[NANA зөвлөгөө]Яагаад мэс засалд орохын өмнө хумсны будгаа арилгах ёстой байдаг вэ?
Гоо сайхны болон ямар нэгэн мэс засалд орохын өмнө
хумсны будаг, гелэн хумсаа арилгах ёстой шалтгаан
💖Хүсэн хүлээсэн өөрчлөлтийн өдөр ба гоо сайхны мэс засал хийлгэхийн өмнө эмнэлгээс танд заавал хумсны гелэн будаг болон наалт зэргийг заавал арилгаж ирээрэй гэдэг.
Тэр шалтгааны талаар НаНа энэ удаагийн блогоороо танилцуулах гэж байна.👆
👀Үнэтэй мөнгө төлөн цаг гаргаж ирсэн хумсны будаг лак гелээ арилгахад үнэхээр хайран байдаг. Гэсэн ч хэрэв та мэс засал хийлгэхээр төлөвлөсөн байгаа бол мэс засалдаа очихоосоо өмнө заавал хумсны гоёл будгаа арилгаарай.
💅💅💅
Энэ нь танд алтан гарт эмч нар мэс заслыг аюулгүй хийх хяналтыг тавихад маш том нөлөө үзүүлдэг. 💥
💗Учир нь таныг унтахаас эхлэн таны хүчил төрөгчийн хэмжээ амьсгал зэргийг хянах төхөөрөмжийг хуруунд тань залгадаг ба хумсны будгаа арилгаагүй тохиолдолд энэхүү төхөөрөмжний жижиг дамжуулагчинд саатал учирч таны хэвийн амьсгалж байгаа болон хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн байгаа эсэхийг хянах боломжгүй болно гэсэн үг.
Мөн бас нэгэн аюул нь энэхүү төхөөрөмж нь маш жижиг хэмжээгээр тог дамжуулж байдаг ба хэрэв таны хумсны гоёлд ямар нэг төмөр орсон гоёл чимэглэл байвал тэр зүйл таны хумсыг шатааж түлэх аюул хүртэл үүсэж болно. 💣
💟Тиймээс та дээрхи аюулуудаас болгоомжилж өөрийн зүгээс мэс засалд бэлдэж болох хамгийн чухал бэлтгэлүүдийн нэг хумсаа маш цэвэрхэн болгох хэрэгтэй байх нь.
Итгэж болох аюулгүй мэс засал хийлгэхийг хүсвэл та НаНад хандаарай. 👈
Comments
Post a Comment