НАНА эмнэлгээс санал болгох АРЬС АРЧИЛГААНЫ үйлчилгээнүүд | ТОП багц💛

Гэрэлтсэн арьсны SKINCARE

❤Aquapeel гуужуулж чийгшүүлэх аппарат

Үнэ: 1удаа 29мянган вон

Энэхүү аппарат нь арьсанд цочрол өгөхгүйгээр гүн цэвэрлэж гуужуулах үйлчилгээтэй. Хар батга, арьсны "хог", нүхжилтэн доторх бохирдлыг арилгаж өгсний дараа гүн цэвэрлэгдсэн арьсанд essence-ээр чийгшил, тэжээл өгдөг.

* НАНА эмнэлгийн нэрийн маск

Үнэ: 15мянган вон /10ширхэг/

❤Батганы арчилгаа

Батга шахах үйлчилгээ+ Үрэвслийн тариа 

Үнэ: 79мянган вон

Батгашилттай арьсны хувьд тухайн хүний арьсны байдлаас хамаараад хийгдэх эмчилгээ нь янз бүр байж болох ч дээрх цэвэрлээний багц нь хүн бүрт шаарлагатай үндсэн арчилгаа байгаа. 

❤Дөрвөлжин эрүүний ботокс

Үнэ: 20мянган вон

Дөрвөлжин эрүүний яс том биш ч булчин томтойгоос болж нүүрний хэлбэр дөрвөлжин, эрэгтэйлэг харагдах тохиолдол байдаг. Энэ тохиолдолд мэс заслын бус аргаар булчин жижигрүүлэх ботокс тарилга хийвэл үр дүнтэй байдаг. Энэхүү ботоксны барих хугацаа нь дунджаар 3-4сар, уртдаа 5-6сар байдаг. Булчингийн хэмжээ томоос гадна нүүрээрээ илүүдэл өөх ихтэй бол өөх хайлуулах тариатай хослуулах маягаар их хийгддэг. Дөрвөлжин эрүүний булчин багасгах ботокс+өөх хайлуулах мэс засал нийлээд 200мянган воноос хямдраад 99мянган вон болсон байгаа~

❤ Рижуран нөхөн төлжүүлэх тариа

Үнэ: 250мянган вон (тайвшруулах аппаратны үйлчилээ үнэгүй хамт ) 

/3удаа 660мянган вон/

🌟 #Рижүран_i тариа нь Саламон загасны DNA -аас гаргаж авсан тариа ба хүний биед үзүүлэх сөрөг нөлөө маш бага хувь гэдгээрээ онцлог.
Мөн Америкийн FDA-ийн зөвшөөрөлтэй тариа юм. 
Энэ тариа нь нүүрний хялгасан үрчлээ арилгахад онцгой нөлөөтэй ба 
коллаген ялгаруулалтыг идэвхжүүлсэнээр хөгшрөлтийг удаашруулж,
нүүрний арьсны тос чийгний хэмжээг тэнцвэржүүлж нүүрийг хуурайшихаас сэргийлнэ. Нүүрний улайлтыг багасгаж, арьсыг чангалснаар нүхжилтийг багасгах үр дүнг мөн үзүүлнэ. 
Зүүний товгор хавдар нь үйлчилгээнээс 3-9цагийн дараа дарагдах ба хүнээсээ хамааран илүү удах тохиолдол мөн байдаг.

❤ Шанель тариа /ягаан тариа/

Үнэ: 350мянган вон (чийгшүүлэх тариа үнэгүй хамт)

/3удаа 990мянган вон/

🌟 #Шанелтарианы талаар танилцуулбал 1 шилэндээ 3cc хэмжээтэй байдаг.
Энэ тариа нь чийгшил өгч, коллаген ялгаруулалтыг
идэвхжүүлсэнээр хөгшрөлтийг удаашруулж арьсыг чангалж өгдөг ба үрчлээний эсрэг үйлчилгээтэй. Мөн арьсны өнгийг сэргээж нөхөн төлжүүлнэ. 
Энэхүү тариаг мэдээ алдуулах тос түрхээд 20минутын дараа хийнэ. 
Тариа хийхэд 5-10минут орчим зарцуулна. 

Тариа хийлгэсний дараа бага зэргийн хөхрөлт хавдалт байх ба 
зүү орсон хэсгүүдээр товгор хавдалт үүснэ. 
Энэ нь ихэнхдээ 9цаг орчимын дараа бүдгэрдэг ч 
эхний 2-3 хоног үргэлжлэх боломжтой.
Хавдалт, хөхрөлт нь тухайн хүний биеийн онцлогоос хамаараад янз бүр байдаг ч
 бүрэн арилах дундаж хугацаа 4-7 хоног байдаг.
Тариа хийлгэсний дараа хувийн арчилгаа маш чухал ба ус сайн уух, арьс нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэх болон гарч орохдоо нарны тосыг маш сайн түрхэж өгөх хэрэгтэй байдаг.

