Сэтэлгээ хийлгэхэд юуг анхаарах вэ? ft Ким Хён Жүн эмч /НАНА эмнэлэг/

Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдөр
НАНА эмнэлгийн Захирал эмч Ким Хён Жүний 
нүдний сэтэлгээний талаар өгсөн зөвлөгөөг орчуулан хүргэж байна.
👀👀👀
Хүний анхны сэтгэгдлийг тодорхойлоход хамгийн том үүрэг гүйцэтгэдэг хэсэг бол нүд юм. 
Унжуу, уйтгартай нүдийг засахын төлөөх нүдний мэс засал нь маш өргөнөөр хийгдэх болсноос 
гоо сайхны мэс засал гэж хэлэгдэхээргүй хэмжээний хөнгөн ажилбар болоод байна. 
Энгийнээр жижиг нүдийг том болгохын тулд давхраа хийлгэдэг хүмүүс байдаг ч  
нүдийг томруулахын тулд сэтэлгээ хийлгэх нь илүү үр дүнтэй байх тохиолдол илүүтэй байдаг.

Солонгос хүмүүс ялангуяа нүдний урд хэсэгт нь 
монгол үрчлээ гэж нэрлэгддэг нугалаас урт байдаг болохоор давчуу нүдтэй харагддаг. 
Энэ төрлийн нүдэнд хамгийн тохиромжтой мэс засал боло урд сэтэлгээ юм. 
Мөн нүдний төгсгөл хэсгийг тэлж өгдөг хойш нь сэтлэх мэс заслыг хамт хийлгэх нь элбэг байдаг.
✌✌✌
Гэхдээ хойш нь сэтлэх мэс засал нь тухайн хүний нүднээс шалтгаалаад 
сэтлэх зай нь хязгаарлагдмал байдаг ба мөн сэтэлсэн ч дараа 
эдгэхээрээ урьдын хэвэндээ орох зэрэг сул талтай байдаг.

НАНА эмнэлгийн Ким Хён Жүн  эмч " Сэтэлгээний мэс засал амжилтгүй болдог шалтгаан нь нүдийг томруулах дээр хэт  анхаараад урьдчилан тооцоололгүй мэс заслыг хийх нь голлох шалтгаан болдог бөгөөд  тухайн хүний онцлогт тохируулан нүүрний порпорцыг тооцоолон хийж өгөх нь дээрх асуудлыг  багасгаж өгдөг" хэмээгээд " Мэс засал хийх үеэрээаль болох богино зүсэлт хийж, мэс заслын дараа сорви бага үлдэхээр оёдол тавин, дахин хэвэндээ орохоос урьдчилан сэргийлэх аргаар хийж өгөх нь мэс заслын үр дүнг сайжруулах арга" гэжээ.

Мөн нүдний мэс засал нь хэдий хөнгөн мэс засалдаа ордог хэдий ч 
тухайн эмнэлгийн туршлага, аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа эсэхийг харгалзан үзэж 
эмнэлгээ сонгох хэрэгтэй ба мөн зөвлөгөөний үед арьсны зузаан, 
илүүдэл өөхний байдал зэргийг тооцоолон тухайн хүнд тохируулан 
мэс заслын зөвлөгөө өгч байгаа эсэх зэргийг нягтлан үзэх нь чухал хэмээн зөвлөжээ.


📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 3-6давхар/9-р шугам Шиннунхён буудал(신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш 3мин/
NANA Солонгосын гоо сайханы эмнэлэг

💌Инстаграм:nanahospital.mng
🤳Холбогдох утас : 010-4756-6601
📘 Фэйсбүүк: nana.goosaihniiemneleg

Comments

Хамгийн их хандалттай блог

[NANA real model] Монгол youtuber Номинтөгс | #Хамрынмэсзасал #Нүднийцүлхэн 👩

Нүүрний арьс, дээд зовхи татах мэс заслын 4 сарын дараах өөрчлөлт

NANA Монхор хамрын мэс засал