[Бодит сэтгэгдэл-4] Хөх, хамар, нүдний мэс заслын дараах ӨӨРЧЛӨЛТ!💜😻

 Сайн байцгаана уу? 
Өнөөдөр та бүхэндээ 
НАНА эмнэлгийн сайт дээр 
 үйлчлүүлэгчдийн оруулсан сэтгэгдлүүдээс 
орчуулан хүргэж байна.
✌✌✌
1)

Nickname: Ябам Мангоста
Сэтгэгдэл оруулсан огноо:2020.04.02

Хийлгэсэн ажилбар:Ботокс, уруулын филлер

" НАНА гоо сайхны эмнэлэгт хуянгийн ботокс болон уруулын филлер хийлгэсэн.
Одоо 2-3 долоо хоног  өнгөрч байна. Анх удаа хийлгэж байгаа
Цүнхээ байнга баруун талдаа үүрдэг болохоор баруун талын хуян арай овгор болчихсон.
Тэрнээс болоод хувцас өмсөхөөр хүртэл сонин харагдаад.
Тиймээс ботокс хийлгэхээр шийдсэн. Уруул ч гэсэн нимгэн болохоор
арай том бомбогор болгохыг хүсдэг болсон.
Энэ хуянгийн ботокс 3 долоо хоногоос 1сарын дараагаас үр дүнгээ өгдөг гэсэн.
Одоо баруун хуян засагдаад тэгшхэн болсон.
Үр дүнтэй болсон болохоор их сэтгэл хангалуун байгаа.
Ботокс хийлгэхээр булчинг сааруулдаг болохоор хөшүүн мэдрэмж төрнө гэж хэлж өгсөн. 
Уруулын филлерийн хувьд эмч өөрөө миний нүүрэнд зохих хэлбэрийг санал болгосон болохоор
тэрийг нь дагаад итгэлтэй хийлгэсэн байгаа.
Би арьс их нимгэн болохоор цус гараад бас жаахан хөхөрсөн ч 7 хоногийн дараагаас
зүгээр болчихсон. Уруулаа будахад ч урамтай болсон шүү.
Ерөнхий эмнэлгийн орчин, төхөөрөмж сайтай, зөвлөгөө ч их дэлгэрэнгүй авсан. "

Ажилбарын дараах зураг
Ажилбарын дараах зураг:
Ажилбарын өмнөх зураг

2)

Nickname:СониСонСони

Сэтгэгдэл оруулсан огноо:2020.04.03

Хийлгэсэн ажилбар: Хөх томруулах мэс засал

" Одоо мэс засал хийлгээд яг 1 сар болж байна.
Хавдар нь ч буугаад өвдөлт байхгүй болоод удаж байна.
Хөхний даруулга шинээр авсан чинь 75С багадаж байгаа.
Дахиж томруулж авах хэрэгтэй бололтой.
Нэлээн дээр үеэс л мэс засал хийлгэх талаар 
их бодож байсан ч туранхай болохоор натурал биш сонин харагдах
байх гэж бодоод санаа зовж байсан.
Одоо бол их гоё натурал болсон юм шиг санагдаад их сэтгэл хангалуун байгаа.
Эхний үеэсээ хамаагүй зөөлөрсөн ч яг гоё зөөлөн болоогүй байгаа болохоор
цаг хугацаа хурдан өнгөрөөсэй гэж бодож байна.
Дахиад сэтгэгдэл бичнэ ээ. "
Мэс заслын дараах зураг:
Мэс заслын өмнөх зураг
3)

Nickname:Seryi
Сэтгэгдэл оруулсан огноо:2020.03.27

Хийлгэсэн ажилбар:Давхраа, зовхинд өөх суулгах мэс засал

" Нүдний дээд хэсэг хонхойж орсноо янзлуулахаар эмнэлэгт очиж зөвлөгөө авч байсан.
Тэгээд хэрвээ зовхинд өөх суулгавал
давхраа сайн харагдахгүй болох магадлалтай гэсэн болохоор 
давхрааны давтан мэс засал ч гэсэн хийлгэх үү яах уу гэж бодох болсон. 
Өмнөх давхраа маань зүсэлтгүй давхраа байсан болохоор 
ерөнхий их нимгэн, хэлбэр нь тэгж их таалагддагүй байсан. 
Тиймээс нэг мөсөн өөх суулгангаа
давхрааны хэлбэрээ ч бас засуулахаар болсон юм. 
Одоо хийлгээд нэг сар л болж байгаа болохоор хавдартай байгаа ч ядарсан харагдахаа больсон.
Мөн нүд нээхэд ч ямар ч тээргүй болохоор хийлгэсэндээ их баяртай байгаа. "
Мэс заслын дараах зураг:

Мэс заслын өмнөх зураг

4)

