Нүүрний хэлбэр засах мэс заслыг хамгийн натурал харагдахаар аюулгүй хийх арга?
Сайн байцгаана уу?
Нэг мэдэхэд гуравдугаар сар гарч Сөүлд хавар болж байна.
Халдварт өвчнөөс болоод сэтгэл амар гадуур явж чадахгүй байгаа ч
цаг агаар бол үнэхээр гоё байна өө.
✌✌
За гол асуудалдаа орвол манай НАНА эмнэлгээс
энэ 5-р сарыг дуустал нүүрний хэлбэр засах мэс засалдаа
ХЯМДРАЛ зарлаад байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор энэ удаа
нүүрний хэлбэр засах мэс заслын талаар мэдээлэл бэлтгэлээ.
💓💓💓
Сүүлийн үед гоо сайхны мэс заслын зөвлөгөө авахаар ирж буй хүмүүсийн ихэнх нь
нүүрний хэлбэрээ янзлуулах тал дээр зөвлөгөө их авч байгаа.
Мөн тэдний дийлэнх хувь нь гоо сайхны мэс засал хийлгээгүй мэт
натурал байдлаар хийлгэхийг илүүд үзэж байгаа гэнэ.
Том шанааны яснаас хасч нүүрний хэмжээг жижигрүүлэх
шанаа багасгах мэс засал,
хөгжиж илүү гарсан дөрвөлжин эрүүг
хоёр талаас нь багасгаж зөөлөн имиджийг бүрдүүлэх
дөрвөлжин эрүүний мэс засал болон урд эрүүний үзүүрийн мэс заслыг хамтад нь
нүүрний хэлбэр засах мэс засал гэж нэрлэдэг.
Энэ төрлийн нүүрний ясыг багасгадаг мсэ засал нь
бусад гоо сайхны мэс заслаас илүү урт цаг зарцуулахаас гадна
мэс заслын аргын хувьд ч нарийн төвөгтэй байдаг.
Нүүрний хэлбэр засах мэс заслын үед 3D CT, X-RAY зэрэг
төрөл бүрийн мэс заслын өмнөх шинжилгээнд үндэслэн ясны зузаан,
өөхөн давхарга болоод булчингийн зузаан зэргийг хэмжиж нарийн хэмжилт,
төлөвлөгөөн дор мэс заслыг хийх шаардлагатай байдаг.
Нүүрний хэлбэр засах мэс заслыг үр дүнтэй байлгахын тулд
зөвлөгөөний ажилтан ба өвчтөн 1:1 зөвлөгөөг хийж, тухайн хүний онцлогт тохирсон мэс заслыг тохируулан санал болгох нь хамгийн чухал байдаг.
Энэ явцад мэс заслын зөвлөгөөний ажилтан болон мэс засалч
туршлагатай эсэх, мэдээ алдуулалтын мэргэжилтэн тусдаа байдаг эсэх,
мэс заслын дараах арчилгаа эмчилгээг хийдэг
мэргэжлийн сувилагч байдаг эсэх зэрэг олон зүйлийг шалгаж үзэх хэрэгтэй.
Нүүрний хэлбэр засах мэс засал нь мэс заслын
өмнөх, дараах нь ялгаа их гардаг хэрээрээ хүнд төрлийн мэс засал юм.
Тиймээс аюулгүй байдал юу юунаас илүү чухал байдаг.
Тиймээс дээрх шалгууруудыг бодолцон хамгийн аюулгүй,
туршлагатай эмнэлэг, эмчийг сонгох нь энэ төрлийн мэс заслыг хийлгэсэн ч
сэтгэл хангалуун байх баталгаа болох юм.
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 3-6давхар/9-р шугам Шиннунхён буудал(신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш 3мин/
NANA Солонгосын гоо сайханы эмнэлэг
💌Инстаграм:nanahospital.mng
🤳Холбогдох утас : 010-4756-6601
📘 Фэйсбүүк: nana.goosaihniiemneleg





Comments
Post a Comment