[Чөлөөт мэдээ] Vlog generation - Хүмүүс бусдын өдөр тутмын амьдралыг яагаад сонирхдог вэ?

Сайн байцгаана уу?
Энэ удаа та бүхэндээ www.asiae.co.kr сайтын
ВЛОГ хэрэглэгчдийн талаар мэдээг орчуулан хүргэж байна.
✌✌
Сүүлийн үед залуусын дунд vlog хийх юм уу эсвэл 
vlog үздэг хэрэглэгчид улам олширсоор байна. 
Залуу үеийнхэн бичлэг хийх & үзэх соёлд илүү ойрхон байдал нь 
vlog boom хүчээ авахад голлох нөлөө үзүүлж байгаа аж.
Vlog гэдэг нь  "video" болон "blog" хоёроос гаралтай нэршил бөгөөд 
нэг үгээр хувийн SNS(social network service)-дээ 
сэтгэгдлээ бичиж байгаатай адил бичлэг хийж оруулахыг хэлнэ. 
Өмнө нь зураг болоод бичвэрийн тусламжтай 
оруулдаг байсан өдрийн тэмдэглэлийг бичлэгээр хийдэг болсон гэсэн үг юм.

Vlog-ийг youtube зэрэг internet streaming сувгуудад 
байрлуулснаар олон хүнд зэрэг хүргэх боломжтой. 
Vlog хийдэг хүмүүсийг vlogger гэж нэрлэдэг ба сэдвээсээ хамаараад аялалын, хоолны, компанийн ажилтны влог гэх мэтээр ангилагддаг.
Жишээлбэл,
Монгол vlogger-ууд:

The mongolian family - гэр бүлийн өдөр тутмын влог


Grace choi - Гоо сайхан, гэр бүл, өдөр тутмын влог 


Kongolia TV - Хосын өдөр тутмын влог/аялал, соёл/


O.N sisters- Хувцас, гоо сайхан, өдөр тутмын влог


Энэ мэтчилэн олон төрөлд хувааж болох ч сэдвийн хувьд
чөлөөтэй байдал нь влогны голлох онцлогийн нэг юм.

Солонгосын зах зээлийн судалгааны нэгэн байгууллага (Embrain Trend Monitor)-аас 
15-64 насны 1000 хүний дунд хийсэн судалгааны үр дүнд, 10 хүн тутмын 7 нь "vlog-оор дамжуулан бусдын амьдралын талаар хуваалцаж, санаа бодлоо бүрэлдүүлэн, нийгмийн харилцаанд ордог" хэмээн хариулжээ. 
Мөн vlog-ний тусламжтай өдөр тутмын стрессээ тайлдаг хүмүүс ч олон байдаг байна. 

Судалгаанд оролцогчдын нэг оюутан B нь "Сүүлийн үед коронагаас болоод гэртээ өнгөрүүлэх цаг ихтэй болсон. Тиймээс өдөр тутмын амьдрал, хөгжилтэй тоглоомны бичлэг хийгээд оруулдаг. Хүмүүс сонирхолтой байна, ямар тоглоом бэ гэх зэргээр асуулт их асуудаг. Мөн бусдын оруулсан влогийг үзэж, өөрийн туршиж үзээгүй зүйлсийг үзэх нь ч сонирхолтой байдаг." хэмээн ярьжээ. 
Влогны бас нэг давуу талыг алдартан биш энгийн нэг оюутан, компанийн ажилтан ч хийж болдог. Мөн ганцаардлаас болоод влог их хийж байгаа талаар ч 
судалгаа байгаа юм.

Мэргэжилтнүүд энэ мэт судалгаанд үндэслэн богино хугацаанд влог үзэгч болоод vlogger эрс нэмэгдэж байгаа нь харилцаа холбооны гачигдлаас үүдэлтэй ганцаардалтай холбож тайлбарлах нь элбэг байгаа аж. Бичлэг оруулж, түүн дээрээ олон хүний feedback авч байгаа нь нэг төрлийн нийгмийн харилцаа учраас энэ мэтээр ганцаардал, стресснээс салахын тулд влог хийх нь/влог үзэх нь ихсээд байгаа гэнэ. Амжилттай байх тохиолдолд бодит орлоготой шууд холбогддог учраас влогны тренд нэг хэсэгтээ л намжихгүй гэж олон судлаач харж байна. 

Эх сурвалж: www.asiae.co.kr сонин

😀😀😀😀

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇

        FACEBOOK         INSTAGRAM        


Солонгосын NANA гоо сайхны эмнэлэг
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 2-13давхар/9-р шугам Шиннунхён буудалsinnonhyeon/ 신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш бүтэн эргээд зам гарахгүй чигээрээ 3мин/



Comments

Хамгийн их хандалттай блог

[NANA real model] Монгол youtuber Номинтөгс | #Хамрынмэсзасал #Нүднийцүлхэн 👩

Нүүрний арьс, дээд зовхи татах мэс заслын 4 сарын дараах өөрчлөлт

NANA Монхор хамрын мэс засал