[НАНА-бодит өөрчлөлт] Хүнхэр нүд, нүдний хөхрөлтийг хэрхэн засах вэ?

Хүнхэр нүд, нүдний хөхрөлтийг хэрхэн засах вэ? 
Нүүрэнд өөх суулгах мэс заслын үр дүнг үзсэн хүмүүс дахин давтаж хийлгэх тохиолдол маш их байдаг. 
Томоохон хэмжээний ясны мэс засалгүйгээр нүүрний хэлбэр засагдаж, илүү залуу илүү эрч хүчтэй илүү толигор арьстай харагдах боломжийг өгдөг болохоор энэхүү мэс заслыг хайгчдын тоо маш их. 

Манай Монголчуудын нүүрний онцлогт өөх суулгах мэс засал ихээхэн тохирдог.
Учир нь шанаа өргөн хамар намхан, мөн хөгширөх тусам нүүрээрээ их турдаг нь биднийг наснаасаа хамаагүй эрт хөгшин овортой харагдуулдаг. Тиймээс өөх суулгах мэс заслын тусламжтой нүүрний зөв хэлбэрийг олоод зогсохгүй, овортой төрхнөөсөө салах боломжтой. 

Нүүрэнд өөх суулгахад тохиромжтой хэсгүүдийг дурдвал:
🌟---Нүдний доод хүнхэр болон урд хацар----🌟

Нүдний доод хүнхэр нь биднийг маш их ядруу гундуу харагдуулдаг хамгийн том дайсан гэж хэлж болно. 
Тэгвэл энэ хэсгийг өөх суулгах мэс заслаар дүүргэж өгвөл илүү залуу гэрэлтсэн дүр төрхтэй болох боломжтой юм. 
Харин нүдний хүнхэргүй боловч урд хацрын өөх багатайгаас болж нүүр хавтай харагддаг бол өөх суулгах мэс заслаар нүүрний хэлбэрээ засах боломжтой юм шүү. 
Хэт хавтгай төрх нь нүүрийг том харагдуулж хамар нүдний хэлбэрийг үгүй хийдэг сул талтай гэдгийг сануулъя.

🌟---Шанааны доод хэсгийн хацрын хонхойлт---🌟

Шанаа хавийн өөх шимэгдэж үгүй болох нь нүүрийг хэт ясжуу харагдуулж маш их овортой харагдуулдаг.
Мөн гавлын ясны бүтэц хийгээд нүүрний өөг нэг дор бүгдийг нь харж болохуйц хэт нүцгэн харагдуулдаг гэж хэлж болохоор. 
Энэ хэсгийг өөх суулгах мэс заслаар дүүргэж өгөх нь нүүрний хэлбэрийг засаад зогсохгүй нүүрийг зөөлөн хийгээд илүү залуухан харагдуулах боломжтой юм. 

🌟---Хүнхэр нүд---🌟

Нас явах тусам нүүр нүдний өөх үнэхээр их багасдаг гэдгийг нүдээ ажиглавал мэдэж болно. 
Мөн гэнэтийн их хэмжээний жин хаялт болоод төрөлт зэргээс хамааран унаган өөх, мах огцом буурч нүүрээрээ их турдаг хүмүүс бий. Үүнээс үүдэн нүд хүнхийж ядруу харагддаг хүмүүс их байдаг. 
Тэгвэл энэ асуудлыг ч мөн өөх суулгах мэс заслаар засаж болох нь ээ. 
Тэгснээр илүү тод харц, залуухан гоо үзэсгэлэнгээ эргүүлэн авах боломжтой болж байгаа юм. 

🌟---Духанд өөх суулгах---🌟


Духны хэлбэр хэт овон товон хийгээд хэт хавтгай тохиолдолд духны өөх суулгаснаар та хамаагүй залуу харагдах боломжтой. 
Духны хэлбэр төвгөр байх нь хамрын хэлбэр хийгээд нүүрний ерөнхий харьцаа VOLUME-ыг маш сайн амьлуулж өгдөг. 
Ганцхан духны хэлбэрээ засахад л нүүр хамаагүй амилж өгдөг тохиолдол маш их байдаг юм шүү. 

🌟---Мэс заслын дараах өөх суулгалт---🌟


Шанаа багасгах болон хамарны мэс заслын дараа, мөн утсаар татах мэс засал зэрэгтэй өөх суулгах мэс заслын хослуулан хийвэл мэс заслын үр дүн илүү сайн байдаг. 
Таны нүүрийг илүү тод хийгээд зөв төрхтэй харагдуулах боломжтой болгодог. 

Энэ мэтчилэн нүүрний өөх суулгах мэс засал нь залуужуулах, нүүрний хэлбэр засах, мэс заслын үр дүнг сайжруулах, илүү тольгор хийгээд гэрэлтсэн дүр төрхтэй болох боломжийг бий болгож өгдөг юм. 
Та хэрвээ дээрх төрлүүдийн аль нэгт хамаарч байвал өөх суулгах мэс заслын талаар зөвлөгөө аваад үзээрэй. 
НАНА эмнэлэгт танд хамгийн зөв өөрчлөлт зөв сонголтыг хийхэд тусална. 

🙋
😀😀😀😀

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇

        FACEBOOK         INSTAGRAM        


Солонгосын NANA гоо сайхны эмнэлэг
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 2-13давхар/9-р шугам Шиннунхён буудалsinnonhyeon/ 신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш бүтэн эргээд зам гарахгүй чигээрээ 3мин/



 


Comments

Хамгийн их хандалттай блог

[NANA real model] Монгол youtuber Номинтөгс | #Хамрынмэсзасал #Нүднийцүлхэн 👩

Нүүрний арьс, дээд зовхи татах мэс заслын 4 сарын дараах өөрчлөлт

NANA Монхор хамрын мэс засал