[Ким эмч зөвлөж байна] НАНА эмнэлгийн сэтэлгээний мэс заслын онцлог 🙋

Сайн байцгаана уу? 
Өнөөдөр та бүхэндээ 
НАНА эмнэлгийн сэтэлгээний 
мэс заслын талаар
мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
👀👀👀
Хүний анхны сэтгэгдлийг тодорхойлоход хамгийн том үүрэг гүйцэтгэдэг хэсэг бол нүд юм

Унжуу, уйтгартай нүдийг засахын төлөөх нүдний мэс засал нь маш элбэг хийгдэх болсноос гоо сайхны мэс засал гэж хэлэгдэхээргүй хэмжээний хөнгөн ажилбар болоод байна. 

Энгийнээр жижиг нүдийг том болгохын тулд давхраа хийлгэдэг хүмүүс байдаг ч  
нүдийг томруулахын тулд сэтэлгээ хийлгэх нь илүү үр дүнтэй байх тохиолдол илүүтэй байдаг. Ялангуяа ази хүмүүсийн нүдний урд хэсэгт нь 
монгол үрчлээ гэж нэрлэгддэг нугалаас урт байдаг болохоор 
давчуу нүдтэй харагдах нь элбэг байдаг.  Энэ төрлийн нүдэнд хамгийн тохиромжтой мэс засал бол урд сэтэлгээ юм. 

Мөн нүдний төгсгөл хэсгийг тэлж өгдөг хойш нь сэтлэх мэс заслыг хамт хийлгэдэг.
Гэхдээ хойш нь сэтлэх мэс засал нь тухайн хүний нүднээс шалтгаалаад 
сэтлэх зай нь хязгаарлагдмал байдаг ба мөн сэтэлсэн ч дараа 
эдгэхээрээ урьдын хэвэндээ орох зэрэг сул талтай байдаг.

Энэ мэтчилэн ямар хэлбэртэй нүдтэйгээс хамаараад ямар сэтэлгээ илүү тохиромжтой гэдэг нь ялгаатай байдаг.


Мэргэжилтний Q&A

1. Нүдний сэтэлгээний төрөл?

💟Хойш сэтэлгээ- нүдийг хойш нь сэтлэх (богинохон нүдийг урт харагдуулах)

Хойш сэтэлгээ

  💟Доош сэтэлгээ- нүдний төгсгөл хэсгээс доош сэтлэх (төгсгөл нь дээш чиглэлтэй жартгар нүдний харцыг зөөлрүүлэх)
*Хойш+доош= Хосломол сэтэлгээ (нүдний төгсгөл нь дээш байрлалтай богинохон нүдэнд хамгийн тохиромжтой)
Доош сэтэлгээ
      
💟Урагш сэтэлгээ- Нүдний урагш сэтлэх (нүдний урд хэсгийг бүрхсэн арьстай, нүд хоорондын зай ойрхон тохиолдолд голчлон хийгддэг. )
Урагш сэтэлгээ

     💟Дээш сэтэлгээ- Нүдний урд хэсгээс дээш 45градусын өнцгийн чиглэлд сэтлэх (урд хэсгийг бүрхсэн арьснаас болж давхраан хэлбэр тод гарахгүй байх тохиолдолд голчлон хийгддэг)

Дээш сэтэлгээ

                       2. Мэс засал хийгдэх хугацаа болон эдгэх хугацаа?

Сэтэлгээний мэс заслын хугацаа нь төрөл болоод тухайн хүний онцлогоос хамаараад 20-30минут орчим зарцуулдаг. Өдөр тутмын амьдралдаа орох хугацаа нь дунджаар 5-7 хоног ба бүрэн эдгэх хүртэл 2-3сар зарцуулдаг. 

3. Энэ төрлийн мэс засал шаардлагатай/шаардлагагүй тохиолдол?

Нүд хоорондын зай, нүдний хэлбэр, хамрын өргөн зэргийг харгалзан сэтэлгээ хийлгэх шаардлагатай үгүйг тодорхойлдог. 

4. Хойш сэтэлгээ хийлгээд эдгэсний дараа буцаж байрандаа орох нь юутай холбоотой вэ?

Хойш сэтэлгээний хувьд дотроо бас мэс заслын аргын хувьд ялгаатай байдаг. Зөвхөн зөөлөн эдэд ажилбар хийх үү эсвэл давхар бэхэлгээ хийж өгөх эсэх гээд үр дүнд нөлөөлөх нөхцлүүд байдаг. Мөн мэс заслын дараах арчилгаа муу хийсэнтэй холбоотой юм уу эсвэл үрэвсэл үүссэнээс буцаж наалдаж эдгэх зэрэг тохиолдол байдаг. 

5. Мэс заслын дараа анхаарах зүйлс?

Хөнгөн мэс засал хэдий ч зүсэлт хийгддэг учраас дархлаагаа дэмжих хэрэгтэй ба архи, тамхи, саун зэрэг үрэвсэл үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг зүйлсээс зайлсхийх нь зүйтэй. Мөн эмнэлгээс бичиж өгсөн эмээ сайн уугаад, тос дусаагуураа сайн хэрэглэх хэрэгтэй.
👍👍👍👍

НАНА эмнэлгийн Ким Хён Жүн  эмч " Сэтэлгээний мэс засал амжилтгүй болдог шалтгаан нь нүдийг томруулах дээр хэт  анхаараад урьдчилан тооцоололгүй мэс заслыг хийх нь голлох шалтгаан болдог бөгөөд  тухайн хүний онцлогт тохируулан нүүрний порпорцыг тооцоолон хийж өгөх нь дээрх асуудлыг  багасгаж өгдөг" хэмээгээд " Мэс засал хийх үеэрээ аль болох богино зүсэлт хийж, мэс заслын дараа сорви бага үлдэхээр оёдол тавин, дахин хэвэндээ орохоос урьдчилан сэргийлэх аргаар хийж өгөх нь мэс заслын үр дүнг сайжруулах арга" гэжээ.

Мөн нүдний мэс засал нь хэдий хөнгөн мэс засалдаа ордог хэдий ч 
тухайн эмнэлгийн туршлага, аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа эсэхийг 
харгалзан үзэж 
эмнэлгээ сонгох хэрэгтэй ба мөн зөвлөгөөний үед арьсны зузаан, 
илүүдэл өөхний байдал зэргийг тооцоолон тухайн хүнд тохируулан 
мэс заслын зөвлөгөө өгч байгаа эсэх зэргийг нягтлан үзэх нь чухал хэмээн зөвлөжээ.

🙋
😀😀😀😀

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇

        FACEBOOK         INSTAGRAM        


Солонгосын NANA гоо сайхны эмнэлэг
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 2-13давхар/9-р шугам Шиннунхён буудалsinnonhyeon/ 신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш бүтэн эргээд зам гарахгүй чигээрээ 3мин/



Comments

Хамгийн их хандалттай блог

[NANA real model] Монгол youtuber Номинтөгс | #Хамрынмэсзасал #Нүднийцүлхэн 👩

Нүүрний арьс, дээд зовхи татах мэс заслын 4 сарын дараах өөрчлөлт

NANA Монхор хамрын мэс засал