[Чөлөөт цаг]Солонгос одууд ямар хоолны дэглэм барьдаг вэ?

Сайн байцгаана уу? 
Сөүлд сүүлийн өдрүүдэд өдөр бүр л бороо орж байна👋👋👋
Бороотой өдрийн мэнд хүргэе ккк 😍😇
❤❤❤
 Өнөөдөр та бүхэндээ солонгос одуудын гуалиг биеийн нууцын  талаар 
мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. 
Заа~Илүүдэл жингээсээ болж хүссэн хувцасаа өмсөж чадахгүй байгаа хүмүүс, 
сэтгэл шулуудан дэглэм барихаар төлөвлөж байгаа хүмүүс анхаарлаа хандуулаарай!
Хоолны дэглэм бариад амжилттай жингээ хасч чадсан одуудын дэглэм
дундаас солонгосчуудын дунд хамгийн алдартай хоолны дэглэмүүдийг танилцуулах болно.
💁+Мэдэхэд илүүдэхгүй мэдээлэл~^^👌 
👀👂
1.
Солонгосын “Үндэсний анхны хайр” хэмээн нэрлэгддэг 
алдартай дуучин, жүжигчин Сүжи /Suzy/
Жүжигчин Сүжигийн хоолны дэглэм нь өдөрт хоол хүнсээр авах
 өөх тосыг багасгаж, уураг нэмэгдүүлж аль болох цадсан мэдрэмж төрүүлдэг хүнсийг голчилсноороо онцлогтой гэнэ. 
Сүжи дэглэм:
* Өглөөний цай: Тахианы цээж мах+ чихэрлэг төмс+тослоггүй сүү
*Өдрийн цай: Бор будаа, ногооны салат
*Оройн хоол: Чихэрлэг төмс 2ш
 Энэхүү дэглэм нь бага калортой ч өлсөх мэдрэмж төрүүлдэггүй ба 
орой  6 цагаас хойш хоол идэхийг хориглох зуршлыг хамт хэвшүүлсэн байна.
Тэрээр энэхоолны дэглэм барихаас гадна пилатес, аэробик, цагираг эргүүлэх зэрэг дасгалыг хамт хийснээр одоогийн гуалиг биеийн галбираа олсон байна.
2. Солонгосын охидын хамтлагууд дундаас 
хамгийн гоё биетэйд тооцогддог AOA хамтлагийн гишүүн Солхён/Seolhyun/
Тэрээр өдөрт нэг л хооллох дэглэм барьдаг ба 
орой 5цагаас хойш ус л уудаг байна. 
Нэг хооллохдоо тахианы цээж мах, чихэрлэг төмс, чанасан өндөгтэй хоол иддэг. 
Мөн хамт уйгагүй дасгал хөдөлгөөн хийдгээрээ алдартай байна.
3. Солонгосын алдарт соло дуучин Ailee
 Дуучин Ailee-гийн 500 kcal-ын дэглэм олон нийтийн дунд их алдартай дэглэм билээ. 
Тэрээр нэгхэн сарын дотор дараах дэглэмийн тусламжтайгаар 10кг хасч олон хүнийг гайхшруулсан байна.
*Өдөрт 500 kcal хүртэл+ Уураг нөхөх (Уураг 100гр+ Хүнсний ногоо 2аяга+ Жимс 1аяга)
Энэ дэглэм өдөрт идэх хүнсний калораа хэмжих нь хамгийн чухал. 

          

4. "Өв залгамжлагчид" драмагаараа солонгосоор зогсохгүй
 азийн олон оронд алдаршсан жүжигчин  Пак Шин Хе/Park Shin Hye/
Жүжигчин Пак Шин Хе нь махлаг өхөөрдөм төрхөөрөө алдартай байсан ч 
амжилттай дэглэм барьснаар илүү эмэгтэйлэг үзэсгэлэнтэй болж 
түүний дэглэм олон хүний анхаарлыг татсан билээ. 
Тэрээр хөл хэсгээрээ маш их хавагнадаг учраас 
дэглэмээс гадна хулууны шүүс тогтмол уудаг гэсэн шүү.
*Өглөөний цай: Өргөст хэмх 1ш+тослоггүй сүү 1 аяга
*Өдрийн цай: Хагас аяга будаа+Байцаа багахан
*Оройн хоол: Өргөст хэмх 1ш+ Байцаа багахан
Мэдээж хүн бүрийн нас, хүйс, биеийн онцлог, эрүүл мэндийн байдал өөр учраас хүн бүрт тохирохгүй байх боломжтой гэдгийг🙏🙏
👉👈
Хоолны дэглэм нь биеийн онцлог, амьдралын хэв маягт тохирсон байх нь 
эрүүлээр жингээ хасахад тустай.

❤❤❤
Гоо сайхын мэс заслын талаар 
илүү дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө авахыг хүсвэл
дараах хаягаар бидэнтэй холбогдоорой~!
#Аюулгүй #найдвартай #үрдүнтэй

👇👇👇
Нана эмнэлгийн хаяг
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 3-6давхар/9-р шугам Шиннунхён буудал(신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш бүтэн эргээд  зам хөндлөн гаралгүйгээрээр чигээрээ  3мин/

Нана эмнэлгийн холбогдох утас
📘 Фэйсбүүк: nana.goosaihniiemneleg
💌Инстаграм:nanahospital.mng
💜Viber/What’s app :+821047566601
🤳Холбогдох утас : 010-4756-6601
🌟Kakaotalk: nanahospitalmng



Comments

Хамгийн их хандалттай блог

[NANA real model] Монгол youtuber Номинтөгс | #Хамрынмэсзасал #Нүднийцүлхэн 👩

Нүүрний арьс, дээд зовхи татах мэс заслын 4 сарын дараах өөрчлөлт

NANA Монхор хамрын мэс засал