[НАНА Блог] Мэдээ алдуулалт ба таны заавал анхаарах зүйл

😀Гоо сайхны мэс засал болон бусад мэс заслын үед
 хийгддэг мэдээ алдуулалтын талаархи мэдээлэлийг
 өнөөдөр та нартаа хүргье.

Манай эмнэлэг нь 4 төрлийн мэдээ алдуулалтыг ашиглан


 гоо сайхны хагалгааг хийдэг байгаа.

1. Бүтэн мэдээ алдуулалт
2. LMA мэдээ алдуулалт
3. Нойрсуулах тариа
4.Хэсэгчилсэн мэдээ алдуулалт гэх аргууд байдаг.

Мэдээ алдуулалт бүрийн онцлог чанарыг танилцуулбал
1. Бүтэн мэдээ алдуулалт

💢Бүтэн мэдээ алдуулалт нь дуслаар дамжин
 судсаар хийгдэх ба төв мэдрэлийн үйл ажиллагааг зогсоож
 мэс заслын явц дахь өвдөлт мэдрэмж ой санамжийг зогсонги байлгах
үүднээс хийгддэг. Зарим тохиолдолд мэс заслын явцад
 өвчтөнүүд хөдлөх ярих зэрэг хариу үйлдэл үзүүлдэг тул
 өвчтөнийг хөдлөхгүй, ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй,
 өвдөлт мэдрэмж мэдрэхгүй байлгах зорилготой юм.💫 
Бүтэн мэдээ алдуулалттай мэс заслын дараа
 ихэнх хүмүүсийн мэдэрдэг зовиур нь хоолойны өвдөлт ба
 энэ нь мэс заслын явцад өвчтөн өөрөөрөө амьсгалах боломжгүй тул
 хиймлээр амьсгалах гуурс хоолойд хийдэг.
Энэхүү гуурс нь өвчтөн бүрэн мэдээ алдаж
 бүх булчин суларсны дараа хийгддэг ба
 ямар нэг зовиур мэдрэхгүй тул та бүү санаа зовоорой.
💥Харин олон цагийн мэс заслын дараа
 хоолойд хөндүүр мэдрэгдэх төлөвтэй байдаг.
Гэхдээ энэхүү өвдөлт 1-3 хоногийн дотор үгүй болох тул
 санаа зовох хэрэггүй юм. Харин энэ өвдөлттэй байгаа үед
 хоолой маш эмзэг байдаг бөгөөд
 хоолойны ханиад хүрэх магадлал маш өндөр байдаг.
Тиймээс энэ үед ханиад томуунаас маш их болгоомжлох
 хэрэгтэй юм.
Хүйтэн зүйл уух, зайрмаг идэх зэргээс аль болох зайлс хийгээрэй.  

2. LMA мэдээ алдуулалт


💟Дараагийн танилцуулах мэдээ алдуулалт бол LMA юм.
 Энэ төрлийн мэдээ алдуулалтыг гоо сайхны эмнэлгүүд
 ихээхэн ашигладаг. Уг мэдээ алдуулалтын үед ч мөн
 хиймлээр амьсгалуулах гуурс ашигладаг ба
 бүтэн мэдээ алдуулалтаас ялгаатай нь LMA гэх гуурсыг
 хоолойд суулгадаг. Энэ нь бүтэн мэдээ алдуулалтын үед
 хийгддэг булчин суллагч хийдэггүйтэй холбоотой.
Мөн мэдээ алдуулалтаас сэрсний дараах зовиур нь
 харьцангуй бага байдгаараа бүтэн мэдээ алдуулатаас ялгаатай. 
💆Унтуулах доз нь мөн харьцангуй бага байдаг тул
 мэс заслын дараа мэдээ алдуулалтаас сэргэх явц ч мөн
 хөнгөн байдаг.
Мөн мэс заслын дараа хоолойд мэдрэгдэх өвдөлт,
 торох мэдрэмж зэрэг нь маш бага юм. 

