Хамрын мэс заслын дараа анхаарах зүйлс👃🙋| НАНА эмнэлэг

Сайн байцгаана уу? 
Өнөөдөр та бүхэндээ хамрын мэс заслын дараа 
анхаарах зүйлсийн талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
💓💓💓
Хамрын мэс засал нь харьцангуй их хийгддэг
мэс заслуудын нэг бөгөөд мөн тухайн хүний мэс заслын дараах
арчилгаанаас эдгэрэлтийн хурд их хамаардаг 
мэс засал юм. Тэгвэл хамгийн мэс заслын дараа
юу юу анхаарах хэрэгтэй байдгийг
мэдэж авцгаая😎💨
👇👇👇
Мэс заслын дараах арчилгаа, гам барилт мэс заслын үр дүнд нөлөө маш их нөлөө үзүүлдэг байгаа. Тиймээс мэс заслын дараа анхаарах зүйлсийг нарийн сайн мэдэж байх хэрэгтэй.
1. Ачаалалтай дасгал хөдөлгөөн 💢
Хамгийн багаар бодоход мэс заслаас 2 долоо хоногийн хугацаанд 
фитнест явах юм уу, ямар нэг дасгал хийхээс зайлсхийх хэрэгтэй. 
Биеэрээ сунгалт хийх, тонгойх зэргээр 
даралт өгөхүйц дасгал хийхгүй байх хэрэгтэй. 
Тогтмол дасгал хийдэг байсан хүмүүсийн хувьд 
3 долоо хоногийн дараагаас дасгалаа эхлэх нь зүйтэй. 
Дасгалаа хийж эхэлсэн ч шууд ачаалалтай дасгал хийлгүй 
хөнгөн дасгалаас эхлэн бага багаар хүндрүүлээд явахыг зөвлөж байна. 
Усанд сэлэх зэргийг багадаа 6 долоо хоног хойш тавих хэрэгтэй. 💦
Учир нь доторх шарх нь эдгэтэл
ус их хүргэх нь тохиромжгүй учраас юм. 
Мөн бөмбөгөнд цохиулж бэртэх магадлалтай учраас 
сагс, воллейбол зэрэг бөмбөгтэй спортоос 4-6сарын турш зайлсхийх хэрэгтэй. 🙅
Харин хавдар буухад тустай учраас гадуур алхах хөнгөн дасгалыг хийж болно.
2. Нусаа хүчтэй нийх 💢
Та бүхэн хамрын мэс заслын дараа нусаа 
хамаагүй нийж болдоггүй гэж их сонсож байсан байх.
 Мэс заслын дараа хамрын эдүүд маш их эмзэг болсон байдаг учраас 
3 долоо хоногийн дотор нусаа нийвэл хамрын эдийг цочроож гэмтээх магадлалтай байдаг. Эдгэж байх хугацаандаа аль болох амаараа амьсгалж, 
найтаахдаа амаа ангайхыг хичээгээрэй. 
Тэгвэл хамарт өгөх даралт нь арай багасдаг.
3. Усанд орох 💢

Мэс заслын дараа оёдолд ус хүргэж болохгүй учир 
нойтон салфеткаар нүүрээ арчихыг зөвлөдөг. 
Усанд орохдоо нүүрэндээ ус хүргэлгүй орж болох ч
шүршүүрт орж болохгүй. 
Харин мэс заслаас 7 хоногийн дараа хамар дээрх бэхлэгч наалт болон
 оёдлыг авсан хойно ус хүргэж нүүрээ угааж болно. 
Гэхдээ мэдээж оёдол тавьсан хэсгийг 
нэг хэсэгтээ л үрж угаахаас зайлсхийх хэрэгтэй.
4. Хамраа хамаагүй цэвэрлэх 💢
Хамрын мэс заслын дараах 2 хоногт 
хамраас цус, цусны шүүс гарах гээд байдаг. 
Энэ үед урсаж гарч ирсэн хэсгийг л 
хуурай салфеткаар зөөлөн дарж арчиж өгөх хэрэгтэй. 
Мөн чих ухдаг хөвөнгөөр шархыг ариутгаж, 
дээрээс нь шархны тос түрхэж өгнө.


5. Архи, тамхи хориглох 💢
Архины найрлага нь сөрөг нөлөөтэй байдаг учраас 
хамрын мэс заслын дараа нэг сарын турш татгалзах хэрэгтэй. 
Alchohol нь цус судсыг нимгэрүүлдэг учраас 
их хэмжээгээр цус алдах шалтгаан болдог. 
Тамхины хувьд яг батлагдсан сөрөг нөлөө гэх зүйл байхгүй ч 
хамрын мэс заслын дараах их бага сөрөг нөлөөнөөс сэргийлэхийг хүсвэл 
2долоо хоног хэртэй хэрэглэхгүй байх нь зүйтэй.
6. Нүдний шил, хоолойтой цамц, зажлууртай хоол 💢
Мөн хамрын мэс заслын дараа нэг хэсэгтээ 
зажлууртай хоолноос татгалзах нь зүйтэй. 
Мөн нэг сарын турш нүдний шил зүүхээс татгалзах хэрэгтэй. 
Илүү болгоомжтой байхыг хүсвэл битүү хоолойтой фудволк ч гэсэн
 хоёр долоо хоног хэртэй өмсөхгүй байвал хамраа хөндөнө гэж айлтгүй байна. 
7. Сорви 💢

Мэс заслаас 28 хоногийн дараагаас
ил зүсэлт хийсэн хэсэгт сорвины тос түрхэж өгч болно.

8. Хүчтэй нарны туяа 💢
Төгсгөлд нь хэлэхэд наранд гарахдаа 
нарын тос сайн түрхэж өгөөрэй. 
Хамар хэсгийн арьс мэс заслын дараа нэлээн эмзэг болдог учраас 
нарын тосоор хамгаалж өгөхгүй бол толбо үүсэх магадлалтай байдаг.

NANA Солонгосын гоо сайхны эмнэлэг

📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 3-6давхар/9-р шугам Шиннунхён буудал(신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш 3мин/
📘 Фэйсбүүк: nana.goosaihniiemneleg
💌Инстаграм:nanahospital.mng
💜Viber/What’s app :+821047566601
🤳Холбогдох утас : 010-4756-6601




Comments

Popular posts from this blog

[NANA Before & After] Хөх томруулах мэс заслын дараах бодит өөрчлөлтүүд | Part 2

[NANA Арьс арчилгаа] Солонгос одуудын шинэ сонголт - Титаниум арьс чангалах аппарат

[NANA Монгол үйлчлүүлэгч] NANA эмнэлэгт хүссэн мэс засалдаа орох эрхтэй болсон үйлчлүүлэгчийн мэс заслын өмнөх