Аюулгүй өөх соруулах мэс засал ба өөх соруулах аппарат | НАНА эмнэлэг

Аюулгүй өөх соруулах мэс засал ба 
өөх соруулах аппарат

Өөх соруулах мэс засал нь эмчийн ур чадвар бүрэн хамаарсан мэс засал юм. 
Мэдээж ашиглах аппарат ч мөн мэс заслын дараах үр дүнд томоохон нөлөөтэй. Энэ удаагийн блогоороо өөх соруулах аппарат нь мэс заслын дараах үр дүнд хэрхэн нөлөөлөх мөн ямар ач холбогдолтой талаар хүргэхээр бэлдлээ.

Өөх соруулах мэс заслын ерөнхий аргыг 5 хувааж болох ба  
1. Эхо аппаратаар өөх соруулах
2. Сорогч аппаратаар өөх соруулах 
3. Лазераар өөх соруулах 
4. Усаар өөх соруулах
5. Радио долгионоор өөх соруулах  зэрэг арга байдаг. 
Дээрх аргуудын талаар дэлгэрэнгүй авч үзэцгээе~~

1. "Эхо" аппарат ашиглан өөх соруулах
Өөх соруулах эхо аппарат гэдэг нь эхо аппаратны тусламжтайгаар мэдрэл болон судас зэргийг гэмтээхгүйгээр зөвхөн өөхийг олж соруулдаг аргыг хэлдэг ба цус алдалт бага мөн эргэн тойрны эдийн гэмтэл бага байдаг тул харьцангуй их өөхийг соруулах боломжтой байдгаараа онцлогтой.
Мөн эхо аппаратаар өөх соруулахад  давхар арьс таталт/чангалалт явагддаг учир мэс заслын дараа толигор арьстай болох боломжтой. Аппаратны халууныг маш зөв тохируулж чадах мэргэжлийн туршлагатай эмчийн гар дор мэс заслыг хийлгэснээр түлэгдэх болон мэс заслын цагийг хэт сунжрахаас сэргийлэх боломжтой. 


Эхо аргаар өөх соруулахад хэд хэдэн төрийн аппарат ашигладаг байх ба хамгийн шилдэгт тооцогддог нь VASER нэртэй аппарат юм. FDA-ийн зөвшөөрөлтэй энэхүү аппаратны төхөөрөмжийн үнэ нь 100сая вон гэдэг ба Солонгост зөвхөн 20 ширхэг байдгийн нэг нь 
НАНА гоо сайхны эмнэлэгт ашиглагдаж байна. Арьсны нимгэн, зузаан аль ч давхаргад хүрч үйлчлэх чадамжтайгаас гадна их хэмжээний өөхийг нэг дор соруулах боломжтой. Бусад аппараттайгаа  харьцуулахад хөхрөлт, хавдалт, цус алдалт, арьсны гэмтэл  бага байдаг. Давтан мэс засал хийлгэх гэж байгаа бол энэхүү аппарат илүү тохиромжтой~! 

2. "Power сорогч" аппарат ашиглан өөх соруулах 
Уг аппаратны сорогч хошуу нь секунтэд хэдэн зуун удаа нааш цааш чичирснээр өөхөн давхаргыг бяцалж өөх соруулалтыг хялбаршуулж өгдгөөрөө онцлогтой. Гэхдээ энэ төрлийн аппаратууд нь одоогоор өргөн ашиглагддагүй ба илүү сайжруулах судалгаа, шинжилгээ хийгдсээр байгаа. 

3. Лазераар өөх соруулах 
Лазераар өөх соруулах арга нь гаднаас лазердах болон дотроос лазердах гэсэн 2 төрөлтэй.
Гаднаас өөх соруулах нь арьсны өөхөн давхаргад мэдээ алдуулагч хийн, 
үүний дараагаар лазераар хэсэг хугацаанд шүршиж өгнө. Ингэж лазерийн тусламжтай өөхийг хайлуулсны дараа сорогчоор соруулж авдаг. Дотроос өөх соруулах нь лазерийн нарийн зүүг арьсны доод давхаргын өөхөнд хатган лазердах ба ямар нэг эдийн гэмтэлгүйгээр өөхөн давхаргыг хайлуулж зөвхөн өөхөн хэсгийг соруулна. Гэвч лазерийн аргаар их хэмжээний өөхийг нэг дор соруулах нь хязгаартай байдаг тул өөх соруулахад нарийн төвөгтэй хэсэг болон бага хэмжээний өөх соруулахад энэхүү аргыг нь илүү тохиромжтой. Тиймээс НАНА эмнэлэг нь нүүрний өөх соруулахдаа энэхүү аргыг хэрэглэдэг байгаа. 