3.Нойрсуулах мэдээ алдуулалт

💙Энэхүү мэдээ алдуулалт нь судсаар орох ба
 бага зэргийн чимээ сонсох, мэдрэмж мэдрэх,
 зарим тохиолдолд асуултанд хариулах зэрэг
 биед мэдрэгдэх мэдрэмж нь
дээрхи хоёр мэдээ алдуулагчтай харьцуулахад харьцангуй их юм.
Хөнгөн төрлийн ажилбар болон
 богино хэмжээний ажилбарын үед түр хэмжээгээр
хөнгөн унтуулах айдас мэдрүүлэхгүй байлгах зориулалтаар хэрэглэдэг.
💟Мэс засал хийлгэж буй хүний нас,
эрүүл мэндийн байдал, уудаг эм, ууж байсан эм,
сэтгэл зүйн байдал, өвдөлт мэдрэх хэмжээ
 зэргээс хамааран унтуулах тарианы төрөл болон доз бүрэн хамаарна. 

4. Хэсэгчилсэн мэдээ алдуулалт

💖Бусад мэдээ алдуулалттай харьцуулахад
 ямар нэг аппарат ашиглах шаардлагагүй
 байдаг ба хийлгэх гэж буй ажилбараас хамааран
 хоол сойх эсэх нь тодорхойлогддог.
Өөрөөрөө амьсгалж хөдлөх боломжтой бөгөөд
 ажилбар хийх хэсгийн мэдрэл дамжуулалтыг
 эмээр зогсоож мэдрэмж мэдрэхгүй болгодог онцлогтой.💫 

Заавал мэдэх ёстой анхаарах зүйлс
☝Хэрэв та
мэдээ алдуулалттай мэс засал хийлгэх гэж байгаа бол
 мэс заслын өмнөх шинжилгээгээр
 Xray(цээжний рэнтгэн), ECG(зүрхний бичлэг), цусны шинжилгээнүүдийг
 заавал хийлгэх ёстой юм .
Мөн бүтэн мэдээ алдуулалттай
мэс заслын өмнө хоол сойлтыг 6-12цаг барьсан байх хэрэгтэй ба
 эмнэлгээс өгөх анхааруулгыг
 маш сайн дагаж мөрдөх хэрэгтэй юм.
😋Хоол сойх явцад ус, чихэр, бохь, шүд угаасан хөөсийг залгих зэрэг
 хориотой байдаг тул маш их анхаарах хэрэгтэй шүү.
Мөн ямар нэг эм байнгаар хэрэглэдэг бол
эмнэлэгт энэ талаар заавал мэдэгдэж
ямар эмийг хэдийнээс зогсоох,
хэдий болтол уух боломжтой зэргийг
 дэлгэрэнгүй лавлаарай.
Цус шингэлэх зориулалттай эм, даралтны эм, ямар нэг харшилтай эсэх нь
 мэс заслын явц дахь таны аюулгүй байдалд
 маш их нөлөөтэй байдаг тул
энэ талаарх мэдээллийг заавал асуух хэрэгтэй юм.👌


💕НАНА гоо сайхны эмнэлэг нь
хамрын мэс засал хийгдэхийн өмнө
Xray(цээжний рэнтгэн), ECG(зүрхний бичлэг) шинжилгээнүүдийг
хийж байгаа ба
өвчтөний аюулгүй байдалд илүү анхаарч байгаа билээ.
Та хамгийн аюулгүй бөгөөд
чанартай гоо сайхны мэс заслыг
НАНА эмнэлгээс л авах боломжтой тул
 мэс заслын талаархи зөвлөгөө болон
 үнийн мэдээллийг доорхи хаягуудаас аваарай.💙 

📘 Фэйсбүүк: nana.goosaihniiemneleg
📱Инсатаграм: nanahospital.mng 
💜Viber/What’s app :+821047566601
🤳Холбогдох утас : 010-4756-6601
🌟Kakaotalk: nanahospitalmng
🎈НАНА гоо сайхны эмнэлэг🎈

📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 3-6давхар/9-р шугам Шиннунхён буудал(신논현역) 3-р гарцнаас зам гарахгүй баруун гар тийш бүтэн эргээд 3мин/





Comments

Хамгийн их хандалттай блог

[NANA real model] Монгол youtuber Номинтөгс | #Хамрынмэсзасал #Нүднийцүлхэн 👩

Нүүрний арьс, дээд зовхи татах мэс заслын 4 сарын дараах өөрчлөлт

NANA Монхор хамрын мэс засал