[Чөлөөт цаг] Хүнээс илүү царайлагт тооцогддог TOП-5 амьтан ☺☺☺



Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ
хүнээс илүү царайлаг амьтдын талаар мэдээлэлтэй ирлээ. Солонгосчуудын
дунд хүнээс илүү царайлаг гэж боддог амьтдын судалгаа явуултал дараах амьтад
эхний 5 байрыг эзэлсэн байна.
😻😻😻
Хүнээс илүү царайлаг топ 5 амьтанг
танилцуулж байна~
5. Альпака
Зөөлөн хөвсгөр үс,

урт хүзүү, өргөн
нүд хоорондын зай гээд өхөөрдөм хөөрхөн энэ амьтныг
Солонгосын  Хүүхдийн том цэцэрлэг буюу/서울어린이대공원/-д
 2016онд анх авчирч байжээ.
Одоо бол харин Альпака
 харах үзэж болох газрууд ихэссэн.
Хэд хэдэн удаа телевизийн хөгжилтэй

 нэвтрүүлгээр гаран олны танил

 болоод амжсан.           
#Өхөөрдөм, #зөөлөн гэсэн тодотголтой байсан
Альпака нь нэг л өдрөөс
#ЦАРАЙЛАГ амьтдын тоонд орох болсон байна.

 Тэр ч бүү хэл царайлаг гэгдэх олны танил 
од жүжигчинтэй хүртэл адилхан гэгдэх болжээ...😆

☺☺☺
4. Сибир Хаски
Сибирийн Хаски гэх бусдаас онцгой, сүрдмээр
 нохой боловч өхөөрдөм гэхээс илүү аймшиггүй
 зоригтой, жавхаалаг байдал нь илүү байдаг.

💁
Солонгос шиг жижиг зай талбайтай орон сууц ихтэй
газарт Хаски тэжээх нь ховор. Тиймээс
телевизийн бүтээлээр дамжуулан харах нь элбэг байдаг.
Хаски нохойны ерөнхий царай төрхийг
эрэлхэг, эрхэмсэг залуутай зүйрлэж түүнийг царайлаг
амьтдын тоонд оруулдаг байна.
#Дэлдэнтомчих
#Хурцширүүннүд
#Өндөруртхамар


Толгой хэсгийх нь

 зөөлөн үс нь үнэхээр хайр хүрэм.
💓💓💓
3. Хар хилэн морь
Орчин цагт бид өдөр тутмын амьдрал дундаа
амархан олж харах боломжгүй ч
телевизийн олон бүтээлээс энгийн нэг
амьтан шиг өдөр тутамдаа хардаг шүү дээ.
Гэхдээ энэ удаагийн судалгааны гуравт орсон
морь бол энгийн нэг морь биш
хилэн хар зүсмийн морь!!

Хар зүсмийн морины #AURA цаанаа л өөр!

Зурган дээр харагдаж байгаачлан 
хийморьлог
#FRESIAN STALLION 
😎💪
Уртаас урт буржгар дэл , Нарийн гуалиг , зэгзгэр
 бие гээд хаанаас нь ч харсан үнэхээр л дуу алдахаар байгаа биз..

😍😍😍

2. Жаргалтай бүргэд


Элээ болон Тагтаа гэх мэт энгийн амьдрал дээр харж
 болох шувуудыг бодоход бүргэд нь

олж харахад хэцүү шувуудын нэг билээ

Тийм ч учраас энд тэндхийн амьтны
 нэвтрүүлгээр гардаг хурц хошуу, том
 нүдтэй төдий л мэддэг. Гэвч энэ төрлийн бүргэд шувуу нь
дэлхий дээрх хамгийн "царайлаг" жигүүртэнд тооцогддог аж.
Дэлхий дээр хамгийн  царайлаг 
шувуу гэх алдартай дэвүүрэн үстэй
 бүргэдийн царайг ойроос харсан
 хүмүүс гайхан дуу алддаг гэсэн шүү.



Нэг метрийн уртта 

далавчаа дэлгэхийн 
бол 2,28 метр болдог маш
 сүртэй амьтан гэнэ шүү.
Эгц өөдөөс эт харах юм бол хурц хүйтэн харц,
 цагаан саарал торгомсог үснээсээ болоод ч тэр үү
 их онцгой харагддаг байна.

 1. Чоно

Манай монгол улсад байдаг бидний хүндлэн 
дээдэлдэг амьтдын нэг болох хээрийн чоно энэ жагсаалтын нэгт оржээ.


Дэлдэн чих ба хурц нүд өндөр хошуу гээд урд

дурдсан Сибирийн Хаскитай төстэй хэдий ч
Хаскинаас хамаагүй сүрлэг
 том бие,жавхаалаг галбир нь хүмүүсийн сэтгэлгийг
ихэд татдаг байна.




Онцгойлон Чоно нь үнэнч сэтгэл, хувирашгүй байдлын

бэлэг тэмдэг болдог, халамжтай амьтан гэдгээрээ ч алдартай гэнэ.


👇👇👇👇👇👇👇👇

📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 3-6давхар/9-р шугам Шиннунхён буудал(신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш 3мин/ 

.📘: Инстаграм:nanahospital.mng
📘: Фэйсбүүк: nana.goosaihniiemneleg
💜Viber/What’s app :+821047566601
🤳Холбогдох утас : 010-4756-6601


 

Comments

Хамгийн их хандалттай блог

[NANA real model] Монгол youtuber Номинтөгс | #Хамрынмэсзасал #Нүднийцүлхэн 👩

Нүүрний арьс, дээд зовхи татах мэс заслын 4 сарын дараах өөрчлөлт

NANA Монхор хамрын мэс засал