[НАНА Блог] Хатан хаан Кэмбит👑/The Queen's Gambit/ Та шатар тоглодог уу?♟♟♟

 The Queen's Gambit
♟♟♟


🎬Netflix-ийн судалгаагаар стримингийн платформын
 жаран гурван улсад гарсан No1 шоу болж,
хамгийн олон үзэгчтэй богино хэмжээний цувралаар сонгогдсон
 
The Queen's Gambit-ын талаар энэ удаагийн блогоо эхлүүлье.👉
Та шатар тоглодог уу?
Та шатар хэр сайн тоглодог вэ?
Та шатар тоглож сурахыг хүсэж байна уу?
Шатар сайн тоглодог ч бай үгүй ч бай энэхүү киног үзсэн
 олон сая үзэгчидийн шатар тоглох, тоглож сурах хүсэл нь
 дээд цэгтээ хүрч шатартай холбоотой бүхий л
 зүйлсийн эрэлт маш хурдацтай өсөж байгаа юм. 

Шатарын талаархи хайлт, шатар худалдан авалт,
 хэрхэн мастер шатарчин болох вэ шатарын ач  тус,
 шатрын сургалт, гэрийн багш зэрэг шатарын талаархи
 олон мянган хайлт нэмэгдссэн нь The Queen's Gambit
 кино нээлтээ хийсний дараагаас үүдэлтэй ажээ. 💣

👤1950аад оны хүйтэн дайны үеийн өнгө шингэсэн
 энэхүү кино Бет Хармоны
 бага нас болон түүний ээжийн үхлээр эхэлж,
 асрамжийн газар очин тэнд түүний мэдрэх мэдрэмж
 зэргийг бараан өнгө давамгай оруулж
 илэрхийлсэн нь эхэндээ олон олон үзэгчидэд
 киноны өрнөл хэт уйтгартай гэж санагдахуйц
эхэлдэг.
 Гэвч чимээгүй уур амьсгал бараан өнгийн дүрслэл нь эсрэгээр
 кино үзэгчидийг дараагийн үйл явдал хэрхэн өрнөхийг амьсгаа
 даран хүлээх хүлээлтийг бий болгох нөлөөллийг өгчээ. 👀

📖Энэхүү кино нь Уолтер Тевисийн сүүлийн зохиолоос
 сэдэвлэн бүтээгдсэн ба гол дүрд Anya taylor joy тоглодог.
 Түүний өвөрмөц төрх, нүдний харц, биеийн хэлэмж,
 үсний засалт зэрэг нь киноны гол дүрийг
 гайхамшигтай амьлуулж кино үзэгчидийн анхаарлыг
 өөр тийш сарниулахгүй байх жүжигчний онцгой чадварыг харуулж өгчээ.
Киноны зураглал 1950аад он болон тухайн үеийн уур амьсгалыг шингээж
мөн тухайн үеийн хувцаслалт болон загварын чиг хандлагыг
 кинонд тусгаж өгсөн нь энэхүү киноны маш үзүүштэй хэсгүүдийн нэг юм. 👗

Эрчүүдэд л хамааралтай байсан шатрын ертөнцөд
 Америкийг төлөөлөх мастер шатарчин болсон Бэт Хармон.
Эмэгтэй хүнийг үл тоомсорлож хийх үйлдэл,
 хэлэх үг нь хориотой байсан цаг үед Бэт хармон 
 түүний эсрэг хэрхэн босож цөхөрч мөн алдаж,
туйлдаж байсан ч өөртэйгөө хэрхэн тэмцэж 
суут шатарчин болж байгаа
 талаар богино хэмжээнд гайхамшигтай дүрсэлсэн энэхүү кино нь
 бидний хэн ч туулдаг амьдралын хар цагааныг гайхалтайгаар харуулж,
 санал нэгдэлтийг төрүүлэх кино юм.
Мөн үүнийг шатар болон хүйтэн дайны цаг үе,
 уур амьсгалтай холбосон нь кино амьлах чадварыг илүү нэмж өгсөн мэт. 👍
🕵️‍♀️Шатар бидний тархины хөгжил болоод
 сэтгэхүйд маш сайнаар нөлөөлдөг.
Тухайлбал бидний сэтгэн бодох чадвар, урьдчилан тооцоолох,
магадлал, эрсдэл, боломж зэргийг олж харах чадамжийг маш ихээр хөгжүүлж өгдөг.
Магадгүй таны ертөнцийг харах өнцөгт ч нөлөөлж болох юм.
 Арай илүү боломжит нөхцөл өргөн цар хүрээ,
 тооцоолол зэргийг харах чадварийг бий болгох нь танд ололт амжилтыг
 дагуулах боломжтой байж ч магадгүй юм.
💫

Эцэст нь
Хэрвээ та хүсэж байвал энэхүү киног үзээрэй.
Магадгүй таны дотор байгаа хэн нэгнийг гаргаж танд
 хичээл зүтгэлийн амт олон дахин уналт босолтын эцэст аз жаргалтай төгсгөл
 заавал ирдэг гэдгийг харуулна гэдэгт итгэлтэй байна. 

😀😀😀😀

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇

        FACEBOOK         INSTAGRAM        


Солонгосын NANA гоо сайхны эмнэлэг
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 2-13давхар/9-р шугам Шиннунхён буудалsinnonhyeon/ 신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш бүтэн эргээд зам гарахгүй чигээрээ 3мин/



Comments

Хамгийн их хандалттай блог

[NANA real model] Монгол youtuber Номинтөгс | #Хамрынмэсзасал #Нүднийцүлхэн 👩

Нүүрний арьс, дээд зовхи татах мэс заслын 4 сарын дараах өөрчлөлт

NANA Монхор хамрын мэс засал