Дух багасгах мэс заслын талаарх БҮХ ЗҮЙЛ 🌞 | НАНА гоо сайхны эмнэлэг


Сайн байцгаана уу?
Өнөөдөр та бүхэндээ дух багасгах мэс заслын талаар
дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
🌝🌝🌝
Дух багасгах мэс засал гэдэг нь 
үсний захаар маш нягт зүсэлт хийгээд 
хуйхыг урагш татаж тогтоосноор духны уртыг багасгадаг мэс засал юм. 
Өргөн духыг багасгахдаа нүүрний ерөнхий харьцаанд тохируулан хийдэг учраас
 мэс засал хийлгэсэн нь мэдэгдэхгүй натурал болдог.

 НАНА эмнэлгийн дух багасгах мэс заслын онцлог

-          Үс шилжүүлэн суулгах мэс засал шиг үс ургах хүртэл хэдэн сараар хүлээх шаардлагагүй ба урт духнаас болж нүүр том харагддаг байдлыг засч өгнө.
-          Духны хажуу талын үсний line-ийг засч толгойн үс, үсний захаарх зулзаган үсийг ч хэвээр нь хадгална.
-          Үсний хажуугаар ташуу байдлаар зүсэлт хийдэг учраас мэс заслаас үүдэлтэй үсний угны гэмтэл маш бага, мэс заслын ор мөр нүдэнд бараг өртөхгүй, мөн зулзаган үсийг  үлдээдэг учраас натурал үсний line хэвээр хадгалагдана.
-          Дух багасгах мэс засал хийхэд зориулалтын тогтоогч ашигладаг ба энэхүү багаж нь FDA, KFDA зөвшөөрөлтэй, аюулгүй тогтоогч хэрэгсэл юм.  Энэхүү хэрэгсэл нь 5 ширхэг өргөстэй бөгөөд үүгээрээ арьсны эдийг жигд хүчээр татаж, бат бөх тогтоож өгнө. Энэхүү хэрэгсэл нь дух багасгах мэс заслын хамгийн гол хэрэгсэл бөгөөд үүнээс гадна дух, хөмсөг болон унжсан зовхи татах мэс засалд өргөн ашигладаг.

Мэс заслын арга

Нүүрний ерөнхий харьцааг харж дух багасгах мэс засал хийдэг учраас нүүрийг хэвтээ чиглэлд 3 хуваахад 1:1:0.8 харьцаатай байхаар мэс заслыг хийнэ.
1. Мэс заслын өмнөх зөвлөгөөний үеэр зүсэлт хийх хэсэг болон багасгасны дараах line-ийг маш тодорхой зураглал хийнэ.
2. Доод болон дээд мэдрэлийн судлыг хамгаалж үсний хэсэг аль болох гэмтэхгүй байхаар зүсэлтээ тооцоолж хийнэ.
3. Зориулалтын тогтоогчийг хийж тогтоогоод духыг хуйхны хэсэг рүү татаж, тогтоогчийн өргөстэй хэсгээр хуйхыг бэхэлж өгнө.
Тогтоогч хэрэгсэл
4. Сорви тод харагдахгүйгээр зүсэлт хийсэн хэсгийг нягт нямбай оёж нийлүүлнэ.

Дух багасгах мэс засал хэрэгтэй тохиолдлууд:

-          Үсний захын хэлбэр M хэлбэртэй байх юм уу тэгш бус хэмтэй байх тохиолдолд
-          Хэт өргөн духтай байх тохиолдолд
-          Хажуу тал болон уртаашаа өргөн духтай байх тохиолдолд
-          Том духнаас болоод урт нүүртэй харагдах тохиолдолд
-          Нүүрний ясны хэлбэр засах мэс засал хийлгэхгүйгээр нүүрээ жижигрүүлэхийг хүссэн тохиолдолд
-          Үс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхийг хүсэхгүй байх юм уу хийлгэсэн ч үр дүнгүй байх тохиолдолд

❤❤❤
Гоо сайхын мэс заслын талаар 
илүү дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө авахыг хүсвэл
дараах хаягаар бидэнтэй холбогдоорой~!
#Аюулгүй #найдвартай #үрдүнтэй

👇👇👇
Нана эмнэлгийн хаяг
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 3-6давхар/9-р шугам Шиннунхён буудал(신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш бүтэн эргээд  зам хөндлөн гаралгүйгээрээр чигээрээ  3мин/

Нана эмнэлгийн холбогдох утас
📘 Фэйсбүүк: nana.goosaihniiemneleg
💌Инстаграм:nanahospital.mng
💜Viber/What’s app :+821047566601
🤳Холбогдох утас : 010-4756-6601
🌟Kakaotalk: nanahospitalmng

Comments

Хамгийн их хандалттай блог

[NANA real model] Монгол youtuber Номинтөгс | #Хамрынмэсзасал #Нүднийцүлхэн 👩

Нүүрний арьс, дээд зовхи татах мэс заслын 4 сарын дараах өөрчлөлт

NANA Монхор хамрын мэс засал