[НАНА-бодит өөрчлөлт]Унжиж, жижгэрсэн хөхийг НАНА эмнэлэгт хэрхэн янзалдаг вэ? | Before&After ✨





Сайн байцгаана уу?
Энэ удаагийн мэс заслын блогоороо 
хөхний мэс заслын
талаар бодит кейс дээр тулгуурлан 
мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
🎈🎈🎈
Хүүхэд төрүүлж, хөхүүлсний дараа эмэгтэй хүний
хөх хэлбэрээ алдаж, жижгэрэх нь нийтлэг асуудал билээ. 
Өнөөдрийн танилцуулах үйлчлүүлэгч бүсгүйн хувьд ч гэсэн 
хүүхэд хөхүүлснээс үүдэн
хөх нь унжиж, жижгэрсэн бөгөөд энэ асуудлаа 
шийдэхээр манай эмнэлэгт хандсан байгаа.
Тэрээр хөх томруулах мэс заслын зөвлөгөө авахаар ирсэн ч эмчийн зөвлөгөөний дараа
хөх сойх мэс заслыг хөх томруулах мэс засалтай хослуулан хийлгэх болсон.
Энэ нь хөхний унжилтыг давхар шийдэж, мэс заслын үр дүнг сайжруулах эмчийн зөвлөгөө байгаа.  
Мэс заслын өмнөх үзлэг& зөвлөгөө with Жан Со Юүн эмч

Хөх сойх мэс засал нь унжилтын хэмжээнээсээ хамаараад
гурван янзын зүсэлтийн аргаар хийгддэг. 
Хөх сойлтын талаар дэлгэрэнгүйг доор зургаас!!👇👇

Энэ бүсгүйн хувьд хөх нь хэт их унжилттай биш учраас
хөхний толгойн дээгүүр "тал сар" хэлбэрийн зүсэлт хийж сойсон. Ингэж хийх 
тохиолдолд сорви нь зөвхөн хөхний толгойн дээгүүр үлдэнэ гэсэн үг.
👀👀👀
Харин хөх томруулах мэс заслын хувьд
силикон буюу суулгацыг суулгахдаа суга юм уу хөхний доод хэсгээр
зүсэлт хийдэг. Манай үйлчлүүлэгчийн хувьд 
хөхний доогуур хийлгэхийг сонгосон байгаа.
Хөхний мэс засал нь бүтэн норкозтой хийгддэг учраас
мэс заслын өмнө олон төрлийн шинжилгээ өгөх шаардлагатай байдаг.
Мэс засал нийт 2-3цаг үргэлжилдэг ба тухайн өдрөө шууд гарах боломжтой~   

Мэс заслаас долоо хоногийн дараа эмнэлэг дээрээ ирж
эдгэх явцаа эмчдээ үзүүлнэ👩

 Зургаас харвал долоо хоногийн дараа 
нэлээн хөхрөлт, хавдалттай харагдаж байгаа.
Хавдалт бүрэн буутал 6-8сар зарцуулдаг./тухайн хүний биеийн онцлогоос хамаараад ялгаатай байх боломжтой/
Энэ зурган дээрээс харагдаж байгаа зориулалтын хөхний даруулга нь
хөхний мэс заслын дараа 1 сарын хугацаанд зүүх шаардлагатай байдаг.
/"Тал сар" хэлбэрийн зүсэлт/
Мөн сойлт хийлгэсэн хэсэгт ийм наалт нааж өгдөг нь
шарх хурдан аниж, эдгэхэд тусладаг. Нэг сарын хугацаанд усанд орохдоо энэ наалттайгаа орох ба харин уснаас гарч ирээд хуурай наалтаар сольж өгөх хэрэгтэй.
Шарх нь сайн эдгэсний дараа сорвины тос түрхэж эхлэх боломжтой байдаг.
 Мэс засал хийлгэснээс хойш 1сарын дараа дахин
эмчдээ үзүүлэхээр ирсэн байгаа. /Нэг сарын дараах үзлэг заавал биш/
Мөн мэс заслын дараах нэмэлт арчилгааг хийлгэх боломжтой бөгөөд
энэхүү аппарат нь хөхийг зөөлрүүлж, илүү хурдан эдгэрэхэд тустай байдаг.
Шархны тав нь бүрэн эдгээд ирэхээр аяндаа унадаг ч
энэ удаа эмч өөрийн гараар авч өгсөн байгаа. Мөн 3-6сарын хугацаанд
спорт хөхний даруулга зүүхийг зөвлөсөн.
Энэ зураг бол сойлт хийсэн хэсгийн нэг сарын дараах сорви байгаа.
Дөнгөж нэгхэн сар болж байгаа гэхэд
маш цэвэрхэн эдгэсэн байгаа биз?
Хугацаа өнгөрөх тусам эндээсээ улам бүдгэрсээр
бараг мэдэгдэхээ больдог байгаа!👍
Эмч болон үйлчлүүлэгч бүсгүй маань ч мэс заслын
үр дүндээ их сэтгэл хангалуун байгаа.😍😍

Энэ зурган дээр зүсэлт бол силикон суулгасан хэсгийн
сорви байгаа. Мөн л жижигхэн хэрнээ цэвэрхэн эдгэж байгаа нь
харагдаж байна. Энэ хэсгийн сорви ч мөн адил хугацаа өнгөрөх тусам 
бүдгэрсээр бараг мэдэгдэхээ больдог.
Илүү хурдан арилгахыг хүсвэл сорвины тос түрхэх боломжтой.
/Мэс заслаас 1 сарын дараа эмчийн хамт/
Та хэрвээ энэ бүсгүйтэй адил асуудалтай бол
НАНА эмнэлэгт хандаарай.
Бид та бүхэнд аюулгүй, сэтгэл ханамжтай үйлчилгээг
хүргэж болно.

#нанагоосайхныэмнэлэг #солонгосынгоосайхнымэсзасал #хөхнийхагалгаа #хөхсойх #хөхтомруулах #солонгосэмч #аюулгүй #туршлагатай #бодитшр дүн #хямдрал

😀😀😀😀

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇

        FACEBOOK         INSTAGRAM        


Солонгосын NANA гоо сайхны эмнэлэг
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 2-13давхар/9-р шугам Шиннунхён буудалsinnonhyeon/ 신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш бүтэн эргээд зам гарахгүй чигээрээ 3мин/



























 

Comments

Хамгийн их хандалттай блог

[NANA real model] Монгол youtuber Номинтөгс | #Хамрынмэсзасал #Нүднийцүлхэн 👩

Нүүрний арьс, дээд зовхи татах мэс заслын 4 сарын дараах өөрчлөлт

NANA Монхор хамрын мэс засал