[NANA нүүрний хэлбэр засах мэс засал]Шанаа, эрүүний мэс засал хийлгэсэн Монгол бүсгүйн өөрчлөлт 👩| НАНА гоо сайхны эмнэлэг🎀

Сайн байцгаана уу?
Өнөөдөр та бүхэндээ НАНА гоо сайхны эмнэлгийн
нүүрний хэлбэр засах мэс заслын
#МОНГОЛ моделийн өөрчлөлтийн талаар
хүргэхээр бэлтгэлээ.
☺☺☺
БИЧЛЭГ ШУУД ҮЗЭХ---->


Нүүрний хэлбэр засах мэс засалд
шанаа багасгах мэс засал, дөрвөлжин эрүүний мэс засал,
урд эрүүний мэс засал ордог.
Үүн дээр тухайн хүний царай төрхөөс хамаараад
дух багасгах мэс засал болон дөрвөлжин эрүүний ясыг
нимгэлэх мэс засал зэргийг оруулах боломжтой.

❤❤❤
Манай модел бүсгүйн хувьд 
шанааны яс болон дөрвөлжин эрүүний яс нь
хэт их хөгжсөнөөс болоод нүүр нь өргөн хэрнээ
өнцөгтэй харагддаг байсан байгаа~ 

Мэс заслын өмнөх
Мөн эрүүний үзүүр хэсэг өргөн хэлбэртэй 
учраас Vline биш U хэлбэртэй 
харагддаг байсныг зургаас харж болно~
👉Шанаа, дөрвөлжин эрүүний яс том байхаар
 хацрын гол хэсгээр хонхойж,
энэ нь хүний царай төрхийг илүү ширүүн бас
овортой харагдуулдаг.
Номин-Эрдэнэ
нүүрний ийм хэлбэртээ үргэлж сэтгэл дундуур
байдаг байсан ба удаан хугацааны туршид 
бодсоны эцэст мэс засал хийлгэхээр
сэтгэл шулуудсан байна. 😇💪
Тиймээс НАНА гоо сайхны эмнэлэг дээр ирж
зөвлөгөө авсны эцэст дараах
мэс заслуудыг хийлгэхээр болсон юм.

💟Шанаа багасгах мэс засал
💟Дөрвөлжин эрүү багасгах мэс засал
💟Урд эрүүний мэс засал

1хоногийн дараа
Хариуцсан эмч: НАНА эмнэлгийн Захирал эмч Ким Хён Жүн 

 Энэ төрлийн мэс засал нь
1 өдрийн турш цусны гуурс суулгадаг байгаа.
Мөн зурган дээр байгаа зөөлөвчтэй боолт бэхэлгээг 
мэс заслаас хойш
нэг хоногийн дараа авахуулдаг.

2хоногийн дараа

Мэс заслаас хойш 2-7хоногийн хугацаанд
илүү их хавдаж хөхөрдөг үе!!

6хоногийн дараа
Харин долоо хоногийн дараа
ил оёдлоо авахуулснаас хойш
хавдалт бага багаар бууж эхэлдэг.

7хоногийн дараа
Тиймээс энэ үедээ зурган дээр зүүсэн байгаа сойгчийг маш сайн
зүүж өгөх хэрэгтэй байдаг.
Эдгэх хугацаанд сойгч зүүж өгснөөр
эдгэрэлт зөв явагдаж, 
 хүссэн нүүрний хэлбэрээ олоход тус болно✍👍

Сайн зүүнэ гэдэг нь 24цагаар тайлахгүй зүүхийг 
хэлэхгүй ба ингэж зүүвэл харин ч
хавдар удаан буух магадлалтай байдаг.
Тиймээс хэдэн цаг зүүгээд хэсэг хугацаанд тайлах маягаар 
зүүх нь хамгийн тохиромжтой.

30хоногийн дараа
Эхний 30хоногийн хугацаанд томоохон 
хавдар хөхрөлт нь буудаг ч
жижиг хавдар, аман доторх зүсэлтийн шарх 
зэрэг нь бүрэн эдгэж амждаггүй байгаа.

Тиймээс та хэрвээ нүүрний хэлбэр засах
мэс засал хийлгэсэн бол
30 хоноод л бүрэн дүүрэн үр дүн харах нь
эрт гэдгийг тэмдэглээд аваарай👩‍⚕️🤗!
Бүрэн эдгэж, үр дүн үзэхэд дунджаар
6-8 сарын хугацаа зарцуулдаг.
Энэ хугацаанд хавдар буухад тустай хоол идэж,
хөнгөн хөдөлгөөн хийх зэргээр 
мэс заслын дараа анхаарах зүйлсээ
сайтар дагах нь зүйтэй 💁‍♀️

Нүүрний хэлбэр засах мэс заслын дараа
анхаарах зүйлсийн талаар бичлэг үзэхийг хүсвэл 
эндээс ШУУД ҮЗЭХ-->


https://www.youtube.com/watch?v=3Y0OgkBNAFw
🤩👍👍Миний сул талыг засч өгөх  хамгийн тохирсон мэс засал🤩👍👍

🎈НАНА гоо сайхны эмнэлэг🎈

📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 3-6давхар/9-р шугам Шиннунхён буудал(신논현역) 3-р гарцнаас зам гарахгүй баруун гар тийш бүтэн эргээд 3мин/

📘 Фэйсбүүк: nana.goosaihniiemneleg
📱Инсатаграм: nanahospital.mng 
💜Viber/What’s app :+821047566601
🤳Холбогдох утас : 010-4756-6601
🌟Kakaotalk: nanahospitalmng








Comments

Popular posts from this blog

[Монгол Үйлчлүүлэгч] Залуужуулах мэс заслаас хойш 2 сарын дараах үр дүн

Хамрын мэс заслын эдгэрэх явц | Монгол үйлчлүүлэгч Youtuber @iexynn

Муруй, монхор хамрын мэс засал