[NANA зөвлөгөө]Намар өвлийн улиралд таны арьсанд хамгийн хэрэгтэй зүйл?

Намар Өвлийн улиралд арьсандаа анхаарах 7 арга

Хүйтэн сэрүүний улиралд арьс арчилгаа хамгийн чухал зүйлийн нэг. 
Улирал солигдоход дархлаа суларч амархан ядарч эхэлдэг. Энэ нь бидний арьс нүд нүүр зэрэгт хамгийн ихээр илэрдэг. 

Намар өвөлийн улиралд арьс хамгийн ихээр хуурайшиж, тэжээл чийгшилээр дутагдаж гундаж улмаар илүү ядруу харагдах нь бий. 

Энэхүү асуудлыг шийдэхэд бид арьсандаа дотроосоо ч гаднаасаа ч маш их анхаарах хэрэгтэй. 
Тэдгээр аргуудыг хуваалцвал
1. Маш сайн цэвэрлэх 
Өглөө оройдоо нүүрээ сайн цэвэрлэж нүүрний будагаа арилгаж арьс арчилгааг маш сайн хийх нь арьсны олон асуудлаас хол байхад тус болдог.  
2. Арьс арчилгааны бүтээгдэхүүндээ анхаарах. 
Хэт хямд эсвэл хэт их химийн найрлагатай бүтээгдэхүүн таны арьсыг гэмтээх тохиолдол бий. Та гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахдаа зөвлөхөөс хангалттай зөвлөгөө авч харьцуулж байж худалдан авалт хийгээрэй. 
3. Нарны тос түрхэх 
Нарны хэт ягаан туяа нь таны нүүрний арьсанд нөсөө толбо үүсэх түлэгдэх хуурайших үрчлээтэх зэрэг асуудлуудыг үүсгэдэг. 
Тэгвэл гэрээсээ гарсан ч гараагүй ч нарны тос түрхэж занших нь таны арьсыг өнгөө алдаж гундахаас сэргийлэх хамгийн том бамбайнуудын нэг юм. 

4. Нойрны зөв хэмнэл
Зөв цагт унтаж зөв цагт сэрж хэвших нь таны биеийг дархлаагаа хамгаалж эрүүл байхад хамгийн их нөлөөтэй. Хүний биеийн физиологийн цагаар оройн 10аас шөнийн 2 цагийн хооронд хүний бие эрхтэн өөрийгөө нөхөн сэргээж, цэвэрлэж байдаг хамгийн чухал цаг юм. Тиймээс энэ цагаар унтаж амарч байх нь та өөрийн эрүүл мэнддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалтын нэг юм. 

5. Хоолны дэглэм
Амттангаар дүүрэн нийгэмд амьдарч байгаа бид амттангаас зайлсхийх нь маш том шалгуур болдог. Амттан нь бидний стрэссийг тайлж сэтгэл санааг өөдрөг болгодог ч хэт их амттаны хэрэглээ нь таны арьс эрүүл мэндэд хор болох нь бий. Амин дэм багатай амттан бэлэн зууш түргэн хоол зэргээс аль болох татгалзаж эрүүл хооллолтыг эрхэмлээрэй. 
6. Ус сайн уух 
Хүний биеийн 70 хувь нь ус байдаг. Тэгвэл бидний бие шингэнээр дутагдаж эхлэхэд өтгөн хатаж, уруул хагарч, арьс хуурайших зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.  
Усаа сайн ууж шингэнээ нөхөж байх нь та арьсандаа болон эрүүл мэнддээ оруулж байгаа бас нэгэн том хөрөнгө оруулалт юм. 
7. Мэргэжилтэнд хандах 
Мэргэжлийн арьс арчилгаа арьсны эмнэлэг байдаг шалтгаан нь бид дээрхи амьдралын хэв маягыг дагаж мөрдөж хэвшил болгоход бид хэтэрхий завгүй амьдардаг. 
Нэг л мэдэхэд арьс минь урьдийн адил гялалзаж толийж байхаа больсон байдаг нь бид өдөр тутамдаа арьсандаа хэтэрхий хайнга хандсаны тэмдэг юм. 
Тэгвэл таны өмнөөс арьсыг тань хамгийн сайхнаар хадгалж үлдээх мэргэжилтэнгүүд бий гэдгийг битгий мартаарай. 
Мэргэжилтэнгүүд таньд санал болгож буй бүтээгдэхүүнийг танилцуулбал 
Шанель тариа нь арьсны хөгширөлтийн эсрэг нөлөөтэй ба таны арьсыг амин дэмээр хангаж өгнө. Мөн арьсны бохирдолыг багасгаж нүх агшаах үйлчилгээтэй Рижуран тариаг санал болгож байна. 
Арьсны чийг тосны харьцааг тэнцвэржүүлж нөхөн төлжүүлэх чангалах үйлчилгээтэй. 

Нэмэлтээр үрчлээнээс урьдчилан сэргийлэх ботокч тариа болон арьс чангалах лазер Шюринк зэрэг үйлчилгээнүүд ч мөн байгаа тул та арьсандаа анхаарахыг хүсвэл 
НАНА эмнэлгийн мэргэжилтнүүдэд хандаарай. 

🎈НАНА гоо сайхны эмнэлэг🎈

📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 3-6давхар/9-р шугам Шиннунхён буудал(신논현역) 3-р гарцнаас зам гарахгүй баруун гар тийш бүтэн эргээд 3мин/

📘 Фэйсбүүк: nana.goosaihniiemneleg
📱Инсатаграм: nanahospital.mng 
💜Viber/What’s app :+821047566601
🤳Холбогдох утас : 010-4756-6601
🌟Kakaotalk: nanahospitalmngс

#НАНАзөвлөгөө #нанаблог #нанаарьс #арьсарчилгаа #НАНАарьсныэмнэлэг 
#Нанашанель #шанельтариа #рижурантариа #гоосайхныэмнэлэг #гоосайхнымэсзасал #үрчлээ #арьснытэжээл 



Comments

Хамгийн их хандалттай блог

[NANA real model] Монгол youtuber Номинтөгс | #Хамрынмэсзасал #Нүднийцүлхэн 👩

Нүүрний арьс, дээд зовхи татах мэс заслын 4 сарын дараах өөрчлөлт

NANA Монхор хамрын мэс засал