❤ Шьюринк арьс чангалах аппарат

Үнэ: 150мянган вон-300мянган вон (300-600цохилт)

Энэхүү аппарат нь арьсны гүнд коллаген ялгаруулалтыг дэмжиж арьс чангалж өгөх үйлчилгээтэй. Үүнээс гадна нүүрний илүүдэл өөхийг багасгаж эрүүний line-ийг илүү тодруулж өгдөг.

❤ Инмоод арьс чангалах/өөх хайлуулах аппарат

Үнэ: 150мянган вон

💁INMODE FX(miniFX)

💁INMODE FORMA

#КОЛЛАГЕНЯЛГАРУУЛАЛТДЭМЖИХ #VlineТАТАЛТ #НҮҮРНИЙӨӨХБАГАСГАХ #АРЬСНЫӨНГӨСЭРГЭЭХ

💖💕💓💝

INMODE арьс чангалах аппарат нь бусад арьс татах, чангалах аппаратнаас ялгарах онцлог нь нүүрний илүүдэл өөхийг багасгахад давхар нөлөөлдгөөрөө онцлогтой.Энэхүү аппарат нь дотроо FX(miniFX) болон FORMA гэсэн хоёр үе шатад хуваан хийгддэг. Нэгдүгээр үе болох FX(miniFX) нь арьсны smas давхарга болон өөхөн давхаргад өндөр долгионы энергийг дамжуулдаг учраас арьсыг чангалах үйлчилгээ үзүүлэхээс гадна өөхийг тарааж өгдөг. Харин хоёрдугаар үе болох FORMA нь голдуу арьсны гадарга болон арьсны холбогч эдэд энергийг дамжуулж коллаген болон эластин ялгаруулалтыг дэмжин, арсыг чангалах үйлчилгээ үзүүлдэг. 

❤ Арьс татах утас

Үнэ: 100мянган вон-200мянган вон (1ширхэг)

#Арьсаа чанга, залуугаар нь хадгалах цаг#threadlifting

Арьс татах утас суулгах ажилбар нь арьсыг чангалах үүрэгтэй утас, 
өөрөөсөө өргөстэй утас, 3D эргүүлэгтэй өргөтэй утас гээд 
нийт 4 төрлийн утаснаас арьсны давхаргад суулгаж өгснөөр 
эд бүтцийг тэгшлэн хүчтэй өргөж өгөх арга юм.
1. Коллеган ялгаруулалт  2. Хялгасан үрчлээ        3. Нүүрний өөх багасгах         4. Арьс татах 
                                               /сулралт арилгах 
#чанартайхийдэгэмнэлэг#үрчлээарилгах #арьсөргөх #коллеганялгаруулалт
 НАНА эмнэлэгт ашигладаг утаснууд нь 
БНСУ-ын эм, эмэн бүтээгдэхүүний захиргаанаас батлагдсан 
журмын дагуу хийгдсэн, тогтсон хугацааны дараа биед шингэж 
аюулгүй байдлаар үр дүнгээ өгдөг бүтээгдэхүүнүүд байгаа.

Арьс татах 4D утасны татах чадвар


Арьс татах утас хэрэгтэй тохиолдлууд:
  • Давхар эрүү, хамарны хоёр хажуугийн үрчлээ санааг нь зовоож буй хүмүүс
  • Мэсгүйгээр арьс татах ажилбар хайж буй хүмүүс
  • Нэг удаагийн ажилбараар үр дүн үзэхийг хүссэн хүмүүс 
Ажилбарын цаг: 
10-20мин
Мэдээ алдуулалт: Хэсэгчилсэн мэдээ алдуулалт
Эдгэх хугацаа: хавдар буух 3-5 хоног (Биеийн онцлогоос хамаарч өөр байх магадлалтай)
Давтамж: Утасны төрлөөсөө хамаарч ялгаатай


 Солонгосын NANA гоо сайхны эмнэлэг

😀😀😀😀

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇

        FACEBOOK         INSTAGRAM        


Солонгосын NANA гоо сайхны эмнэлэг
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 2-13давхар/9-р шугам Шиннунхён буудалsinnonhyeon/ 신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш бүтэн эргээд зам гарахгүй чигээрээ 3мин/



Comments

Хамгийн их хандалттай блог

[NANA real model] Монгол youtuber Номинтөгс | #Хамрынмэсзасал #Нүднийцүлхэн 👩

Нүүрний арьс, дээд зовхи татах мэс заслын 4 сарын дараах өөрчлөлт

NANA Монхор хамрын мэс засал