Өөх соруулах аппаратууд дундаас хамгийн эрэлттэй нь  ACCUSCULPT хэмээх аппарат юм. Энэхүү аппарат нь дэлхийд хамгийн анх удаа 1444nm- ээр зөвхөн өөхний эдийг үгүй хийдэг аппарат гэдгээрээ алдартай. FDA болон CE-ийн зөвшөөрөлтэй энэхүү аппарат нь арьс татах/чангалах давхар үйлчилгээтэй. Анхаарах зүйл нь хэт хүчтэй лазердсанаас үүдэн түлэгдэх аюул гарах эрсдэлтэй байдаг. Тиймээс мэргэжлийн мэдлэг, туршлагатай эмнэлэгт хийлгэх нь чухал юм. 

НАНА гоо сайхны эмнэлэг нь "ACCUSCULPT" төхөөрөмжийг ашиглан өөх соруулах мэс засал хийж байгаа ба олон жилийн туршлагатай мэргэжлийн эмчийн гар дор эрсдэлгүй мэс засал хийлгэх боломжтой. 

4. Усаар өөх соруулах 
Энэхүү арга нь өөхний хүйтэнд тэсвэргүй чанарыг ашиглан хийгдсэн өөх соруулах мэс заслын арга юм. Эхлээд "Түмэсэнт" гэх шингэнийг өөхний давхаргад хийн, түүний дараагаар давсны уусмал болон эпинэприн гэх судас агшаагч эмийн найрлагатай шингэнээ тусгай төхөөрөмжийн тусламжтай өөхний давхрагад шүршиж өгнө. Ийнхүү шингэний тусламжтайгаар өөхний давхаргаас задалж, салгасан өөхийг соруулж авах ба энэ нь аяндаа задарсан өөх учраас эд эсийн гэмтэл багатай байдаг. Хөхрөлт, үрэвсэл ч багатайгаас гадна арьсны мэдээ орох хугацаа 3-6 долоо хоногийн дотор эргэн ирэх боломжтойгоороо давуу талтай. Гэвч одоогоор хангалттай сайн хэмжээний зөвшөөрөгдсөн төхөөрөмж гарч ирээгүй байгаа тул судалгаа, шинжилгээ тасралтгүй хийгдсээр байгаа юм. 

5. Радио долгионоор өөх соруулах
Радио долгионыг ашиглан өөхний давхаргыг задлан өөх соруулах ба энэ нь мэс заслын дараа арьс чангалах үр дүнг мөн үзүүлдэг. Унжиж сунасан арьсны үрчлээг тэнийлгэх үр дүнг ч мөн үзүүлдгээрээ биений бүхйи л хэсгүүдэд хийгдэх боломжтой. Энэ төрлийн аппарат нь БодиТаят ба энэхүү аппарат нь дэлгэцээр долгионы халуун, сорох хүч болон гүн зэргийг бүрэн хянах боломжтой тул илүү аюулгүйгээр мэс засал хийгдэх боломжтой юм.
НАНА гоо сайхны мэс заслын эмнэлэгт энэхүү аппаратыг ашигладаг ба та өөх соруулах болон арьс татах үйлчилгээг нэг дор мэдрэхийг хүсвэл манайд хандаарай. 
Дахин дурдахад өөх соруулах мэс заслын үр дүнд нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл нь эмчийн ур чадвар юм. Төхөөрөмжөө зөв, сайн ашиглах чадвар, энэ төрлийн мэс заслын туршлага, тухайн хүний онцлогт тохирсон эмчилгээ гээд эмчийн ур чадвар хамгийн сайн үр дүнг өгдөг. 
Та өөх соруулах мэс засал хийлгэхээр шийдээд байгаа бол чанартай бөгөөд аюулгүй эмнэлэгт туршлагатай чадвартай эмч дээр хийлгэхийг зөвлөж байна.

Мэс заслын зөвлөгөөг доорх хаягуудаас авах боломжтой тул хэзээд бидэнтэй холбогдоорой. 

Солонгосын НАНА гоо сайхны эмнэлэг 

📘 Фэйсбүүк: nana.goosaihniiemneleg
📱Инсатаграм: nanahospital.mng 
💜Viber/What’s app :+821047566601
🤳Холбогдох утас : 010-4756-6601
🌟Kakaotalk: nanahospitalmng
🎈НАНА гоо сайхны эмнэлэг🎈

📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 3-6давхар/9-р шугам Шиннунхён буудал(신논현역) 3-р гарцнаас зам гарахгүй баруун гар тийш бүтэн эргээд 3мин/

#АРЬС #арьсарчилгаа #солонгосынгоосайхан #нанаэмнэлэг #гоосайхан #цайруулах #хамрын #филлер #хамрынхэлбэрзасах #тураахтариа #батганыэмчилгээ


Comments

Popular posts from this blog

[Монгол Үйлчлүүлэгч] Залуужуулах мэс заслаас хойш 2 сарын дараах үр дүн

Хамрын мэс заслын эдгэрэх явц | Монгол үйлчлүүлэгч Youtuber @iexynn

Муруй, монхор хамрын мэс засал