[НАНА эмнэлэг] Нүдний сэтэлгээг ямар тохиолдолд хийлгэдэг вэ? ✌😇

Мэргэжилтний Q&A

1. Нүдний сэтэлгээний төрөл?

💟Хойш сэтэлгээ- нүдийг хойш нь сэтлэх (богинохон нүдийг урт харагдуулах)

Хойш сэтэлгээ

  💟Доош сэтэлгээ- нүдний төгсгөл хэсгээс доош сэтлэх (төгсгөл нь дээш чиглэлтэй жартгар нүдний харцыг зөөлрүүлэх)
*Хойш+доош= Хосломол сэтэлгээ (нүдний төгсгөл нь дээш байрлалтай богинохон нүдэнд хамгийн тохиромжтой)
Доош сэтэлгээ
      
💟Урагш сэтэлгээ- Нүдний урагш сэтлэх (нүдний урд хэсгийг бүрхсэн арьстай, нүд хоорондын зай ойрхон тохиолдолд голчлон хийгддэг. )
Урагш сэтэлгээ

     💟Дээш сэтэлгээ- Нүдний урд хэсгээс дээш 45градусын өнцгийн чиглэлд сэтлэх (урд хэсгийг бүрхсэн арьснаас болж давхраан хэлбэр тод гарахгүй байх тохиолдолд голчлон хийгддэг)

Дээш сэтэлгээ

                       2. Мэс засал хийгдэх хугацаа болон эдгэх хугацаа?

Сэтэлгээний мэс заслын хугацаа нь төрөл болоод тухайн хүний онцлогоос хамаараад 20-30минут орчим зарцуулдаг. Өдөр тутмын амьдралдаа орох хугацаа нь дунджаар 5-7 хоног ба бүрэн эдгэх хүртэл 2-3сар зарцуулдаг. 

3. Энэ төрлийн мэс засал шаардлагатай/шаардлагагүй тохиолдол?

Нүд хоорондын зай, нүдний хэлбэр, хамрын өргөн зэргийг харгалзан сэтэлгээ хийлгэх шаардлагатай үгүйг тодорхойлдог. 

4. Хойш сэтэлгээ хийлгээд эдгэсний дараа буцаж байрандаа орох нь юутай холбоотой вэ?

Хойш сэтэлгээний хувьд дотроо бас мэс заслын аргын хувьд ялгаатай байдаг. Зөвхөн зөөлөн эдэд ажилбар хийх үү эсвэл давхар бэхэлгээ хийж өгөх эсэх гээд үр дүнд нөлөөлөх нөхцлүүд байдаг. Мөн мэс заслын дараах арчилгаа муу хийсэнтэй холбоотой юм уу эсвэл үрэвсэл үүссэнээс буцаж наалдаж эдгэх зэрэг тохиолдол байдаг. 

5. Мэс заслын дараа анхаарах зүйлс?

Хөнгөн мэс засал хэдий ч зүсэлт хийгддэг учраас дархлаагаа дэмжих хэрэгтэй ба архи, тамхи, саун зэрэг үрэвсэл үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг зүйлсээс зайлсхийх нь зүйтэй. Мөн эмнэлгээс бичиж өгсөн эмээ сайн уугаад, тос дусаагуураа сайн хэрэглэх хэрэгтэй. 


😀😀😀😀

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇

        FACEBOOK         INSTAGRAM        


Солонгосын NANA гоо сайхны эмнэлэг
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 2-13давхар/9-р шугам Шиннунхён буудалsinnonhyeon/ 신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш бүтэн эргээд зам гарахгүй чигээрээ 3мин/



Comments

Хамгийн их хандалттай блог

[NANA real model] Монгол youtuber Номинтөгс | #Хамрынмэсзасал #Нүднийцүлхэн 👩

Нүүрний арьс, дээд зовхи татах мэс заслын 4 сарын дараах өөрчлөлт

NANA Монхор хамрын мэс засал