Nickname: Warigal
Сэтгэгдэл оруулсан огноо:2020.03.27

Хийлгэсэн ажилбар:Давхраа, сэтэлгээ

" 2 сарын 27-нд зүсэлттэй нүдний булчин чангалж давхраа засах мэс засал 
болон дээд, хойш сэтэлгээ хийлгэсэн байгаа.
Мэс засал хийлгэхийн тулд гурван ч эмнэлгээр орж үзсэн.
Нэрийг нь сонсоход л мэдэхээр алдартай эмнэлгүүдээр орсон.
НАНА эмнэлгийг сонгосон нь зөвлөгөө авсны дараа их таалагдсан учраас байгаа. 
Боломжгүй зүйлийг нь боломжгүй гэж тодорхой хэлж өгч байсан ба олон хүнтэй байсан ч
дуустал хичээнгүйлэн нэг бүрчлэн зөвлөж өгч байсан. 
Нэмж олон юм ч санал болгохгүй, би өөрөө нэмж санал болгох зүйл асуусан ч
яг хэрэгтэй мэс заслыг ялгаж тодорхой хэлж өгч байсан. 
Миний хувьд натурал харагдахаар хүссэн учраас эмчид үзүүлэх үеэр миний хүсэлтийг тодорхой 
дамжуулж өгсөн. Зөвлөгөө авснаас хойш 2 долоо хоногийн дараа
мэс заслын цагаа авсан ба тэр өдөр  эмчдээ дахин үзүүлж зураглал хийлгэсэн.
Сувилагч ажилчид нь ч гэсэн их найрсаг болохоор сэтгэл хангалуун мэс засалдаа орсон.
Эмч нарын чадварыг харж мэс засалд орохоор болсон ч
сувилагчийн ч юм уу харьцаа зэргээс болоод онцгүй санагдаж болох ч НАНА эмнэлэг огт тийм байгаагүй.
Мэс засал 2цаг 40минут үргэлжилсэн.
Мэс заслын турш нүдээ маш олон нээж анихыг давтсан. Мэс засал хийж өгсөн эмч маань их нямбай хүн 
байсан болохоор их няхуур хандсан гэж бодсон.
Мэс заслын дараа харахад давхрааны хэлбэр шууд л таалагдсан. Оёдол авахуулахаас өмнө
зөвлөгөөний ажилтан руу мессежээр байнга юм асуугаад жаахан төвөг удсан.
Тэгсэн найрсагаар нэгд нэгэнгүй тайлбарлаж өгсөн.Одоо нэг сар л болж байгаа болохоор хавдартай байгаа ч
аль хэдийн сэтгэл хангалуун байгаа. Гурван сарын дараах өөрчлөлтийн сэтгэгдлээ бас оруулна аа. "
Мэс аслын дараах зураг

Мэс заслын өмнөх зураг

Мэс заслаас 1,3 хоногийн дараа зураг


5)

Nickname: sh1987
Сэтгэгдэл оруулсан огноо:2020.04.03

Хийлгэсэн ажилбар: Хамрын мэс засал

" Хамрын төвгөр яс ихтэй монхор хамартайгаас гадна маш их далийсан байсан.
Үүнээсээ болоод их санаа зовдог байсан. 
Одоо мэс засал хийлгээд нэг сар орчим болж байна, их сэтгэл хангалуун байгаа.
НАНА эмнэлгийн Ким Хён Жүн эмчийн ачаар хамарнаасаа  санаа зовохгүй 
өөртөө итгэлтэй болж чадсан. 
Миний нүүрэнд зохихоор хийж өгсөн болохоор мэс засал хийлгэсэн нь 
бараг мэдэгдэхээргүй натурал болсон.
Хамрын мэс засал хийлгэх г эж байгаа хүмүүс НАНА эмнэлгийг санал болгож байна!!! "
Мэс заслын дараах зураг
 Мэс заслын өмнөх зураг


👇👇👇

Гоо сайхны мэс заслын талаар 
зөвлөгөө авахыг хүсвэл 
дараах хаягуудаар
эмнэлгийн МОНГОЛ АЖИЛТАНтай 
холбогдоорой✌✌❤
Солонгосын NANA гоо сайхны эмнэлэг
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 3-6давхар/9-р шугам Шиннунхён буудал(신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш 3мин/
📘 Фэйсбүүк: nana.goosaihniiemneleg
💌Инстаграм:nanahospital.mng
💜Viber/What’s app :+821047566601
🤳Холбогдох утас : 010-4756-6601
🌟Kakaotalk: nanahospitalmng













Comments

Хамгийн их хандалттай блог

[NANA real model] Монгол youtuber Номинтөгс | #Хамрынмэсзасал #Нүднийцүлхэн 👩

Нүүрний арьс, дээд зовхи татах мэс заслын 4 сарын дараах өөрчлөлт

NANA Монхор хамрын мэс засал