар нь байр эзлүүлэх боломжгүй учраас санаанд орсон дарааллаар нь оруулсан байгаа шүү.

1. Sweet Home (A Netflix origonal series)

imdb үнэлгээ: 7.4

Rotten Tomatoes үзүүлэлт: 80%

Анги: 1 season, 10 episode

Энэхүү цуврал нь naver webtoon-ээс сэдэвлэсэн. Webtoon нь өөрөө маш алдартай байсан болохоор цацагдахаасаа өмнө нь л олны анхаарлыг татаж байсан бүтээл байгаа. Creature бүтээлийн хувьд солонгост амжилттай болсон бүтээл бараг байдаггүй ч Netflix-ээс асар их их хэмжээний хөрөнгө зарцуулсан учраас тэр хэрээрээ хүлээлт ихтэй байсан. Мөн Studio Dragon-тай хамтран бүтээсэн гэдэг нь хүлээлтийг улам л өсгөсөн юм. Нээлтээ хийсний дараа дэлхий даяар 22сая үзэгчтэй. Би ч гэсэн 10 ангийг нь хоёрхон өдөрт үзэж дуусгах хэмжээний сонирхолтой байсан. Солонгост үзэхэд ховор төрөл жанр бөгөөд жүжиглэлт, эффект, агуулга зэрэг нь маш их таалагдсан. 

2. House of cards 

imdb үнэлгээ: 8.7

Rotten Tomatoes үзүүлэлт: 77%

Анги: 6 season, 73 episode

Энэ цувралыг үзэхийн тулд netflix-д бүртгүүлдэг гэсэн яриа гарах хэмжээний алдартай бүтээл байгаа. Би ч гэсэн анх энэ цувралаар эхлүүлж байсан. Улс төрийн талаар киног ингэж сонирхолтой хийж болдог гэдгийг анх удаа л мэдсэн бүтээл гэх үү дээ. 

3. The queen's gambit (A Netflix limited series)

imdb үнэлгээ: 8.7

Rotten Tomatoes үзүүлэлт: 99%

(Rotten Tomatoes нь imdb-тэй адил киноны талаарх төрөл бүрийн мэдээлэл ордог үнэлгээний сайт гэдгээрээ алдартай. Анх 1998 онд кино шүүмжлэгчдийн шүүмжлэл, үнэлгээг оруулах зорилгоор нээгдэж байсан.)

Анги: 1 season, 7 episode

Шатар сайн тоглодог өнчин охины тухай энэхүү драмаг анх үзэхдээ сонирхолтой болов уу яах бол гэсэн эргэлзээтэй эхлүүлж байсан. Одоо бол 2020оны контентуудаас хамгийн шилдэг нь байсан гэж хэлмээр байна. Миний хувьд шатар огт тоглодоггүй, дээрээс нь дээр үеийн background-аар хийгдсэн кинонд тийм ч их дуртай биш болохоор сонирхолыг маань төдийлөн татаагүй байх. Гэхдээ Rotten Tomatoes-с шинэлэг байдлаараа 100 хувийн үнэлгээ, үзэгчдийн оноо 96хувьтай байсан болохоор үзэхгүй байхын аргагүй байлаа. Тэгж их гэнэтийн том өгүүлэмжгүй хэдий ч анги бүр нь сэтгэл татам, шинэлэг санагдсан. 1960оны Америкийн нийгмийг давхар харуулсан нь та бүхэнд ч гэсэн сонирхолтой санагдах байх аа. Гоц авъяастай охин, түүнээсээ болоод түүний туулж буй сторинууд, гүн гүнзгий мессежийг агуулснаараа онцлог юм.

