Нүүрний хэлбэр засах гурвалсан мэс засал болон хамрын мэс заслын дараах эдгэрэх явц

Сайн байцгаана уу?

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

❤❤❤

Өнөөдөр та бүхэндээ НАНА эмнэлгийн нүүрний хэлбэр засах мэс засал болон хамрын мэс заслын дараах эдгэрэлт арчилгааны талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Мэс заслын өмнөх

Нүүрний хэлбэр засах гурвалсан мэс засал гэдэг нь 

*Дөрвөлжин эрүү багасгах мэс засал, 

*Шанааны яс багасгах мэс засал, 

*Урд эрүүний хэлбэр засах мэс засал

 гэсэн мэс заслуудын нийлбэр мэс засал юм. 

Гурвалсан мэс засал нь хоёр чихний урд хэсэгт ил оёдол тавьдаг

ба бусад зүсэлтийг аман дотор хийдэг учраас

хайлдаг утсаар дотор оёдол тавьдаг. 

2 хоногийн дараа

Харин хамрын мэс заслын хувьд хамрын нүхний хооронд 

богино ил зүсэлт хийдэг учраас энэ хэсэг л ил

оёдол тавьдаг. Энэ бүсгүйн хувьд хамрын самсай багасгах

ажилбар мөн хамт хийлгэсэн учраас хамрын нүхний хажуу талаар

 ил оёдол тавьсан байгаа. Энэ сорви нь эхэндээ улаан туяатай

харагдаж байгаад бүрэн эдгээд ирэхээр бараг мэдэгддэггүй.

8 хоногийн дараа

Оёдол, наалт авах хугацаа нь тухайн хүний

биеийн эсэргүүцэл, эдгэрэлтээс шалтгаалдаг хэдий ч 

дунджаар 7 хоногийн дараа авдаг.

14 хоногийн дараа

Ил оёдол наалт авснаас хойш буюу 7 хоногийн дараагаас

томоохон хавдар, хөхрөлт нь ерөнхийдөө арилдаг ба 14-21хоногийн дараа гэхэд

гаднаасаа бол мэс засал нь хийлгэсэн нь мэдэгдэхээргүй хэмжээнд харагддаг. 

30 хоногийн дараа
Гэсэн хэдий ч хамар болоод нүүрний яс бүрэн эдгэхэд
дунджаар 6-8 сар (хүн бүр ялгаатай) зарцуулдаг гэдгийг
санах хэрэгтэй.
  
2 сарын дараа
Мэс заслын дараах арчилгаа, эмчилгээ мэс заслын
үр дүнд мэс засалтай адил хэмжээний чухал нөлөө үзүүлдэг учраас
эмнэлгээс зааж зөвлөсний дагуу сайтар дагах нь зүйтэй. 
3сарын дараа
Мэс заслаас 3 сарын дараа гэхэд жижиг хавдарууд нь
нэлээн сайн буудаг ч өөрийн мэт натурал болтол илүү хугацаа шаардана. 

Нүүрний хэлбэр засах мэс засал болоод хамрын
мэс засал нь хамт хийлгэх тохиолдолд
тийм хөнгөн мэс засал биш байгаа. Тиймээс
 та хэрвээ нүүрний хэлбэр засах мэс засал болоод хамрын мэс засал
хийлгэхээр төлөвлөж байгаа бол чадвар, туршлагатай 
эмнэлэг, эмчид хандахыг зөвлөж байна.

❤❤❤
Гоо сайхын мэс заслын талаар 
илүү дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө авахыг хүсвэл
дараах хаягаар бидэнтэй холбогдоорой~!
#Аюулгүй #найдвартай #үрдүнтэй

👇👇👇
Нана эмнэлгийн хаяг
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 3-6давхар/9-р шугам Шиннунхён буудал(신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш бүтэн эргээд  зам хөндлөн гаралгүйгээрээр чигээрээ  3мин/

Нана эмнэлгийн холбогдох утас
📘 Фэйсбүүк: nana.goosaihniiemneleg
💌Инстаграм:nanahospital.mng
💜Viber/What’s app :+821047566601
🤳Холбогдох утас : 010-4756-6601
🌟Kakaotalk: nanahospitalmng








 

Comments

Хамгийн их хандалттай блог

[NANA real model] Монгол youtuber Номинтөгс | #Хамрынмэсзасал #Нүднийцүлхэн 👩

Нүүрний арьс, дээд зовхи татах мэс заслын 4 сарын дараах өөрчлөлт

NANA Монхор хамрын мэс засал