  4. Breaking Bad

imdb үнэлгээ: 9.5

Rotten Tomatoes үзүүлэлт: 96%

Анги: 5 season, 62 episode

Netflix-ийн original series биш. AMC-с хийгдээд аль хэдийн цацагдсан бүтээл байгаа. Тэрийг нь netflix-ээс аваад дахин гаргасан гэсэн үг юм. Энгийн нэг ахлах сургуулийн химийн багш санаандгүй байдлаар хар тамхины бүлэглэлтэй холбогдсоноор өрнөдөг гэмт хэрэгтэй кино байгаа. Энд танилцуулж байгаа бүтээлүүдээс хамгийн их шагнал авсан бүтээл байгаа. 

5. Love death+Robots

imdb үнэлгээ: 8.5

Rotten Tomatoes үзүүлэлт: 77%

Анги: 1 season, 18 episode

Нэг анги нь 10-17минутын богино animation. Бүх ангийх нь найруулагч, зохиолч нь өөр болохоор чөлөөт сэдэв агуулгатай. Нэлээн хүнд үзэгдлүүд ч гардаг учраас насны хязгаарлалттай. Animation гэлтгүй маш сайн хийгдсэн бүтээл байгаа.

6. Emily in Paris

imdb үнэлгээ: 7.1

Rotten Tomatoes үзүүлэлт: 63%

Анги: 1 season, 10 episode

Коронагаас болоод европ луу аялалд явж чадахгүй энэ үед Парис background-аар хийгдсэнээр олны анхаарлыг татаж байгаа юм. Цуврал маань өөдрөг хөөрхөн америк бүсгүй гэнэтийн байдлаар Парис руу ажилд томилогдсоноор өрнөдөг. Маш хурдан өрнөлтэй, бас зураглал нь нарийн мэдрэмж, үзэсгэлэнтэй. Romance comedy төрлийн кинонд дуртай бол заавал үзээрэй гэж хэлмээр байна.

7. Kingdom

imdb үнэлгээ: 8.4

Rotten Tomatoes үзүүлэлт: 96%

Анги: 2 season, 12 episode

Дэлхий дахинд K-zombie давалгааг эхлүүлсэн бүтээл байгаа. Walking dead болон Game of thrones гэсэн хоёр алдартай бүтээлийг нийлүүлсэн юм шиг гэсэн үнэлгээг их авч байсан ч өөрийн гэсэн онцлог ихтэй бүтээл гэж бодож байна. Гадний зомбитой кинонууд дээрээс харах боломжгүй Чусоны үеийн хувцас хэрэглэл, тэр үеийн анги давхарга хоорондын мөргөлдөөн гэх мэт. Зомбинуудын жүжиглэлт ч сайн гэсэн үнэлгээг их авсан.

8. The crown

imdb үнэлгээ: 8.7

Rotten Tomatoes үзүүлэлт: 91%

Анги: 4 season, 40 episode

Netflix-ийн бүтээлүүд дундаас хамгийн их хөрөнгө зарцуулагдсан бүтээл юм. Английн Эллазабет 2-р үеийг харуулсан драма. Английн хааны гэр бүлийн талаар харуулсны хэрээр хувцас хэрэглэл, зураг авалтын газар нь тансаг бас нүсэр. Тэр хэрээрээ үзэх юм ихтэй бүтээл байгаа. Агуулгын хувьд ч өндөр чанартай. Анги бүр нв тусдаа нэг ангит бүрэн хэмжээний кино болгосон ч болохоор хэмжээний гүйцэтгэл сайтай. 

👀👀👀👀

😀😀😀😀

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇

        FACEBOOK         INSTAGRAM        


Солонгосын NANA гоо сайхны эмнэлэг
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 2-13давхар/9-р шугам Шиннунхён буудалsinnonhyeon/ 신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш бүтэн эргээд зам гарахгүй чигээрээ 3мин/



Comments

Хамгийн их хандалттай блог

[NANA real model] Монгол youtuber Номинтөгс | #Хамрынмэсзасал #Нүднийцүлхэн 👩

Нүүрний арьс, дээд зовхи татах мэс заслын 4 сарын дараах өөрчлөлт

NANA Монхор хамрын мэс засал